“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнө үү. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулахаар болоод байна.
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
7 January
Япон улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна
Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Оны өмнө томилогдож ирсэн тэрээр энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хүрээнд олон чухал ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа гэлээ. Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдсэн, улс төрийн итгэлцэл …
-
7 January
Улаанбаатарт өдөртөө 11-13 градус хүйтэн
8-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 9-нд нутгйин зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор …
-
6 January
Таван өөр өнцөгөөр Ардчиллын ирээдүйг тодорхойлж байна
Ардчилсан намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байна. Намын даргад нэр дэвшигчид өөрийн үг үзэл бодол, мөрийн хөтөлбөрөө хорин минутад багтаан гишүүддээ танилцуулж байгаа нь чамлалттай ч тухайн хэлсэн үг, онцлог зэргээс хамааран дараах ишлэлүүдийн шигтгээг танд хүргье. Д.Эрдэнэбат: Бид хийж бүтээж ажиллаж чаддагийг ард түмэн мэднэ Бид Монгол Улсад сүүлийн 80 жил хийгдээгүй бүтээн байгуулалтыг сүүлийн дөрөвхөн жилийн дотор …
-
6 January
УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай Төрийн ордонд уулзаж, парламентын үйл ажиллагаа, ирэх дөрвөн жилд баримтлах бодлого зорилт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр ИТХ-ын дарга, Засаг дарга нарт шинэ оны болон Үндсэн хуулийн 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, ажилд нь амжилт хүсээд, дараах асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсэв. 1.Монгол …
-
6 January
Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 6 дугаар сард хэлэлцэж, энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг …
-
6 January
Ж.Эрдэнэбат: Эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорьж ажиллана
УИХ-ын чуулганы хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орон бүрийн эн тэргүүнд, байнгын анхаарлын төвд байлгадаг, улс орны болон хүн амын эрүүл, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал билээ. Эрүүл монгол хүнийг хөгжүүлэхэд …
-
6 January
Гутерриш, Трамп нар утсаар ярив
Синьхуа Агентлагийн мэдээ: Энэ сарын 4-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийн орлогч Хак, Шинээр албан тушаалаа авсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамптай утсаар ярьж, хоёр тал НҮБ, Америкийн харилцааны асуудлыг авч хэлэлцсэн байна гэжээ. Хак мөн өдрийн хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ: Гутерриш мөн өдрийн үдээс өмнө Трамптай утсаар ярилаа. Энэ бол “Танилцуулгын чанартай” …
-
6 January
Дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөсөн сэжигтэн Өргөнтал гэж хэн бэ
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө эхнэр болон гэрт нь байсан дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны иргэн Өргөнтал гэгч энэ ноцтой хэргийг үйлдсэн юм. Сэжигтэн Өргөнтал хэрэг гардаг шөнө эхнэр Х-тай хамт архи ууж маргалдаж, эцэстээ заазуур барьж дайран …
-
6 January
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллалаа
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга нар 2017 оны 1 сарын 5-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр төвийн үйл ажиллагаа болон шинээр нэвтрүүлж буй технологиудынхаа талаар танилцууллаа. Тус төвд 2016 онд цус цуглуулах, үйлдвэрлэх, шинжлэх, хадгалах, тээвэрлэх, цахим бүртгэлийн нийт 108 нэр төрлийн 7.3 тэрбум төгрөгийн …
-
6 January
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлдээ, хуулийн төслийг …
-
6 January
Цахилгааны утасны даацыг хэтрүүлвэл галын аюултай
Цахилгаан хэрэглээний даацыг хэтрүүлвэл галын аюултай тул эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалж хэрэглээгээ ухаалгаар зохицуулна уу! Засгийн газрын тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний үнийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан Танд зөвлөж байна. Хөнгөлөлтийг зөвхөн өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл …
-
6 January
Д.Ганбат:Нисэх буудлын үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай байдлаар зохион байгуулна
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзлаа. Сайд Д.Ганбат “Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байна. Дэд бүтцийн салбар, тэр дундаа зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж байгаад баяртай байна” гэлээ. …
-
6 January
Ж.Эрдэнэбат:Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ, 580 сая долларын өрийг хугацаанд нь төлнө
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүд-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилго бүхий энэ семинарт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр оролцлоо. …
-
6 January
Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн энэ сарын 9-нд болно
БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран энэ сарын 9, 10-ны өдрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд …