Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 27 March

    Сү.Батболдын хүү Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

    Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган болж өнгөрсөн билээ. Энэхүү чуулганаар өнгөрсөн тайлант жилийн хугацаанд ажилласан удирдлагын багийг тайланг сонсож, ирэх 4 жилд тус байгууллагыг удирдах удирдлагын багийг сонгох чухал ач холбогдолтой хурал болсон талаар холбогдох хүмүүс мэдээлж байсан юм. 7-р чуулганд спорт холбоод, олимпийн зөвлөлүүдээс сонгогдсон нийт 167 төлөөлөгч оролцсон. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр …

  • 27 March

    “Дүүриймаа”-чдад хариуцлага тооцооч

    “Цаана чинь, дарга нар ирж байна шүү. Ширээнийхээ бүтээлгийг солиорой, шинэ халадаа өмсөөрэй” гэдэг шиг л хаа сайгүй хотоос ирж буй дарга нарт зориулан тусгайлан нэг “Дүүриймаа” бэлтгэн, бүлтэртэл гангалдаг уламжлал тогтоод удаж буй. Улмаар өнөөх ганган угтагч бүсгүйчүүд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин эрхэм дарга нарт хүндэтгэл үзүүлэн ёслол төгөлдөр угтдаг байдал аль ч Засгийн газрын үед …

  • 27 March

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол /бүрэн эхээрээ/

    Еранхийлөгч Ц.Элбэгдоржид эрүү үүсгэхээс татгалзсан АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвойн саналыг Нийслэлийн прокурор дэмжиж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг бүрэн эхээр нь хүргэе.      

  • 27 March

    Ли Кэчян Австралийн ерөнхий сайдын хамт хөл бөмбөгийн тэмцээн үзэж сонирхов

    Хятадын төрийн зөвлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 3-р сарын 25-нд Седнейд Австралийн ерөнхий сайд Тернбаллын хамт Австрали хөл бөмбөгийн тэмцээн үзэж сонирхов. 150 гаруй жилийн түүхтэй Австрали хөл бөмбөг өөрийн онцлогоороо алдартай бөгөөд Австралчуудын хамгийн дуртай спортын нэг юм. Хоёр орны ерөнхий сайд тамирчидтай уулзаж, дасгал сургууль хийж буй байдалтай нь танилцав. Ли Кэчян Хятад улсын тамирчин …

  • 27 March

    Америкийн визний нөхцөл улам чангарна

    ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Төрийн Департамент нэмэлт хяналт судалгаанд хамрагдах шаардлагатай виз мэдүүлж буй хүмүүсийн хүрээг тодорхой болгохыг дэлхийн улс орнуудад ажиллаж буй бүх элчин сайдын яамд болон Консулын газрууддаа даалгалаа. Уг захирамжинд “эдгээр яам, газрууд Лалын Улс бүлэглэлийн хяналтаа тогтоосон бүс нутагт очсон эсвэл террористуудтай холбоотой байх магадлалтай хүмүүс виз мэдүүлсэн тохиолдолд тэдний нийгмийн сүлжээн дэх цахим хаягийг сайтар шалгах …

  • 27 March

    “Хөөрхөн зүрх” аянд нэгдэцгээе

    Зургаахан настай охин “ЭЭЖЭЭ МИНИЙ ЗҮРХ ХӨӨРХӨН Ш ДЭЭ. ТА МИНИЙ ЗҮРХИЙГ АВЧИХААЧ” гэх үрийнхээ үгээр энэхүү аянаа нэрлэсэн залуу гэр бүлийн хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Учир нь Т.Мөнхбадрал гэх энэ бүсгүй төрөлхийн зүрхний гажиг хүнд хэлбэр, бактерийн гарлалтай эндокардит, баруун ховдолын гарах хэсгийн вегетаци гэсэн оношоор яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Маш их хэмжээний мөнгө шаардлагатай болж элэг нэгт …

