Шүүхийн төрөлжсөн архив иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор gmail-д суурилсан шүүхийн архивын дотоод сүлжээг бий болгож, “Ойрхон архив” лавлагааны бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна.
Уг бүтээгдэхүүн нь иргэн өөрт хамгийн ойр байрлах шүүхийн тамгын газрын архивт өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/-өөр дамжуулан хүсэлтээ гаргаж, нутаг дэсвгэрийн харьяалал үл харгалзан Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн хэргээс лавлагаа, хуулбарыг гаргуулан авах боломжийг олгож байгаа юм.
Бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр иргэн оршин суугаа газраасаа өөр аймаг, хот, сум, дүүргийн шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс лавлагаа, хуулбар авахын тулд заавал тухайн хэрэг шийдвэрлэсэн шүүхийн тамгын газрын архивт хандан өөрийн биеэр очиж авдаг байсныг хөнгөвчилж, өөрт ойр байгаа шүүхийн архивт хүсэлт гаргаж үйлчилгээ авснаар цаг хугацаа, зардал хэмнэх, шүүхийн үйлчилгээ иргэнд ойртох чухал ач холбогдолтой.
Шүүхийн төрөлжсөн архив