Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 1 дүгээр сарын 9-нд АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан захирал Жонатан Брүүкс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. МСК-ийн Удирдах зөвлөл 2016 оны 12 дугаар сард Монгол Улсыг МСК-ийн хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан юм. Энэ хүрээнд тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
10 January
Банкуудын хүү буух янзгүй байна
Монголбанкны зүгээс оны өмнөхөн бодлогын хүүгээ нэг хувиар буулгасан билээ. Гэвч түмэн олон Шинэ жилийн баярт гол анхаарлаа хандуулаад энэхүү мэдээлэлд ердөө ч ач холбогдол өгсөнгүй. Учир мэдэх нэгний яриагаар бол бодлогын хүү багасч буй тохиолдолд арилжааны банкуудын хүү буух боломж нээгдэж байгаа аж. Хэрэвзээ банкуудын өндөр хүү бага ч атугай буувал өрөнд баригдсан олон мянган харилцагчдын магнай тэнийх нь …
-
10 January
Японы Элчин сайд болон Ерөнхий консул нутаг буцав
ТОКИО. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн дурсгалд зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий Консулын газрын өмнө талд байрлуулсныг холдуулахаас Сөүл татгалзсантай холбоотойгоор Япон улсаас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Ясүмаса Нагаминэ, Ерөнхий Консул Ясүхиро Моримото нар өнөөдөр эх орондоо буцаж ирлээ. Уг хөшөөг Өмнөд Солонгосын иргэний нийгмийн …
-
10 January
Сурагчдын амралт дуусахын өмнө сунгах асуудлыг зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод хандан албан тоот ирүүлсэн билээ. Уг албан тоотын хариуг хотын дарга өчигдөр хүргүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын хүргүүлсэн хариуд нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж …
-
10 January
Мялзан өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргалаа
Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үхэж үрэгдэж байна. Энэ сарын 9-ний өдрийн мэдээгээр хоёр аймгийн есөн сум /Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сум/-ын нутагт нийт 693 орчим бөхөн үхсэн байна. Ховд аймгийн Дарви, Чандмань сумын ЗДТГ-аас хоёр Ажлын хэсэг гарч халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах …
-
10 January
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
2017 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, …
-
9 January
Central Tower-т тэсрэх бөмбөг тавьжээ
Яг одоо нийслэлийн төвд байрлах Central Tower-т тэсрэх бөмбөг байршуулсан гэх мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулж байна. Ажиллагааны дагуу Central Tower-т үйл ажиллагаа явуулдаг иргэд албан хаагчдыг барилгаас шуурхай гаргаж байгаа аж. Мөн эмнэлэг болон Онцгой байдлын албан хаагчид ирээд байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Central Tower-ын хамгаалалтын албанаас бөмбөг тавьсан гэх мэдээлэл манайд …
-
9 January
С.Батболд: 2018.1.1-н хүртэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Уг захирамжийнхаа талаар тэрбээр “Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын зүгээс 3 захирамж гаргасан. Өнгөрсөн оны зургаадугаар сараас Агаарын бохирдол бууруулах ажлын хэсэг байгуулж, ажиллууллаа. Ингээд урин дулаан төдийгүй хүйтний улиралд ч бүх нөхцөл байдлыг судалсны үндсэнд захирамж гаргаж байгаа юм. Захирамжийн талаар маргааш болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд …
-
9 January
Шатар сонирхогчдын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр шилдгүүд тодорлоо. Энэхүү тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд шувтаргын тоглолтод 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар …
-
9 January
Налайх дүүргийн 1-р хороонд галзуу өвчин гарч хөл хорио тогтоолоо
01 сарын 06-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар иргэдтэй уулзах үеэр 1 дүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээлэл өгсөн юм. Мэдээллийг нягталж шалгахад энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч барьжээ. Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид …
-
9 January
Ж.Эрдэнэбат: Цахилгаан халаалтын төхөөрөмж авахад зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлнэ
“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн МҮХАҮТ-д өнөөдөр нээлтээ хийлээ. Дулаан алдагдлыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Засгийн газраас шийдвэр гаргаж, гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд төрөл бүрийн цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлш зэргийг …
-
9 January
Үндсэн хуулийн уг эхийг төрийн түүхийн музейд заллаа
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрийг нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо Монгол Улсын …
-
9 January
“Шахааны бизнесийн загалмайлсан эцэг”
Монгол хүний зарчмын саналын цаана заавал хувийн эрх ашиг нь нуугдаж байдаг” гэж Баабар нэгэнтээ хэлсэн нь Ц.Нямдоржид зориулсан байв. Ц.Нямдоржийг мэргэшсэн парламентч, туршлагатай хуульч гэх мэтээр тодорхойлохын сацуу хуулиа засдаг, хятадын тагнуул, хөлсний байранд амьдардаг, хувийн хаусаа хоригдлуудаар бариулсан гэх мэтийн “гуншин” дагалддаг. Гэвч эдгээрийг бут цохиж “Шахааны бизнесийн загалмайлсан эцэг” гэх тодотгол Цэнд гэдэг овгийнх нь оронд дуудагддаг …
-
9 January
Ц.Нямдорж: Төрийн тэргүүнийг мөнгөнөөс холдуулах хэрэгтэй
Н.Энхболд нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлдээ, хуулийн төслийг …
-
9 January
Автогазын үнийг бууруулахыг шаардлаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Автогазын жижиглэнгийн үнэ нэмэгдсэн асуудлаар” хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар “Юнигаз” ХХК, “Дашваанжил” ХХК, “Синчи газ” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Гор газ” ХХК-иуд Улаанбаатар хотод автогазын жижиглэнгийн үнийг нэмсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон байна. Иймд дээрх аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор зөрчлийг арилган дараах арга хэмжээг авч …