Мэдээ мэдээлэл

March, 2017

  • 28 March

    Сумдад ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцно

      Эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, улмаар хоёр салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өнөөдөр хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Өнгөрсөн 1-р сард хүүхдийн эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор БХЯ-ны Цэргийн төв эмнэлгийг түшиглэн 50 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулсан нь оочер дараалал хүлээсэн олон эцэг …

  • 28 March

    Ц.Сандуй: “Ялалтын баяр бол ганц ОХУ биш дэлхий нийт, тэр дундаа Монголчуудын ч чухалчилж үздэг баяр

    НИТХ-ын дарга Ц.Сандуй ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн Атташе Сулимук Геннадий Михайловичтай  уулзлаа. Ялалтын баярын 72 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар ярилцлаа. ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээг НИТХ-ын даргад танилцуулав. ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн Атташе Сулимук Геннадий Михайлович хэлэхдээ “Ялалтын баярын ойг …

  • 28 March

    Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулна

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “MKIT” сургалтын төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулж, онц, сайн үнэлгээтэй төгсөгчдийг гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд ороход нь, мөн бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Мөн залуусыг богино хугацаанд эрчимтэй сургаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий сайн боловсон хүчин бэлтгэх, компьютерийн өргөн …

  • 28 March

    Дяоюйдао арал Хятадын нутаг дэвсгэр гэдгийг Япон өөрчилж чадахгүй

    Японы ахлах сургуулийн сурах бичигт Дяоюйдао арлыг Японы “эх нутаг” хэмээн бичсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 27-ны өдөр хэвлэлийн бага хурал хийн хэлэхдээ “Японы тал юу хэлж яаж баширласан ч Дяоюйдао арал бол Хятадын нутаг дэвсгэр гэдгийг өөрчилж чадахгүй” гэжээ. Японы Соёлын Яамнаас сүүлийн үед хянан тохиолдуулж гаргасан ахлах сургуулийн сурах бичигт Дяоюйдао арлыг олон удаа Японы …

  • 28 March

    “Азтай бадарчин” хошин урлагийн их наадам эргэн ирлээ

    Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ. Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй “Азтай бадарчин” наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ …

  • 28 March

    Дэлхийн том алтан зоос хулгайд алдагджээ

    Германы нийслэл Берлиний Боде музейд хадгалагдаж байсан  дэлхийн хамгийн том алтан зоос хулгайд алдагджээ. Дэлхийн хамгийн том алтан зоос нь 100 кг жинтэй ба 4,5 сая ам долларын үнэтэй байжээ. Тус зоос нь гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн бүтээл гэнэ. Алтан зоосны диаметр нь 53 см, 3 см-ийн зузаантай аж. Хамгийн анх 2007 онд Канадад бүтээгдсэн байжээ.  Дэлхийн хамгийн том алтан зоос …

  • 28 March

    Хоггүй хот, хариуцлагатай дүүргийн удирдлага байх үүрэг даалгавар өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 9 дүүргийн удирдлага болон тохижилтын компаниуд, сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзаж, хог хаягдал, хот тохижилтын асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд дүүрэг бүрийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бичлэгийг холбогдох албаныханд үзүүлээд дүүргийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнг сонсов. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Хог хаягдалтай тэмцэх, …

  • 28 March

    Дэлхийн банкны экспертүүд Улаанбаатар хотод ажиллаж байна

    Дэлхийн банкны экспертүүд Улаанбаатар хотод ажиллаж байна. Тэд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүн бөгөөд бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүдэд Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизмын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн зохицуулалтын талаар мэдээлэл солилцож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  Улаанбаатар …

  • 28 March

    Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалтыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж эхлүүлж Сонгуулийн Ерөнхий хорооны Хууль зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ, шинжээч З.Билгүүн нар удирдан …

  • 28 March

    Манай улсын Энхийг сахиулагчид 30 иргэнийг барьцаалагдах аюулаас аварчээ

    Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна.  Өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд гэнэт модон дундаас гарч ирэн ногооны талбайд ажиллаж байсан орон гэрээсээ дайжигч энгийн 30 орчим иргэнийг хүч хэрэглэн зодож, дотоодын дүрвэгсдийн хуаран руу орж явсан иргэдийг саатуулж, …

  • 28 March

    Шүүхийн шийдвэр биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгнө

    Хүүхдийн эрхийн байгууллагууд нэгдэж шүүхийн шийдвэрээ биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болсноо дуулгалаа. Тодруулбал,  Хүүхдийн эрхийн үндэсний төв, Өсвөр үеийн хөгжлийн төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний сүлжээ зэрэг байгууллагууд нэгдэж, шүүхийн шийдвэр биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болсон байна. Хаврын морин уралдааныг хориглосон шүүхийн шийдвэрийг үл тоон “Дүнжингарав-2017” уралдаан зохион байгуулж, хүүхдийн аминд хүрсэнд …

  • 28 March

    Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэв

      Монголын хүний төлөө нам /МХТН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын дээд шүүх 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улстөрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ. …

  • 28 March

    Ли Кэчян Шинэ Зеландын ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

    Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 27-ны үдээс өмнө Веллингтон дахь ерөнхий сайдын ордонд Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглиштэй хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээний үеэр, Ли Кэчян: Хятад, Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилд, хоёр тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш хамтран ажиллах зарчмын дагуу улс төрийн дээд түвшний итгэлцэл тогтоосон бөгөөд ажил хэрэгч баялаг үр дүнд хүрлээ. …

  • 28 March

    Ерөнхий сайд “Дүүриймаа”-гүй угтуулж чадсан уу?

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн хэдхэн хоногт Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаад иржээ. Тун чиг үр дүнтэй ажиллаж, дээрх аймгуудад олон чухал асуудал шийдэж өгөөд ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Үнэндээ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогооны төвд түргэн тусламжийн найман автомашин, 4.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий 22 нэр төрлийн 193 тоног төхөөрөмж, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн …