Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян тэргүүтэй ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт эмэгтэй албан хаагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт эмэгтэй албан хаагчиддаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж эрүүл энх …
Мэдээ мэдээлэл
March, 2017
-
7 March
Монголын эмэгтэйчүүд өнөөдөр
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос Би Монгол эмэгтэй нэртэй стастик мэдээлэл гаргажээ. Өрх гэрийнхээ тулах багана нь болж, ар гэр, аж амьдралынхаа олон хүнд ачааг нуруундаа үүрч, гэрийг гийгүүлэгч хүмүүн бол яахын аргагүй эмэгтэйчүүд билээ. Би Монгол эмэгтэй 1. Бидний 69 хувь нь хотод 31 хувь нь хөдөө амьдардаг 2. Бидний дундаж өндөр …
-
7 March
“С.Баярын эхнэрийн дипломат алдаа”
Ийм гарчигтай мэдээлэл, ийм утгатай сэтгэгдэл цахим сүлжээгээр дүүрэн байна. Учрыг тодруулбал, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Букенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ. Энэ мэдээлэл гарсны дараа С.Баярын хамт байгаа хар дээлтэй бүсгүй хэн болох талаар …
-
7 March
“Монголын философичдын симпозиум” VIII хуралдаан болно
Философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэв 1995 оноос эхлэн санаачилж, санхүүжүүлэн зохион байгуулж ирсэн “Монголын философичдын симпозиум”-ын ээлжит наймдугаар хуралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Философи Социологи Политологийн Хүрээлэн” ТББ-аас санаачлан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ удаагийн симпозиум нь Дэлхийн философичдын 24 дүгээр их хурлын өмнө болж байгаагаараа ихээхэн онцлог ажээ. Эрхэм философичид гэгээн оюунаараа тунгааж философийн симпозиумд хэлэлцүүлэх илтгэл, сонсголынхоо …
-
7 March
Монгол иргэд “дүрвэж” байна
Солонгосыг зорих монголчуудын тоо буурахгүй байна. Үүнийг тус улсад гэрээгээр ажиллахыг хүсэгчдийн бүртгэлээс харж болно. Учир нь өчигдөр орон даяар БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл эхэлсэн. Энэ удаагийн шалгалтад 8,000 иргэнийг бүртгэх бөгөөд үүнээс нийт авах 200 онооноос хамгийн өндөр оноотой эхний 1,500 хүнийг тэнцсэнд тооцно. Үндсэндээ солонгосыг зорих нэг даваагаа давлаа гэсэн үг. Гэхдээ …
-
7 March
УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг АТГ-аас дууджээ
УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг АТГ-аас тайлбар авахаар дууджээ. Г.Уянга өнөөдөр АТГ-т очиж тайлбар өгөх бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой асуудлаар тайлбар өгөх юм. Учир нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Оюутолгой”-н гадаад эздүүд болон Мүүний гаж урсгалынхнаас авлига авсан байж болзошгүй баримтыг АТГ-т шалгуулахаар өгсөн юм. Тиймээс энэ асуудлаар АТГ Г.Уянгыг дуудсан байна. Г.Уянга ч энэ …
-
7 March
Хүүхдийн амийг үнэгүйдүүлж, хүлэг морио дээдэлсэн баячуудыг шүүх засаглал ч “хазаарлаж” чадсангүй
-Бэл бэнчинтэй баячууд шүүхээс гарсан шийдвэрийг үл ойшоож, хүүхдүүдээр зугаацаж ханахгүй нь бололтой- Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сард тушаалаар жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон шийдвэр гарсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын …
-
7 March
Засаг дарга Э.Бат-Амгалан усанд автсан айлуудад яаралтай арга хэмжээ авахыг албаныханд үүрэгдэв
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүд идэр есийн хүйтнээр усанд автаж, байдал одоог хүртэл хүнд хэвээр байгаа. Тэгвэл энэ асуудлаар амралтын өдөр буюу бямба гарагт Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Тэрбээр үүрэгт ажлаа өнгөрсөн баасан гарагт хүлээж …