  • 27 March

    УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад айлчлал хийхээр мордлоо

    УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (03.27) эх орноосоо мордлоо. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзана. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Я.Шиозаки, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо нарын зэрэг хүмүүс бараалхаж, Монгол, Японы …

  • 27 March

    Хан-уул дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ

    Хан-Уул дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг  2017 оны 3 дугээр сарын 25-ны өдөр зохион байгуулж айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар  ачиж тээвэрлэх ажлыг зохион байгууллаа. Мөн Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид Хан-Уул дүүргийн авто замын дагуух хог шороог цэвэрлэж ажилласан юм. Энэ удаагийн цэвэрлэгээнд дүүргийн хэлтэс албадууд, ААН-үүд идэвх …

  • 27 March

    Налайх дүүргийн ИТХ-ын албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ

    2017 оны 03-р сарын 25-ны өдөр Налайх дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ болж, төрийн байгууллагууд өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбайн хогийг цэвэрлэлэв.  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид “Хангай сервис” бөөний төвийн уулзвараас Нисэхийн хорооны зам дагуух нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хогийн цэвэрлэлээ.    Цаашид 05-р сарын 30-ны өдөр хүртэл долоо хоног бүрийн бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах …

  • 27 March

    Ж.Эрдэнэбат: Говь-Алтай аймагт энэ онд 285 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Говь-Алтай аймгийн иргэдтэй  уулзах үеэрээ тус аймагт  энэ онд томоохон бүтээн байгуулалт хийхээр шийдвэрлэснийг хэллээ. Баянхонгор- Говь-Алтай чиглэлийн 253 км хатуу хучилттай автозам, Тайшир сумаас Алтай сум хүртэл ус дамжуулах 50 гаруй км ган хоолой  татах зэрэг барилгын ажлыг энэ онд гүйцэтгэж ашиглалтад оруулна. Эдгээр бүтээн байгуулалтад 285 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ хөрөнгийг Австралийн …

  • 27 March

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан

    2017 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Алтайн салбар уулс болон Говийн  бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Богдын гол  орчмоор 3-8 хэм хүйтэн, …

  • 25 March

    Ирээдүйд нүдний шил зүүдэг хүн байхгүй болно гэвэл та итгэх үү

    Ойрын харааг сэргээх Кристал Bionic технологи тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Та байнга нүдний шил зүүгээд шаналж байна уу? Яг одоо та нүдний шил зүүж байвал энэ мэдээг уншихыг хүсье. Канад улсад найман минутад харааг сэргээн засах технологи гарсан байна. Дэлхийн технологи техникийн голомт болох Америкийн Silicon Valley хотод нэгэн судлаач ойрын харааг сэргээн засах технологи үүджээ. Энэ хүнийг Garth Webb гэдэг. …

  • 25 March

    МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдлоо

    Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган яг одоо явагдаж байна. Энэхүү чуулганаар өнгөрсөн тайлант жилийн хугацаанд ажилласан удирдлагын багийг тайланг сонсож, ирэх 4 жилд тус байгууллагыг удирдах удирдлагын багийг сонгох чухал ач холбогдолтой юм. 7-р чуулганд спорт холбоод, олимпийн зөвлөлүүдээс сонгогдсон нийт 167 төлөөлөгч оролцож байгаа билээ. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нийт 7 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлснээс танилцуулгын өмнө гурав нь …

  • 25 March

    Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлэг гаргав

    Сүүлийн жилүүдэд БНХАУ-д цахим хэлбэрээр залилан хийх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж, дотоод, гадаадын компаниудын их хэмжээний мөнгийг залилах хэрэг ихэссээр байна. Энэхүү гэмт хэрэгт хятадад ажиллаж, амьдарч буй манай иргэд төдийгүй БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй компаниуд өртөх тохиолдлууд гарах хандлагатай болж байна. Тухайлбал, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа цахим хэлбэрээр харилцдаг компаниудын цахим хаягт халдаж, худалдаалагч компани биш …