Томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаал гарсны дагуу 14 хоногийн өмнө Улсын хоёрдугаар эмнэлгийн хүүхдийн тасагт 30 орыг нэмэгдүүлэн нийт 46 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тус тасгийн үйл ажиллагаатай газар дээр нь очин танилцлаа. Сайдын хувьд өөрөө эмч учраас залуу эмч нартаа зөвлөмж болох үүднээс чөлөө зав гарсан, …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
26 January
Монгол Улсын арслан Р.Пүрэвдагвад Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цом гардуулав
Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон билээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн …
-
26 January
167 айлын шинэ орон сууцны оршин суугчид түлхүүрээ гардан авлаа
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын суурин дээр барьсан иргэдийн амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн дахин нэг шинэ орон сууцны нээлт өнөөдөр боллоо. Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 14 дүгээр байрны суурин дээр “Нутгийн буян групп” ХХК 167 айлын 16 давхар орон сууцны барилга барьжээ. Тус байрны оршин суугчдад өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд …
-
26 January
Г.Ганбаярыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа
Галын аюулаас гэр бүлийн 4 хүний амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярын сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригийг үнэлэн нийслэлийн Засаг дарга “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч …
-
26 January
Бүх яаманд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж бүх яам, шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулах тухай зөвлөмжийг Засгийн газарт өгөхөөр тогтлоо. Засгийн газар зөвлөмжийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм. Дэд зөвлөлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь …
-
26 January
Самсунг корпораци “Галакси Эс-8” утсаа гуравдугаар сарын 29-нд олон нийтэд үзүүлэхээр болжээ
Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци “Галакси” загварын гар утасны шинэ загвар болох “Галакси Эс-8” утсаа ирэх гуравдугаар сарын 29-нд олон нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ. Шинэ загварыг утсыг гуравдугаар сарын 29-нд АНУ болон Европийн холбооны гишүүн хэд хэдэн улсад нэгэн зэрэг нийтэд үзүүлэх аж. Харин “Галакси Эс-8” утсыг 4-р сарын 21-нд дэлхийн зах зээл дээр борлуулж эхлэх ба утасны үнэ дунждаар 849 доллар байх ажээ. …
-
26 January
Орон нутгийн замд болгоомжтой явахыг сануулав
Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлснээс жолооч осол гаргах, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох явдал буурахгүй байгаа билээ. Сар шинийн баяр дөхөж, мөн их дээд сургуулийн өвлийн амралт дуусч байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгджээ. Тиймээс хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн …
-
26 January
Тавантолгойг Хятадад, Эрдэнэтийг Орост өгөхөөр тохиролцжээ
МАН-ын эрх барих хугацаанд Монгол Улс томоохон ордуудаа гадагшаа тавиад дуусгах нь.Тухайлбал, Тавантолгойг Хятадад өгч, хариуд нь их хэмжээний зээл авахаар болсон бол “Эрдэнэт”-ийг Орост өгч, Эрдэнэт-Овоотын төмөр замыг үргэлжлүүлэн бариад Тувагийн нүүрсийг Хятад руу зөөхөөр тохирсон байна. Эрх баригчдын “зоогийн ширээнд” төрийн өмчит компаниуд, томоохон ордууд ямагт байдаг. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө эдгээрийг хөдөлгөдөг бөгөөд үр дагавар …
-
26 January
Дональд Трамп Мексикийн хил дагуу хана хэрэм байгуулах зарлигт гарын үсэг зурлаа
Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гурав дахь зарлигтаа гарын үсэг зурлаа. Тэрээр өчигдөр АНУ-Мексикийн хил дагуу хана хэрэм барих зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурлаа. Трамп тус зарлигт гарын үсэг зурахаасаа өмнө “ABC News” телевизэд ярилцлага өгөхдөө “хана барих ажил удахгүй, хэдхэн сарын дараа эхэлнэ” гэжээ. Түүний хэлснээр, хана барих зардал мөнгийг эхлээд АНУ гаргах бөгөөд …
-
26 January
Г.Ганбаяр: Байшингийн цонхыг хагалж дөрвөн хүнийг аюулгүй гаргасан
“Нэгэн бүлийн дөрвөн хүн шатаж амь насаа алдах аюулыг цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр зайлуулжээ” гэсэн мэдээ өнөөдөр олны анхаарлыг татаж, сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригтой цагдаагийн алба хаагч хүмүүсийн хүндлэл, хайрыг хүлээж байна. Тэгвэл баатарлаг үйлсийн эзэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр, галын аюулаас аврагдсан иргэн Ц.Найманжин нартай уулзаж, болсон үйл явдлын талаар ярилцсанаа …
-
26 January
Налайх дүүргийн соёл урлагийн ордонд номын дээжээ хандивлалаа
Налайх дүүргийн Соёл урлагийн ордноос санаачлан Налайх дүүргийн нийтийн номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Соёл урлагийн ордны урд талбайд зохион байгуулна. Ийнхүү “Номоо солилцъё” өдөрлөгийг угтан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан, албан хаагчид “Гэрэл дагуулсан амьдрал”, “Өнчин хүү”, “Миний …
-
26 January
Налайх дүүргийн 5 дугаар хороонд хорио цээрийн дэглэм тогтоолоо
Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт хонь малын гоц халдварт “Цэцэг өвчин” гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 сарын 24-ны өдрийн А/26 дугаар захирамжаар голомт гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус дүүргийн 5 дугаар хороо буюу Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж байсан малчин өрхийн …
-
26 January
Сэрэмжлүүлэг: Цас орж, цасан шуурга шуурна
Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 28, 29-ний өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 27, 28-ны өдөр ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Иймд: -Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох …
-
26 January
УИХ-ын дарга “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар байр сууриа илэрхийллээ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд /2017.01.25/ Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийв. Төрөөс бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Уг уулзалтад Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид …
-
26 January
Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар УИХ-тай зөвшилцөнө
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. 28 жилийн хугацаатай 50 сая еврогийн зээл нь жилийн 0,15 хувийн хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх юм. Зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарт зарцуулахаар төлөвлөж байна.