Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 30 March

    НИТХ-ын 8 дугаар хуралдаан эхэллээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулна. Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх …

  • 30 March

    С.Чинзориг: Урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл орж ирэх шугам нээгдэж байна

    Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхах үеэрээ Япон Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдсэн. Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг: УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад хийж байгаа албан ёсны …

  • 30 March

    Ц.Мөнх-Оргил: УИХ-ын даргын албан ёсны айлчлал маш амжилттай болж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлалын явц, үр дүн, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд …

  • 30 March

    Тэд нар дотор Ерөнхийлөгч болчих хүн байна уу

        Дөрвөн жилийн мөчлөгтэй болдог байсан шат шатны сонгууль жилээс жилд л эмх замбараагаа алдаж, төрийн сонгуулиас хальж, улс төрийн нам нь хүртэл дотоод сонгууль хийж, ард түмнийг талцуулдаг болтлоо назгайрав. УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулийн дуулиан арайхийн дуусаж, араас нь орон нутгийн сонгууль залгасан. Төд удалгүй АН-ынхан намын даргаа сонгох гэж аймаг, нийслэлийнхнээс ч сүр дуулиантай сонгууль нэртэй …

  • 30 March

    С.Баярыг эгүүлэн татах эсэхийг МАН шийднэ

    Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр Англи улсад суух Элчин сайдаар томилогдсон. Түүнийг Хатан Хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа барьсантай зэрэг­­цэн Лондон хот дахь Монголын ЭСЯ-ны байрны гадаа тэнд амьдар­даг монголчуудын эсэр­гүүцлийн тайван жагсаал эхэл­сэн. Энэ жагсаал эх­лээд 20 гаруй хонож байна. Жагсагчид энэ сарын 27-нд Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардсан Шаардах бичгийг 1000 хүний гарын …

  • 30 March

    Нүүрсийг Японы өндөр технологиор боловсруулж, олон улсын зах зээл дээр гаргана

    Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ өдөр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Дараа нь Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхсан юм. Уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Японы харилцаа бүхий л түвшинд амжилттай гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн …

  • 30 March

    Хавтаст хэрэгт Г.Дэнзэнтэй холбоотой дахин шинэ хэрэг авагджээ

    -Я.Батсуурь хуулиараа миний оролцоо тендер сонгон шалгаруулалтад байхгүй гэв- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох шүх хурал хоёр дахь өдрөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Уг шүүх хуралд шүүгдэгчээр “Эрдэс Тавантолгой” ХК-ны гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь, тус газрын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, …

  • 30 March

    Газраа чөлөөлсөн иргэдийн байрны түлхүүрийг ирэх сарын 5-ны өдөр гардуулан өгөхийг үүрэгдлээ

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга М.Ганбаатар, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров, төсөл хэрэгжүүлэгч “Гранд Лайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Мөнхцэцэг болон холбогдох албаны хүмүүс хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүрэв. Баянзүрх дүүргийн 12-р хороонд дахин төлөвлөлтийн төсөл дээр шалгарсан “Гранд Лайн” ХХК нь ажлаа “Бэрэн” ХХК-д шилжүүлснээр иргэд, …

  • 30 March

    Г.Дэнзэн нарыг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ

      ЗГХЭГ-ын дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнгөрөгч 28-ны өдөр эхэлсэн уг шүүх хурал өчигдөр бүтэн өдөржин үргэлжилж орой 17:20 цагийн үед гэрчүүд мэдүүлгээ өгч дууссан юм. Ийнхүү өнөөдөр тэднийг шүүх хурал дахин үргэлжилнэ гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм. Г.Дэнзэн нарыг …

  • 30 March

    Ж.Мөнхбат: Хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болсон “өвчнөө” яаралтай оношлох хэрэгтэй байна

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийн гишүүд өнөөдөр Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберто Эчанди тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны группын Худалдаа, өрсөлдөх чадварын газар, Олон улсын санхүүгийн корпорациас манай улсад Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хамтран …

  • 30 March

    Өнгөрсөн онд 730 орчим мянган иргэн төр, засагт ханджээ

    2016 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 729 645 иргэн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 716 775 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн нь 98.2 хувьтай байна гэсэн үг юм. 65 316 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 2583 өргөдлийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Санхүүгийн дэмжлэг, гэр, орон сууц хүссэн, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, …

  • 30 March

    Хөвсгөл нуурын баруун эргийн хэрэглэгчдийг байнгын эрчим хүчээр хангана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай Эрчим хүчний сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчээр холбохыг үүрэг болголоо. Үүнийг богино хугацаанд гүйцэтгэж, 2017 оны зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтад хүлээлгэж өгөхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд …

  • 30 March

    Монгол эмэгтэй Чежү аралд зам тээврийн осол гаргах үед түүнтэй хамт Солонгос цагдаа байсан ажээ

      Өмнөд Солонгос Улсын Чежү арлын Согүйпү дүүрэгт Монгол улсын иргэн 41-н настай эмэгтэй А нь зам тээврийн осол гаргаж, нутаг нэгтнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг үйлдсэн билээ. Тэрээр хэрэг гардаг өдөр амь насаа алдсан 35-н настай, Монгол эмэгтэй Б-гийн хамт явж байсан ба тэд замдаа түр зогсч амраад цааш хөдлөхдөө жолооч осол гаргаж, түүнийг машинаараа дайрсан байна. Гэвч А нь хэргийн газарт түүнийг орхин зугатаасан …

  • 30 March

    Стандартын шаардлага хангахгүй мотоцикль импортлохыг хориглох талаар санал боловсруулахыг даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32100 зам, тээврийн осол гарч, 1289 хүн гэмтэн, 558 хүн нас барж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн онд гэхэд л амиа алдсан хүмүүсийн 73.5 хувь буюу 352 нь орон нутагт байсны 136 нь жолооч, 149 нь зорчигч байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод  нас барсан 127 …

  • 30 March

    Сөүл хотын цагдаагийн газраас Монгол залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

      Өмнөд Солонгос Улсын Сөүл хотын цагдаагийн газраас тус улсад гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулсан байгаа бол уг хэргийн хамсаатан болох Монгол улсын иргэн, 27-н настай эрэгтэй Т-ийг гадуур байцааж эхэлжээ.     Монгол залуу Т нь Сөүл хотын нэгэн казиногоор үйлчлүүлж байхдаа Хятад Улсын иргэн, Солонгос үндэстэн Хунг гэгдэх хүнтэй танилцсан ба тэрээр Монгол залууд “Өөрийнхөө нэр дээр болон …