Нийт зам тээврийн ослын 40-70 орчим хувийг “Жолооч хөдөлмөрийн чадвараа алдсан” үедээ буюу “Хэт ядарсан үедээ” гаргадаг гэж судлаачид үздэг. “Жолоочийн хөдөлмөр” өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд жолооны ард удаан хугацаагаар суух нь биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил гэж тооцогддог. Учир нь жолооч хөдөлгөөний нөхцөл, орчны байдалд үнэлэлт өгөх, түүнд зохицсон шийдвэр гаргах зэрэг мэдээллийн ачаалалд орохоос гадна нуруугаа бөхийлгөж, …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
30 January
Үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн хэлэлцүүлэгт АБГББХ-ны дарга Ж.Энхбаяр оролцлоо
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр /2016.01.30/ “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэл ба засаглал: иргэний байгууллагууд” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр, нийгмийн байгуулалт, эдийн засгийн салбарын шинэчлэл эхэлснээс хойших 26 жилд улс орны гадаад, дотоод орчинд гарсан эрс өөрчлөлт, …
-
30 January
УИХ-ын дарга М.Энхболд С.Эрдэнэд баяр хүргэв
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг хүлээн авч уулзаж, “УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ Та АН-ын даргын сонгуульд амжилттай оролцож, гишүүдийнхээ олонхийн саналыг авч, сонгогдсонд баяр хүргэе” гэлээ. С.Эрдэнэ “Эрхэм УИХ-ын дарга Танд баярлалаа. Энэ үйл явдлыг Монголын төрт ёсны соёлын нэгэн илэрхийлэл гэж хүлээж авч байна. АН, МАН …
-
30 January
С.Эрдэнэ: Мөнгө тараасан нэг ч үйлдэл байхгүй. Ийм үйлдэл гаргасан бол намын дарга болох ёсгүй
АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ялалт байгуулсан талаар өнөөдөр Сонгуулийн хороо болон нэр дэвшигчид мэдээлэв. Сонгуулийн өмнө АН гишүүдийнхээ дунд шинэчилсэн бүртгэл явуулсан. Үүнд нийт 176 мянган гишүүн хамарснаас 120 мянга нь санал өгөх эрхтэй болжээ. Үүнээс даргын сонгуульд 71.2 хувь буюу 85 мянга 930 гишүүн санал өгсөн хэмээн АН-ын Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар онцлов. Тэрбээр, сонгогчдын саналыг онооны системд …
-
30 January
“Насны хишиг” авах ахмадууд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс бүртгүүлнэ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өнгөрсөн 7 хоногт УИХ-аар батлуулж, холбогдох журмыг нь Засгийн газраар батлуулсан юм. ХУУЛЬ БАТЛАГДСАНААР: 65-69 настанд 50,000 70-79 настанд 80,000 80-89 настанд 150,000 …
-
30 January
Д.Ганбат:УБ-Дархан чиглэлийн замыг яаралтай өргөтгөж 4 эгнээтэй болгон шинэчлэхээр төлөвлөж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон яамны холбогдох удирдлагууд, Замын цагдаагийн алба, МХЕГ-ын төлөөллүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай өнгөрсөн баасан гарагт танилцлаа. Энэ чиглэлийн замд осол аваар их гардаг, замын эвдрэл ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг хамгийн эрсдэл ихтэй хэд хэдэн цэг байдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгааг газар дээр нь танилцжээ. Тухайлбал Борнуурын гүүр, Тахилтын даваа, …
-
30 January
Г.Төмөрбаатар: Нийтийн тээвэрт шинэчлэл хэрэгтэй байна
Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаа Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс бэлтгэлээ. Нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар ажлаа аваад дөрвөн сар гаруй болж байгаа ч салбартаа нэлээд ажил амжуулжээ. ЗУРГААН ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БАЙГУУЛЛАГА ХҮЛЭЭН АВЧЭЭ Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл нийслэлчүүдийн төлөө цаг наргүй ажилладаг нийтийн тээвэр бидний амьдралд онцгой үүрэг хүлээдэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэлийн аж амьдралыг залгуулдаг энэ …
-
30 January
Ж.Эрдэнэбат: Тооны хойноос биш малын чанар, ашиг шимийг харж малаа өсгөөсэй
Сүү, сүүн бүтээгдэхүүний импортод хязгаар тавих нь зүйтэй Манай улсад сүүний үхрийн 1472 фермер байгаагийн 30 гаруй нь Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрийн нэг “Монтаримал” ХХК-ийн үхрийн фермерийн ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч ням гаригт танилцлаа. Манай улс 5-6 жилийн өмнө дотоодын ялангуяа, хот суурин газрын сүүний хэрэгцээнийхээ 10 орчим хувийг л хангадаг байсан …
-
30 January
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хууль бусаар тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг 76.1 хувиар өсчээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 4 дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар оролцож “Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-г танилцуулсан юм. Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 14.7 хувиар буурчээ Монгол Улсын шүүх …
-
30 January
Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 486 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 384 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 1 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар …
-
30 January
Канадын Исламын сүмд халдлага гарч, таван хүн амиа насаа алджээ
Өнгөрсөн ням гараг буюу өчигдөр шөнө Канадын Квебек хотын Исламын мусульман шашинтнуудын сүмд халдлага гарч таван хүн амь насаа алджээ. Исламын сүмд олон арван хүн оройн залбиралд цугласан байсан үед зэвсэглэсэн этгээд халджээ. Цагдаа нар хэлэхдээ хоёр этгээдийг баривчилсан одоогоор мөрдөн байцаалтийн явцад байна. Уг халдлагын улмаас таван хүн амь насаа алдсан байна. Одоогоор нас барсан болон гэмтсэн хүнийг тоог гаргаж чадаагүй …
-
30 January
Гар аргаар олборлолт хийж байгаад осолдсон хоёр иргэний цогцсыг гаргалаа
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газарт нутгийн иргэд гар аргаар олборолт хийж байх үед ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэсэн, дотор нь байсан хоёр иргэн гарч ирээгүй тухай дуудлага энэ сарын 13-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Цагдаа, Шүүхийн шинжилгээний …
-
30 January
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 42 хүний амь насыг авран хамгааллаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд баруун, төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар цаг агаар эрс хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурсан. Үүнтэй холбоотойгоор “цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлагаар Онцгой байдлын албаныхан ажиллалаа. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Дашваанжил” гэдэг газар Булган голын мөсөн дээгүүр зорчиж явсан долоон зорчигчтой суудлын автомашин мөсөнд саатсан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн …
-
30 January
Махны үнэ өсжээ
2017 оны 1-р сарын 25-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.9 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2017 оны 1-р сарын 25-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 29.2 хувь, үхрийн ястай махны үнэ 23.7 хувь, үхрийн цул махны үнэ 10.4 хувь, адууны ястай махны үнэ 5.0 хувь, ямааны ястай …
-
30 January
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зарим хорооны засаг дарга нарт батламж гардуулав
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим Хорооны Засаг дарга нарт 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Ж.Чимидцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нарын албаны хүмүүс оролцлоо. Дүүргийн 1, …