Мэдээ мэдээлэл

February, 2017

  • 1 February

    MNBC “ХОВДЫН УЯНГА” –тай хамтран ажиллалаа

    Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн дуу дүрсний өндөр чанартай агаарын олон сувагт тоон телевизийн үйлчилгээг үзүүлэгч MNBC компани “УРЛАГ СОЁЛЫГ ДЭМЖИГЧ” хөтөлбөрийнхөө хүрээнд Ховд нутгаас төрөн гарч буй шилдэг залуу уран бүтээлчдийн “Ховдын Уянга” уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажиллалаа. Тоглолтын үеэр MNBC компани хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас ирж буй XVII жарны “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн 2 азтанг тодруулан, Олон сувгийн телевизийн …

  • 1 February

    Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит “Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн” эхэллээ

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойн хүрээнд  Зэвсэгт  хүчний 2017 оны Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн Их жанжин Сүхбаатарын нэрэмжит ҮБХИС-ийн  Биеийн тамир, спорт сургалтын төвд эхэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын Орлогч дарга, Бригадын генерал Ж.Бадамбазар, ҮБХИС-ийн захирал, Хошууч генерал Я.Чойжамц, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Н.Гантулга, Биеийн тамир, спортын тасгийн дарга хурандаа Д.Цог-Эрдэнэ, Жанжин Д.Сүхбаатарын зээ охин хатагтай …

  • 1 February

    ХЗДХ-ын сайд С.Бямбацогт: Утааг бууруулах шилдэг бүтээлийн уралдаан зарлана

    Эмнэлгүүдийн хүүхдийн тасагт шаардлагатай агаар цэвэршүүлэгчийг олон нийтийн дэмжлэг, хандиваар шийдвэрлэн өгч буй “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяны санаачилагч, зохион байгуулагчдыг  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинэ санаачилга гаргасан шилдэг бүтээлийн уралдаан зарлахаар болсноо онцлов. Мөн Монголын мянга мянган бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө хийж буй аяныг төрийн …

  • 1 February

    Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдэл гаргалаа

    Монгол Улсын хилийн тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус байгууллагын шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд шилжиж, бүтэц орон тоо шинээр батлагдлаа. Шинээр батлагдсан бүтэц орон тоотой холбогдуулан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав)-д ажиллаж буй иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ энэ өдрөөс эхлэн ажиллахгүй болж Гадаадын иргэн, харьяатын газрын төв байранд өөрийн …

  • 1 February

    Улаанбаатар хотод авто зогсоолын шинэ шийдлийг нэвтрүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Нидерландын Вант улсын “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.  Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, зогсоол, нийтийн тээврийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болон шилдэг менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм байна. Түүнчлэн  авто зогсоолын шинэ …

  • 1 February

    Архангайн цагаан идээ үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан  үзэсгэлэн худалдаа  зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ  сарын 20-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын талбайд  үргэлжилнэ. Тус худалдааг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, “Нэг Архангай” ТББ-ынхан  хамтран зохион байгуулж байгаа юм байна гэж Чингэлтэй дүүргийн …

  • 1 February

    Дональд Трамп Нил Горсачийг Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүллээ

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дээд шүүхийн шүүгчид АНУ-ын  Колорадо мужийн Холбооны давж заалдах шатны шүүхийн шүүгч  Нил Горсачийг нэр дэвшүүлэв.  Дональд Трамп:Нол Горсачийг Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлснээр сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлж буй хэрэг. Нил Горсачийн чадвар нь гайхалтай оюун ухаан, асар их сахилга баттай  хоёр намын дэмжлэгийг олсон байна гэж тэрээр хэлжээ. Тэрээр энэхүү мэдэгдэлээ  өчигдөр орой   Цагаан ордны …

  • 1 February

    УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хуулийнхан “онилжээ”

    -Хөгжлийн банкны санхүүгийн баримтад УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар “Монроуд” ХХК-ийн нэр дээр зээл авсан гэдэг нь бичигдэн үлджээ- Хөгжлийн банктай холбоотой асуудлыг АТГ, ЦЕГ, ЭЦГ болон хууль хяналтын бусад байгууллагынхан хүч хавсран шалгаж эхэлсэн. АТГ-аас тус, банкны зарцуулалтыг шалгах явцад одоо ч “но-той”, “ноцтой” баримтууд ил болж хуулийн бусад байгууллага руугаа шилжүүлчихээд буй билээ. Мөн эдгээр байгууллагууд шалгахаас гадна УИХ-аас …

  • 1 February

    Монгол хүн л Монгол Улсыг тэжээнэ

    Уг нь монгол хүнд хийж чадахгүй зүйл үгүй бололтой. Саяхнаас Н.Цэнгэл, С.Гантулга, Г.Чулуунхүү  нарын гурван залуу инженер автомашины дугуй, арас ясны төмрөөс бусдыг  чанарын өндөр төвшинд үйлдвэрлэн зах зээлд захиалгаар нийлүүлээд эхэлчихэж. Энэ гурван залууд  ажлын байр, багаж зэвсэг гээд байх зүйл үгүй шахам. Өөрөөр хэлбэл, залуу хүний  хийж бүтээх гэсэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн  өдөр нь тус тусын ажлаа хийцгээд …

  • 1 February

    130 эхнэр, 203 хүүхэдтэй Масаба 93 насандаа таалал төгслөө

    Лалын номлогч Альхажи Мохаммед Абубака Белло Масаба 93 насандаа таалал төгсчээ. Ер гарсан ахмадууд ертөнцийн мөнх бусыг үзүүлэхийг алийг тэр гэх вэ. Тэгвэл Масабагийн араас 130 эхнэр гашуудаж байгаагаараа бусад ахмадуудаас ялгарч байна хэмээн Нигерийн өдрийн сонинд мэдээлжээ. Нигер улсын энэ эрхэм дэлхийн хамгийн олон эхнэртэй нэгэн байсан юм. Тэрээр таалал төгсөх үедээ 130 эхнэр, 203 хүүхэдтэй байж. Лалын шүүх …

  • 1 February

    БНХАУ: “Өрх бүр хоёр хүүхэдтэй болж болох” төрийн бодлого хэрэгжсэнээр хүн амын тоо 1.31 саяар нэмэгдэв

    БНХАУ-ын бүртгэлээр 2016 онд Хятад Улсад 17.86 сая хүн төрж, өнгөрөгч оноос 1.31 сая хүнээр нэмэгдсэн байна. Төрсөн хүний тоогоор бодвол 2000 оноос хойш 16 жилийн хугацаанд хамгийн олон хүн нэмэгдсэн нэгэн жил болсон байна. Түүнчлэн хүний тоо 5.86 хувиар нэмэгдэж, өнгөрсөн жилээс 0.9 мянган хувиар нэмэгдсэн байна. 2016 он бол “Өрх бүр хоёр хүүхэдтэй болж болох” төрийн бодлогын анхны …

  • 1 February

    “Дархан Минж” компани Монгол дээлний нэхий дотор худалдаанд гаргажээ

    Монгол түмний уламжлалт баяруудын нэг Сар шинийн баярыг тохиолдуулан “Дархан Минж” компаниас хэрэглэгч та бүхэндээ зориулан “МОНГОЛ ДЭЭЛНИЙ НЭХИЙ ДОТОР” үйлдвэрлэн худалдаалж байна.    Хурган дотор юмуу хиймэл дотроос өөр сонголтгүй байсан Монгол түмэндээ зориулан “Дархан Минж” компаниас шинээр гаргаж буй тус үйлчилгээнд, Монгол дээлний нэхий дотор биеийн хэмжээнд таруулан хийх, Бэлэн дээлний өнгөнд нэхий дотор хийлгэх, Дээлний өнгийг авчран …

  • 1 February

    Б.Чойжилсүрэн: 580 сая ам.долларын өрийг төлөх 2-3 хувилбар бий

    ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ирсэн. Мөн манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээс хамаараад ирэх сарын 21 -нд төлөх Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлтийг шийдэх юм. Тиймээс дээрх асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. -ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ирж байна. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ирж байгаа вэ? -ОУВС-гийн төлөөлөгчид гурав хуваагдан ирж байгаа. Тухайлбап, эхнийх нь өнөөдөр …

  • 1 February

    Сумын Засаг дарга нар “Доржоо чи яагаад архи уугаад байгаа юм бэ” гээд л сууж байх нь

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Гэр бүлд үйлдэгдэж буй хүчирхийллийг эрүүгийн хэргээс тусгаарласан оновчтой хууль хэмээн дүгнэж байгаа. Гэвч яг хэрэгжүүлээд явахад алдаа дутагдал ихтэй хууль болжээ. УИХ-ын гишүүн А.Сүхбатын хэлдгээр барууны хуулийг л хуулбарласан нь ойлгомжтой биз. Энэ хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд сум, багийн Засаг дарга нарын хүлээн үүргийн тухай тусгасан байгаа юм. …

  • 1 February

    Сар шинийн баярыг тохиолдуулан авто машиныг тэгш, сондгойгоор хязгаарлана

    Сар шинийн баяртай холбогдуулан орон нутгаас хотыг чиглэсэн хөдөлгөөн мөн томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөн эрс ихэсдэг. Улмаар автозамын ачаалал нэмэгдэж, түгжрээ саатал их бий болдог тул нийслэлийн Засаг дарга 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн А/51 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт болон автозамын хөдөлгөөнд хэрхэн өөрчлөлт оруулсан талаар Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах …