Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 17 March

    Улаанбаатарт өдөртөө 0 хэмийн хүйтэн байна

    2017 оны 03 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Монгол …

  • 16 March

    С.Зоригийг хөнөөсөн хүмүүсийг тогтоолоо, одоо ЗАХИАЛАГЧ-ийг зарлаач

    19 жилийн өмнө амь насаа алдсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг Монголын хууль, шүүх, хүчний байгууллагууд ямар ч тогтоолоо. С.Зориг агсныг Эрдэнэтийн харьяат гурван иргэн бүрэлгэсэн болохыг хоёр ч шатны шүүхээс тогтоогоод байгаа бөгөөд гэмт этгээдүүд С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөснийг илрүүлснээ шүүхээс мэдэгдсэн байдаг. Гэвч захиалагчийн асуудлыг ингээд дарах бололтой. Үүний ард хэдхэн хүн байгаа нь эргэлзээгүй. …

  • 16 March

    Баянгол дүүрэгт 72 айлын орон сууц ашиглалтанд орлоо

    Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэмжилт, дүгнэлтийг үндэслэн  Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай ашиглахыг хориглосон 172 барилгын жагсаалт гарсан байдаг. Үүний 52  барилга нь  Баянгол дүүргийнх юм. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй  17,18, …

  • 16 March

    Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа

    Нийслэлийн Онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргалаа. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр нийт нутгийн 70 орчим, нийслэлийн нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож хаврын огцом дулааралтын үед шар усны үер болж болзошгүйг …

  • 16 March

    33 тонн жинтэй гэрлэх санал

    Олон романтик гэрлэх саналууд байдаг. Гэхдээ л “33 тонн жинтэй гэрлэх санал” гэж огт дуулаагүй юм байна. Тэгвэл энэ тухай тодруулья. Шинжааны нэгэн залуу Урумчи хотын төвд өөрийн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Ингэхдээ найз бүсгүйдээ барьсан бэлэг нь 33 тонн жинтэй солирын чулуу байсан байна. Энэ чулууг тэрээр нэг сая гаруй юаниар худалдаж авчээ.  Үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • 16 March

    Дэлхийн шилдэг залуу Манлайлагчдын нэгээр Ө.Ганзориг шалгарлаа

      Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас (ДЭЗЧ) жил бүр дэлхийн залуу манлайлагчийг тодруулж зарладаг билээ. Тэгвэл 2017 оны 40 хүртэлх насны 100 залуу манлайлагчийг тэд нэрлэсэн байна. Үүнд Монголоос Голомт Банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг багтжээ. Энэхүү жагсаалтад дэлхийд шинэ залуу тодрон гарч буй эрдэмтэд, технологийнхон, энтрепрьенер, нийгмийн идэвхтэй залуусыг нэрлэж тэднийг эргээд нийгэм, эдийн засаг, дэлхийн олон тулгамдсан асуудлыг шийдэхийг уриалдаг. 2016 онд Монгол …

  • 16 March

    Ногоон тивийн Австрали орноор зорчсон тэмдэглэл

    Хилийн чанадаас (Цуврал II) “Брисбен”  Квинслэндын  нийслэл Австралийн Квинслэнд мужийн нийслэл Брисбен . Мөн л Английн луу хэрэгтэнг хорих газар 1824 оноос эхлэн барьж байгуулаад 1842 онд хааж энгийн иргэд чөлөөтэй суурьшсан. Бүр 1854, 1857, 1861, 1889, 1881 онд коллеж, их сургуулиуд байгуулагдсан боловсролын баялаг уламжлал түүхтэй. Генерал Томас Брисбены нэрээр нэрлэгдсэн голын эрэг дээр Брисбен хот сүндэрлэнэ. Энэ генерал …

  • 16 March

    Чихрийн шижингийн үеийн эмчилгээний шинэ аргыг Монголд нэвтрүүлнэ

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул Консепсион болон “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.     Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай хоёр орны эрүүл мэндийн салбарын хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөнөөр Монгол Улсын анагаах ухааны салбарт шинэ дэвшилтэт техник, технологи, эмчилгээний шинэ арга хэлбэр нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд …

  • 16 March

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зоригийн хэргээр Ерөнхийлөгчид хандлаа

    Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2017.03.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор онц нууцын зэрэглэлтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах Ажлын хэсэг байгуулах зарлиг гаргахыг хүсч Ерөнхийлөгчид хандаж буй талаараа  мэдээлсэн юм. Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд тойргийнх нь …

  • 16 March

    Налайх дүүрэг доторт 1,4 км авто замыг бүрэн шинэчилнэ

    Энэ онд хийгдэх Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зураг төсвийн гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй Налайх дүүргийн ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтэс, холбогдох байгууллагын төлөөлөл энэ сарын 15-нд уулзалт хийлээ. Тус гудамжуудын авто замуудыг ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл шинэчлэлт огт хийгдээгүй тул хучилт бүхэлдээ бүтцийн эвдрэлд орсон. Тиймээс нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто замын шинэчлэлийг цогц байдлаар хийхээр төлөвлөөд байна. …

  • 16 March

    Д.Тэрбишдагва: ОУВС-тай хийсэн тохиролцооноос ухрах гарц байхгүй

    Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Монгол Улс 2017 оны төсөвт тодотгол хийх үүрэг хүлээсэн юм. Гэвч Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Тэрбишдагваас тодруулав. –ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд төсөвт тодотгол хийх болсон. Тодотголоор 8 төрлийн татвар нэмэх асуудлыг ярьж …

  • 16 March

    Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлд ажиллана. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцах юм. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар, Баянгол дүүрэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, …

  • 16 March

    Дэлхийн усны өдрийг “Хаягдал ус – Нөөц баялаг” уриан дор тэмдэглэнэ

    Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд 2005 оноос энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм. Дэлхийн усны өдрийг энэ жил НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байна. Монгол Улсад хэрхэн тэмдэглэх талаар өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ жилийн усны өдрийн гол онцлог …

  • 16 March

    Шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээн авах ажиллагаа боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит хуралдаанаар шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах хуулийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа  боллоо. Хуулийг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Энхболд болон УИХ, Засгийн газрын гишүүд, Онцгой байдлын …

  • 16 March

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хятадад айлчилна

    БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван Игийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Хятад Улсад айлчилна. Түүний айлчлалын үеэр Хятад, Америк хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин мэдэгдлээ.