Мэдээ мэдээлэл

April, 2017

  • 18 April

    УИХ дахь АН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан 68.4 хувийн ирцтэйгээр 14 цаг 40 минутад эхэллээ. Байнгын хорооны дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд буй Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн …

  • 18 April

    Г.Занданшатар: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандаж байгаа

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл, уг ажлын зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Энэ үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны ажлын хэсгийн …

  • 18 April

    “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2017” хөдөлмөрийн яармаг болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч,  ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг 04 …

  • 18 April

    ОХУ дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

    Сүүлийн үед ОХУ-д алан хядах үйл ажиллагаа ихээр гарч байгаатай холбогдуулан тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол Улсын иргэдэд Москва дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг хүргэлээ. Зөвхөн Москва хотод л гэхэд 1000 гаруй монгол оюутан суралцдаг гэсэн тоо бий. Алан хядагч, амиа золиослогчид ихэнхдээ олон хүн цугласан газрыг сонгон үйл ажиллагаагаа явуулдаг учир онцын шаардлагагүй бол үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр …

  • 18 April

    Нийтлэлчийн булан: Оролцоотой төсвөөрөө алдартай аз жаргалын боомтынхон

    “Ардчиллаа иргэдийн шууд оролцоогоор авран хамгаалъя” Порто Алегре бол Бразилийн өмнөд хэсэгт орших Рио Гранже до Сул мужийн нийслэл. Монгол хэлнээ “Аз жаргалын боомт” хэмээх утгатай энэхүү ногоон байгууламжаар хүрээлэгдсэн хот нь 1,5 сая оршин суугчидтай. Засаг захиргааны нэгж нь 17 дүүрэг, 83 хороодод хуваагдана. Энэ даруухан хот иргэдээрээ төсвөө шийдүүлдэг, шууд ардчиллын өлгий хот гэдгээрээ дэлхийд нэрд гарчээ. 1990 …

  • 18 April

    МАН хүүхдүүдээс харамлаж, сайд нараа башийлгалаа

    Монгол Улсын Засгийн газар ирэх жилүүдэд засаглах эрхээ ОУВС-гийнханд өгчихөөд байгаа. Яах вэ, эдийн засаг хүндхэн, төсөв мөнгө бага байгаа болохоор “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдахгүй бол болохгүй гэсэн тайлбарыг Сангийн сайд нь өгөөд буй. Улмаар ОУВС-гаас даалгасны дагуу долоон төрлийн татвар нэмж, хүүхдийн мөнгийг хасаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг баталснаар долоон төрлийн татвар нэмэгдэж, хүүхдийн мөнгө …

  • 18 April

    Татах тамхи, унах машинаас чинь авах татвар ингэж нэмэгдэнэ

      Тамхи, машины татвар ингэж нэмэгдэнэ       Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Энэ тодотголд тусгасан долоо төрлийн татварын гурав нь ирэх тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Чухам яагаад татвар нэмэв, татвар нэмэхээс өөрөөр улсын төсвөө бүрдүүлэх боломж байхгүй байсан уу гэдэгт олон хүн шүүмжлэлтэй хандаж ирсэн. Тэгвэл ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн алдагдлыг нөхөх шаардлага тулгарч …

  • 18 April

    116-р сургуулийн багш нар Ж.Батсуурь сайдыг огцруулахыг шаардлаа

    Монголын хараагүйчүүдийн холбоо төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлээ. Тус холбооныхон хараагүй хүүхдийн онцлогт тохирсон хичээл, сургалт явуулахыг шаардаж ийнхүү мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд: Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд мэргэжлийн багш, заах арга зүйч нар хараагүй хүүхдийн сэтгэхүйн онцлогт тааруулсан хичээл заах, Хараагүй хүүхдүүдийн суралцдаг 116-р сургуулийг нэн яаралтай Сүхбаатар дүүргийн харьяа болгох, Сургалтын орчныг анхаарч, шинэчлэл хийх, БСШУЯ-ны сайд Ж.Батсуурийг …

  • 18 April

    Энэ сарын 27-ноос иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

        Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит, ээлжит бус сонгууль, орон нутгийн хурлын сонгуулийн зөвхөн ээлжит сонгуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаар хуулийн дагуу зохицуулсан байдаг.     Зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм.     Сонгуулийн тухай хуулийн 66 …

  • 18 April

    Д.Батбаяр:Хулгайн тээврийн хэрэгслийн хор уршгийг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байна

    Автотээврийн үндэсний төвийг Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өгсөн ярилцлага -Хот хоорондын тээвэрт нийт хэчнээн автобус явж байна вэ. Мөн нийт хэчнээн автобусанд GPS суурилуулаад байна вэ? –Өнгөрсөн онд хот хооронд 677,412, улс хооронд 43,447 хүн тээвэрлэсэн байна. Нийтдээ хоёр сая 300 мянган зорчигч улс болон хот хооронд тээвэрлэгдсэн. Энэ тоог 2015 онтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт. Хот хоорондын тээвэрт явж байгаа …

  • 18 April

    17 настай охин автомашиныг хулгайлжээ

    Багануур дүүргийн IV хороонд оршин суудаг, 17 настай охин бусадтай бүлэглэн Toyota G.Corrolla автомашиныг хулгайлж, хоёр хоног унасан байсныг цагдаа нар илрүүлжээ. “Цайз” захын орчмоос Toyota G.Corrolla машин алдагдсан тухай дуудлага өнгөрсөн бямба гаригт /2017.04.15/ цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад 17 настай Н гэгч Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цайз” захын ойролцоо амьдардаг, 32 настай эрэгтэй О-гийн хашаанд …

  • 18 April

    “Ирээдүйн Мистер 2017” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

    Ирээдүйн мистер-2017 тэмцээн 2017 оны 4-р сарын 15-ны бямба гарагт 15:00-21:00 цагийн хооронд Corporate Convention center-т амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд нийт 45 клубын 142 тамирчин 10 ангилалд хуваагдан өрсөлдөж Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд боллоо. 1. Бодибилдингийн 65кг жингийн ангилалд: 1-р байр Алтан медаль – Н.Хүрэлбат /голдс жим/ 2-р байр Мөнгөн медаль – Б.Цэрэнбат /Алдар спорт хороо, …

  • 18 April

    А.Ундраа: Монгол-Чехийн уламжлалт хамтын ажиллагааг сэргээх, үр ашигтай төслүүдэд хамтран ажиллах боломжтой

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүн А.Ундраа  Монгол Улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, Чех, Монголын найрамдлын бүлгийн дарга, хатагтай Зузка Беварова Руйброва тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Зузка Беварова Руйброва Монгол Улсад зочилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-ын гишүүн А.Ундраатай хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар …

  • 18 April

    С.Эрдэнэ: Бид “Ардчилсан нам” гэсэн нэг л фракцтай болсон

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж байгаа билээ. Хэдийгээр шахуу хөтөлбөртэй яваа ч зарим сумдаар хүртэл орж, шинэчлэлийн бодлого, Дотоод сонгуулийн үр дүнг батламжлах ажлаа үргэлжлүүлсээр явна. Өнгөрсөн долоо хоногт зүүн гурав, Говийн бүсийн аймгуудаар ажилласныхаа дараа тэрээр Багануур, Төв аймагт ажиллаад Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийг зорьжээ. Түүний Багануур хотод ажиллаж байхдаа хэлсэн “Бид Ардчилсан нам …