-
7 March
Монголын иргэн Германд хоёр эмэгтэйг хөнөөжээ
ЛАЙПЦИГ./Bild.de/. Д гэдэг монгол залуу Mариа.Д, Аня.Б гэдэг хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэг Германы Лайпциг хотод гарчээ. Иргэн Д нь бас нэгэн монгол залуугийн хамт хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байгаа аж. Тэд 2 эмэгтэйтэй бааранд танилцсан бөгөөд Монголын иргэн Д эхнэр хүүхэдтэй нэгэн байжээ. 38 настай тэрбээр Монголын нийслэл Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 13 жилийн өмнөөс ХБНГУ-д амьдарч байгаа аж. Тэрбээр 2013 онд Лайпциг хотод …
-
7 March
Алтан түлхүүр буюу гурван “Э”-гийн адал явдал
Монголын улстөрд “болсон ба болох” хоёр таагүй үйл явц бий. Болсон нь ОУВС-гийн хөтөлбөр. Улс орон ердөө 5 жилийн дотор ОУВС-ын хамгийн адгийн хөтөлбөрт харагдахдаа тулах нь санамсаргүй үйл явц биш, харин зайлшгүй болох байсан залуурт үйл явц шиг харагдаад байгаа юм даа. Эцсийн мөчид манай муу ЗГ, ОУВС ба Хятадын зээлийн дунд тоглож, аль аль талаас нь ахиухан хөнгөлөлт …
-
7 March
Эхийн хайр /сургамжит өгүүллэг/
“Би хүүхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан, цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа. Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхүй гэж оношилжээ. Түүнээс хойш он жил …
-
7 March
Маргааш бүх нийтийн амралтын өдөр
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу 3 дугаар сарын 08-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” болгон бүх нийтээр амрах болсон билээ. Иймээс маргааш буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдөр бүх нийтээр амрах юм. Мөн түүнчлэн энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Лхагва гарагт тохиож байгаа учир энэ өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Г.Нараа
-
7 March
“100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах” нэртэй үзэсгэлэн нээгдэв
Их Британийн Үндэсний Музейн “100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах” нэртэй үзэсгэлэн 3-р сарын 2-нд нээгджээ. Тус музейн захирал Фишерийн танилцуулснаар, үзэсгэлэнд дэлгэсэн эртний түүхэн эд өлгийн зүйлд Юань гүрний үеийн хөх хуартай шаазан, Еврей астролябия, нэрт зураач Альбрехт Дюрерийн “Хирс” нэртэй бүтээл зэрэг 2 сая он жилийг дамнасан бүтээлүүдээр хүмүүст хүн төрөлтний соёлын хөгжлийг харуулахыг зорьсон …
-
7 March
Монголын Элчин сайдын яам нууцаар казино ажиллуулдаг байсан уу
Москвагийн цагдаагийн албан хаагчид Арбатын гудамжинд тун сонирхолтой нууцлаг казино илрүүлсэн тухай мэдээлсэн байна. Энэ казино нь Монгол Улсын Элчин Сайдын яамны мэдлийнх болохыг мөн тогтоожээ. Уг нь энэ газар нь эмчилгээний зориулалттай гаднаа иогийн үйлчилгээ гэсэн нэр хаягтай байж. Гэвч дотор нь рулетын таван ширээ, тоглоомын 17 автомат машин байсан байна. Тансаг машинтай бийлэгжүү эрчүүд тус байшинд ихээр цугладаг …
-
7 March
Америкийн хэвлэлүүд Ли Кэчяны ажлын тайланд анхаарал хандуулжээ
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 3-р сарын 5-нд 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р хуралд засгийн газрын ажлын тайлан тавилаа. Америкийн мэдээллийн хэрэгслүүд уг тайлан дахь Хятадын эдийн засгийн өсөлтийн товлосон зорилт, зээлийн асуудал, орчны бохирдлыг сэргийлэн засах, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг агуулгад анхаарал хандуулсан байна. Америкийн мэдээллийн хэрэгслүүд Хятадын ерөнхий сайдын засгийн газрын ажлын тайлангийн хэдэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл