Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулиар авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
10 January
Л.Гантөмөр өрсөлдөгчөө магтав
АН-ын даргын сунгаа үргэлжилж байна. Таван нэр дэвшигч хамтдаа эх орноо наран ургах зүгээс эхлэн нар зөв тойрч яваа билээ. Тэд одоо Архангай аймагт ажиллаж байна. АН-ын даргын сунгаанд оролцож буй нэр дэвшигчид бүгд өөр өөрийн онцлогтой. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр “Манай дөрөвт өөр өөрийн гэсэн онцлог сайхан чанарууд бий. Ж.Батзандангийн хурц дайчин, Н.Алтанхуяг даргын эв нэгдлийг эрхэмлэдэг, …
-
10 January
БГД, СБД, ЧД-ийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 дугаарт авна
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран иргэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, хүүхдийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. 2013 оноос Баянзүрх, Сонгинохайрхан, …
-
10 January
Д.Оюунхорол:Цахилгаан халуугуур болон шөнийн тарифт тоолуурыг лизингээр авах боломжийг бүрдүүлнэ
-Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн Засгийн газрын анхны шийдвэр гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн явдал байв. Эндээс ямар үр дүн гарах вэ? -Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэлээ. Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын өрхүүд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг …
-
10 January
ҮАБЗ 2018 он хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг дэмжлээ
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан билээ. Энэхүү захирамжаар зөвхөн удаан хугацаанд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүс болон Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм. Хотын дарга …
-
10 January
Монгол Улсын визгүй зорчдог орнууд
Д/д Орон Зорчих нөхцөл Хэлэлцээр Иргэд визгүй зорчих орнууд 1 Беларусь 90 хүртэл хоног 2013.09.04 2 Бразил 90 хүртэл хоног 2015.09.21 3 Гонконг 14 хүртэл хоног 1998.06.18 4 Израйль 30 хүртэл хоног 1996.03.12 5 Казахстан 90 хүртэл хоног 1994.12.02 6 Киргиз 90 хүртэл хоног 1999.12.04 7 Куба 30 хүртэл хоног 2001.10.08 8 Макао 90 хүртэл хоног 2004.07.03 9 …
-
10 January
Иргэн Ц.Батбаяр:Хоолой хорсгож, нүд аргаасан их утааг арилгахад цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн шийдвэр бодит нөлөө үзүүлэх нь дамжиггүй
Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй энэ шийдвэртэй холбогдуулан Эрчим хүчний сайд П.Ганхүү Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын зарим айл өрхүүдээр орж, иргэдийн санал бодлыг сонслоо. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны иргэн Ц.Батбаяр “Засгийн газраас гаргасан …
-
10 January
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувь тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулсан, хассан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2017 оны 1-р сарын 9 буюу өчигдөр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувь тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулсан, хассан асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд хэлэлцүүлгийн зорилгын талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэв. Тэрбээр, “2016 оны зургаадугаар сарын 30-нд Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, …
-
10 January
“Сумтай” сунгаа
-АН-ын дарга Алунгоо эх болж гэнэ ээ. -Тэгдэг нь яаж байгаа юм? -Алунгоо эх таван хүүдээ таван сум багцалж атгуулаад “Энэ таван сум шиг эвтэй яваарай” гэдэг дээ. Гэтэл АН-ын дарга андуураад тавууланд нь таван сум өгөөд тавьчихсан гэх юм. Нэг нэгийгээ харва гэж байгаа юм байх даа… Монголчууд угаасаа шогийн мэдрэмжтэй ард түмэн шүү дээ. Энэ үг ч гэсэн …
-
10 January
Америк автомашинуудын олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
АНУ-ын Детройт хотод Хойд Америкийн автомашинуудын олон улсын үзэсгэлэн яармаг нээгджээ. Өчигдөр буюу энэ сарын 9-нд эхэлсэн “North American International Auto Show (NAIAS)” үзэсгэлэн яармагт нийтдээ 750 гаруй автомашин тавигдсан бөгөөд тэдгээрээс 40 гаруй автомашин нь анх удаагаа олон нийтийн хүртээл болж байгаа аж. Ингээд тус үзэсгэлэнд тавигдсан онцлох автомашинуудаас хүргэе. Trumpchi GS7 /Трампчи ЖиЭс-7/ 2. Mercedes-Benz AG E-Class Coupe …
-
10 January
Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
Автотээврийн үндэсний төвөөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран автотээврийн хэрэгслийн албан татварын талаар мэдээлэл өглөө. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг нэгдүгээр сарын 9-н буюу өчигдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулна. Таны автомашины улсын дугаар 1, 6-р төгссөн бол энэ сардаа багтааж автотээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Монгол Улсын “Авто тээврийн …
-
10 January
О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла” шүлэг германчуудыг уйлуулж байна
Нэрт яруу найрагч О.Дашбалбарын шүлгүүдийг мэдэхгүй монгол хүн ховор билээ. Тэгвэл түүний “Амьддаа Бие биенээ хайрла хүмүүс ээ”, “Охин үрээ хайрла” зэрэг шүлгийг герман хэлнээ хөрвүүлэн “ALIVE” нэртэйгээр аудио цомог гарчээ. Түүний шүлгүүдийг германчууд ихээр сонирхож байгаа бөгөөд утга агуулгыг нь сонссон тэд нулимас ч унагах тохиолдол гарч байгаа аж. Нэрт яруу найрагчийн шүлгийг албан ёсны эрхтэйгээр герман хэл рүү …
-
10 January
Шүүхийн тамгын газрын дарга нарыг томиллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар зарим шүүхийн тамгын газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлж, томиллоо. Тухайлбал, Дэмбэрэлийн Энхбаатарыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд, Доржготовын Мөнхбатыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын …
-
10 January
Нийгмийн хариуцлагаа ухамсарласан Е МART-ийн хамт олонд талархал дэвшүүлье
Өнгөрөгч 2016 онд эдийн засгийн хямралын жил байлаа. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд компаниуд дор бүрнээ өөрсдөө хичээн ажилласан. Хямралын үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгэм, олон нийт рүү чиглэсэн цөөнгүй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн компаниудын нэг Скай Хайпермаркет ХХК байлаа. Тус компанийн хамт олон үйл ажиллагаа явуулдаг Е mart дэлгүүрээрээ дамжуулан 2016 онд нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ажлуудыг амжилттай …
-
10 January
Улсын оношилгооны үнэ нэмэгдлээ
2016.12.28-нд батлагдсан Засгийн газрын тогтоолын дагуу улсын суудлын тэрэгний үзлэгийн төлбөр НӨАТ-тай үнэ нь 22000 төгрөг болж нэмэгдсэн байна. Энэ үнийн тарифыг 1/9-ны даваа гарагаас эхлэн мөрдөх ба хуучин 11000 байсан төлбөр ийнхүү 22000 төгрөг болон өөрчлөгдсөнийг бүх жолооч нартаа анхаарууллаа. Үүнээс гадна хэрвээ та шинэ машин худалдан авсан бол 2 жилийн хугацаанд улсын оношилгоонд орох шаардлагагүй, зөвхөн холбогдох …