Засгийн газрын ээлжит хуралдаанаар Банкны зээлийн эргэн төлөлт доголдож, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнээр зээлдэгчдийг санхүүжүүлсэн банкны төлбөрийн чадвар алдагдах, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаа доголдох бодит эрсдэл үүсдэг. Энэ бүхнээс үүдэн Засгийн газар банкны салбарт бүтцийн шинэчлэл хийж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. …
Мэдээ мэдээлэл
April, 2017
-
20 April
Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар хийж байгаа ажлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын …
-
19 April
ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийт найман асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 126 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Ингэснээр дүүргийн Засаг дарга нар газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх, эргүүлэн авах ажлыг хийж хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм. Мөн хурлаар ТҮЦ эрхлэх журмыг шинэчлэн баталсан байна. Журамд ТҮЦ байршуулах газар, ТҮЦ-ийн хэмжээ, тохижилт болон цагийн хуваарийг …
-
19 April
Экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэв
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар иргэн Б нь экспортын гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг гүзээг дугуйндаа нууж улсын хилээр гаргахыг завдсаныг илрүүллээ. Түүнчлэн иргэн Ц нь экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан. Иргэн А экспортын гэрчилгээгүй, …
-
19 April
Ерөнхий сайд Жембориг дэмжиж захирамж гаргав
Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 52 тоот захирамжаар Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31 дүгээр жемборийг зохион байгуулах ажлыг удирдан зохицуулах үүрэг бүхий хорооны бүрэлдэхүүн батлагдаад байна. Ерөнхий сайдын захирамж батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын А/166 тоот захирамж болон Хэнтий, Завхан, Ховд зэрэг аймгуудад арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдсан. Ази, Номхон далайн бүсийн скаутын жембори …
-
19 April
Сүлжээний бизнест хууртахгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа
Элдэв нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагааг иргэд хууль бусаар явуулж, бусдыг залилсан хэрэг гарчээ. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст энэ төрлийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол мэдээллүүд ирсний дагуу шалгаж эхэлсэн байна. Иргэдийн их хэмжээний мөнгө хөрөнгийг залилсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм. Иймд иргэдийг …
-
19 April
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөр болгон зарлалаа
Улаанбаатар хотын хөрс, ус, агаар, орчны бохирдол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөр болгон зарлалаа. Түүнчлэн нийслэлийн “Хөрс хамгаалах” өдрийг жил бүр тогтмол тэмдэглэж, нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж, ажиллах аж. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдээс Нийтээр …
-
19 April
Гадаадын банкуудыг Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн өнгөрсөн оны сүүлээр өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд гадны банкуудыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан юм. УИХ-ын гишүүн Н.Чинзориг, “Өнөөдөр банкны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкны дийлэнх нь …
-
19 April
Зуслангийн газрыг цахимаар олгоогүй гэв
Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажил цахим хэлбэрээр явагдаж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан нь ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн Газрын албанаас албан ёсоор мэдэгдэж байна. Зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажил холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэвийн явагдаж байна. Харин иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил түр хугацаагаар зогсоод байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
19 April
“МОНГОЛСАТ-1” дагуулыг ашиглаж эхэлснээр интернэтийн хэрэглээний үнэ өнөөгийнхөөс 50 хувь хямдарна
Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай болсон тухай батламжийг “ABS” (Asia Broadcast Satellite) компанийн захирал Томас Чой Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа. УИХ-ын дарга М.Энхболд 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа сансрын хиймэл дагуулыг ашиглан өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газрын байршил үл хамааран Монгол орны өргөн уудам бүс нутаг даяар …
-
19 April
Монгол Улс анх удаа сансрын хиймэл дагуултай боллоо
Өнөөдөр ABS-2A75e хиймэл дагуулыг MONGOLSAT-1 нэрээр тамгалан тунхаглах нээлт Шангри-ла зочид буудалд боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ABS компанийн гүйцэтгэх захирал Том Чой болон харилцаа холбооны байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо. Энэ түүхэн үйл явдлын арга хэмжээг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 онд Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт хийхээр төлөвлөсөн ажлуудын эхлэл болгож …
-
19 April
Яаж би… /Улс төрийн ёгтлол/
Яаж би Н.Энхбаяр шиг төрийн алба үнэлэн зарах жишиг тогтоон, оффшор данс нээхийг заачихаад Ядуу Бумбын дүрд хувилан бусдын муухайг гайхах вэ? Яаж би С.Баяр шиг долоон төгөлдөршил ярьж Ерөнхий Сайд болчоод долоон сувгаар баялаг гоожих зам нээн эс төгөлдөршил бүтээх вэ? Яаж би Ц.Нямдорж шиг Хуулийн салбарыг 20 жил удирдаад гэмт хэргийн мэдээлэл нуун, хувийн архив аа баяжуулаад …
-
19 April
Цэргээ зодож, хөгжлийн бэрхшээлтэй болгосон ахлагчид эрүүгийн хэрэг үүсгэлээ
Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хааж байсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, хөлийн 9 хуруугаа тайруулсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ж.Баярцогтыг шөнийн ээлжинд гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсан хэмээн буруутгаж, харуулын ахлагч Г.Энхцолмон нь шийтгэсэн байна. Энэ хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 17-ны шөнө болсон …
-
19 April
“S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ
“Standard and Poor’s” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэл “B-“-ийг хэвээр үлдээсэн байна. Мөн зээлжих зэрэглэлийн төлвийг “Тогтвортой” түвшинд хадгалжээ. Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн “Тогтвортой Санхүүжилтийн Хөтөлбөр”-т хамрагдаж, бүтцийн өөрчлөлт хийхээ зарлаад байгаагаас үл хамаарч улсын төсвийн нөхцөл байдал сайнгүй хэвээр байгааг анхааруулсан байна. Ялангуяа түүхий эдийн зах зээлийн уналт Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцэлд …
-
19 April
Царцаж гацсан “Цахим эрүүл мэнд”, цавчаа хийсэн Метронетворкс
Монголчууд бид “Цахим эрүүл мэнд” гээч төслийн тухай сонсоод лавтайяа 5 жил өнгөрч байна. Гэхдээ өнөө хэр нэрийг нь сонссон болохоос нүдээр үзэж, гараар тэмтэрч, үр шимийг нь хүртэж, ач тусыг нь амссан хүн ер үгүй. Түүх сөхье…Манай улс иргэдийнхээ өвчний түүхийн талаар мэдээллийн сантай болох, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг орчин үеийн жишиг шаардлагад нийцүүлж, олон улсын чиг хандлагатай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл