Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 9 June

    БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр  хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Г.Чулуунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах саналаа танилцууллаа. Г.Чулуунбаатар нь 1957 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн бөгөөд 1975 онд …

  • 9 June

    Ж.Эрдэнэбат: Хар тамхины хэрэглээ түүний хор хөнөөлийг таслан зогсооход хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо хэрэгтэй

    Төрийн ордны Их танхимд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган болж байна. Чуулганд  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө. Та бүхний энэ өдрийн амгаланг эрин мэндчилье. Эрүүл бие, саруул ухаантай иргэн …

  • 9 June

    Г.Эрдэнэбилэг:Орон нутгийн үзэгчдээс “Тэнгэрийн хүү,” “Гамлет”-аа тоглооч гэсэн санал ирсэн

    УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. -Таны хувьд тайз, дэлгэцийн шинэ бүтээлүүд дээр ажиллаж байна уу? -Театрын уран бүтээлчид маань төгсөлтийн баяраа хийж байгаа оюутан залуустаа зориулж “Хэлж зүрхлээгүй хайр” хэмээх жүжгээ тавьсан. Миний хувьд энэхүү жүжигт тоглосон. Удахгүй “Тэнгэрийн хүү” жүжиг маань тоглогдох болно. Энэ мэтчилэн театрынхаа хуваарьт тоглолтууддаа оролцоод явж байна. Харин дэлгэцийн бүтээлийн хувьд …

  • 9 June

    Шөнийн гудамжинд Австри Монголын хөгжмийн фестиваль болно

    Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форум энэ жил Гёте Хөгжмийн Танхим, Гёте Институт, Монгол Улсын Филармони, Жазз Клуб, ЖаззЛаб хөгжмийн агентлагтай хамтран “Австри-Монголын хөгжмийн фестивал”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна. Фестивалийн хүрээнд энэ сарын 11-нд буюу ирэх ням гарагт Сөүлийн гудамжинд Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглох ба мөн …

  • 9 June

    Хятадын нэрт аялагч Сун Жиен Монголын талаар юу хэлэв

    Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен манай улсад аяллаа. Тэрбээр дэлхийн 105 орноор аялсан бөгөөд 106 дахь нь Монгол Улс байв. Тухайн улсын Засгийн газрын дэмжлэгээр аялдаг бөгөөд аялал жуулчлалын салбарыг нь сошиал орчинд сурталчилж жуулчдын анхаарлыг татдагаараа тэр олон улсад нэр хүндээ олсон юм. Ийнхүү Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен Монголын тухай юу өгүүлснийг хүргэж байна. МОНГОЛД …

  • 9 June

    Гадаадад байгаа Монгол иргэд энэ Бямба, Ням гарагт саналаа өгнө

    Гадаад улсад байгаа иргэд  салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр  очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд  саналаа өгнө. Өчигдөр Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал …

  • 9 June

    Монголчууд эвтэй байхдаа л эвгүй шүү

    Би М.Энхболдыг сайн мэдэхгүй. Нөгөө хоёр шигээ шоу, жагсаал хөтөлдөггүй, УИХ-ын уйтгартай хурал даргалдаг М.Энхболдыг мэдэх боломж ч байгаагүй. “Танайд хоноё” Алтантүрүүг гэртээ ганц удаа ор засаад унтуулчихаагүй, селфи хийж шоуддаггүй, “Сэрээд, босоод ” гэж жиргэдэггүй хүнийг би яаж  мэдэх юм бэ. Өөрийн намтай эвгүй хүн өөр намтай эвтэй байх уу? Би М.Энхболдыг сайн мэдэхгүй ч гэсэн сонгоно. М.Энхболдыг  сонгох гэхээсээ амьдралаа л бодож байна. Үнэндээ М.Энхболдоос өөрөөс …

  • 9 June

    Сүхбаатарын талбайн урд 200 автомашины зогсоол нээгдэнэ

    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайд орчин үеийн технологи бүхий 200 машины зогсоол байгуулж байна. Зам барилгын ажлыг “Ю Би констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа бөгөөд зам талбайн ажил буюу 6650 м2 хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийж байна. Замын ажил энэ сарын 4-ний өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар …

  • 9 June

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. 2017 оны 06-р сарын 08-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27 хэм дулаан байна. 2017 оны 06 дугаар сарын 08-ны 20 цагаас 06 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан …

  • 8 June

    Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн СЕХ-нд хандлаа

    Өнөөдөр Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөллүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хүсэлт хүргүүлсэн байна. Хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-ны өдрөөс эхэлснээс хойш нэр дэвшигчдийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан бус мэдээлэл тарах, иргэдийг төөрөгдүүлэх, тэдгээрийн сонгох сонгогдох эрхэнд халдах нөхцөл байдал үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. …

  • 8 June

    Осол гаргасан жолооч согтуу байжээ

    Өнөөдөр өглөө 05 цагийн орчим СХД-ийн нутаг Хархорин захын уулзварт H.Accent маркийн автомашины жолооч  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож T.Приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж осол, хэргийн газрыг орхиж явсан хэргийг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ. Тодруулбал Тодруулбал, “Accent” маркийн автомашины жолооч, “Приус 20” маркийн автомашиныг мөргөж, ослын улмаас “Приус 20” автомашин онхолдсон байна. Осол гарах үед ойр хавьд байсан иргэд …

  • 8 June

    “Оюутан цагдаа” нар үүрэг гүйцэтгэж эхэллээ

    Нийслэлийн цагдаагийн газар болон Аялал жуулчлалын газраас “Монголын оюутны холбоо”-той хамтран зохион байгуулж буй “Жуулчинд ээлтэй оюутан-2017” арга хэмжээ өнөөдөр эхэлж, “Оюутан цагдаа” нар үүрэг гүйцэтгэж эхэллээ. Энэ жил “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 125 оюутан бүртгүүлснээс хууль, эрх зүй, жуулчны аюулгүй байдал, нийслэл хотын түүх, соёлын дурсгалт газрууд, хотын аяллын тухай сургалтад хамруулж, гадаад хэлний түвшин тогтоох шалгалт авч …

  • 8 June

    БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг томилуулах саналыг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа өнөөдөр (2017.06.08) Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Г.Чулуунбаатар нь: –         1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн –                     2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн …