Идэр есийн хүйтэн эхэлж, жавар тачигнасан энэ өдрүүдэд Даланзадгад хотод нэмэх таван хэмийн дулаан байх юм. Толгой нүцгэн явахад чих даарах, хацар хайрагдах зовлонгүй. Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордоны өмнөх талбай дээр босгосон Батмөнх даян хааны хөшөөний дэргэдүүр золбин ноход хорь гучаараа сүрэглэн хар хурхийж гүйлдэх нь “сүртэй” ч юм шиг. Золбин ноход гэхэд их л тарган цатгалан, сүүл дээшээ, …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
6 January
Хятадад савласан цэвэр агаарыг 115 доллараар борлуулж байна
Хятадын хэд хэдэн бүс нутагт агаарын бохирдол хэт нэмэгдсэнтэй холбоотойгоор аюулын улаан түвшинг зарлаад байна. Тодруулбал Хятадын нийслэл Бээжин хотоос гадна Тяньжин, Хэнань мужийн зарим хэсэг, Хэбэй, Шаньдун, Анхой мужуудад аюулын хамгийн өндөр түвшинг зарлажээ. Эдгээр хот мужуудад хэт их утаанаас болж үзэгдэх орчинг 50 метрээр хязгаарлаж байна. Аюулын улаан түвшинг өчигдөр өглөөний 8 цагаас, маргааш өглөөний , цаг хүртэл …
-
6 January
ӨНӨӨДӨР: “Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг” болно
Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 06-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. ХХААХҮЯ 09.30 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг” болох гэж байна. Уулзалт хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, төрийн болон шинжлэх ухааны байгууллагууд, орон нутаг, нийслэлийн 25 цайны үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцоно. Утас: 86565055, 96346465 “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ …
-
5 January
Гэрээсээ төөрсөн иргэнд туслалцаа үзүүлэв
Дорнод аймгийн харьяат, 74 настай Д.Гийгэр гэрээсээ төөрч Налайх дүүрэгт явсныг холбогдох хүмүүс олж илрүүлэн, нутагт нь буцаажээ. Тодруулбал 2017 оны 01 сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны байранд 74 настай Дамдины Гийгэр гэх оршин суугаа хаяггүй, харьяаллын бус иргэн ирж, очих газаргүй, гэрээсээ төөрснийг нь мэдэж хонуулсан байна. Маргааш өглөө нь хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, Нийгмийн ажилтан …
-
5 January
Д.Сүхбаатарын талбайд “Ном солилцох өдөрлөг” болно
“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүрэлцэн ирэхээс гадна нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн ном солилцсон эхний 100 хүнд …
-
5 January
461 дүгээр хорих ангийн гаднаас гар буу олджээ
ШШГЕГ-ын харъяа, цагдан хорих 461-р ангийн хашааны гадна байрлах тавдугаар бохирын худгаас сумгүй гар буу олджээ. Тодруулбал, энэ сарын 01-ний өдрийн 19 цагийн үед бохирын шугамаас гар буу олдлоо гэх дуудлага цагдаагийн байгуулагад иржээ. Уг дуудлагын дагуу цагдаагийнхныг очиж шалгахад 62×98 хэмжээтэй сумгүй гар буу байсан аж. Дээрх гар буу нь 1938 оны үеэс гаралтай “Наган” маркийн гар буу болох …
-
5 January
Н.Батсүмбэрэл: Хүй долоон худгийг үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлнэ
“Монгол наадам цогцолбор”-ын ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа. -“Монгол наадам цогцолбор” бол Хүй долоон худагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар та уншигч олонд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй байх? -“Монгол наадам цогцолбор” бол нийслэлийн бүтцэд байдаг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар. Улсын баяр наадмын хурдан морины уралдаан болдог гэдгээр нь Хүй долоон худгийг иргэд, олон түмэн сайн …
-
5 January
Б.Цогтгэрэл: 650 сая ам.долларын бүтээн байгуулалт, хөрөнгийг хүлээж авахын тулд сайтар шалгаж, хянамгай хандах ёстой
“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж буй Улсын комисс өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Улсын комиссын бүрэлдэхүүн нийт 11 хэсэг болон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч нарын өнгөрсөн хугацаанд хийгдээд буй хяналт шалгалтын ажлын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагч нарын мэдээлж …
-
5 January
“Морь унасан толгойгүй хүн”-ээр удирдуулсан “Эрдэнэс монгол” компани
Өргөн уудам газар нутагт амьдардаг монголчууд бид өнөөдөр өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялагаа ашиглан амин зуулгаа явуулж байна гээд хэдчихэд нэг их хилсдэхгүй болжээ. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс Монгол, Их бага Таван толгой уул уурхайн хэдэн компаниуд дээр монголын эдийн засаг явж байгаагэж хэлж болмоор. Энэ дундаас “Эрдэнэс Монгол” гэх төрийн өмчит компани бий. Монгол Улсын иргэд тус …
-
5 January
Хотын дарга Токио хоттой харилцаагаа өргөжүүлэх саналыг Элчин сайдад албан ёсоор тавилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзлаа. Хотын даргын зүгээс ноён Масато Такаокаг Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад бүхий л талаар тусалж дэмжихээ илэрхийллээ. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаока “Миний бие өнгөрсөн …
-
5 January
Цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмж хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар цахилгаанаар Халах, дулаан хадгалах төхөөрөмжийг айлд суурилуулсан ажлын явцтай 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр танилцлаа. “Мон Ват” компанийнхан цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ц.Амарсанаагийнд тавьсан байна. Дүүргийн удирдлагуудад “ Цахилгаанаар халах, дулаан хадгалах төхөөрөмж нь агаарын бохирдол үүсгэхгүй, халах, дулаан …
-
5 January
Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ дүрмийг хүлээлгэн өгөв. Шинэ дүрэм хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм нөхдийн амрыг эрье. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Батлан хамгаалахын багц хуулийг хэрэгжүүлэх ажил тус салбарын хэмжээнд үе шаттай хийгдэж байна. Эл ажлын …
-
5 January
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын даргад асуулга тавьжээ
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид асуулга тавьжээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод тавьсан асуулгад : Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд зорилгоор өнгөрсөн жилүүдэд Нийслэлийн удирдлагаас 7 байршилд дахин …
-
5 January
“Дотны туслагч” ӨЭМТ: Сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн өвчлөл буурсан
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон цаашид тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгөв. Он гараад эхний долоо хоногийн байдлаар Сүхбаатар Эрүүл мэндийн төвөөр 5959 үзлэг хийгджээ. Үүний 8.4 хувь нь томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замаар халдварладаг ханиад болох нь …
-
5 January
Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдын анхааралд
2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан ЭМД-ын шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөж хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд сард 4800 төгрөг, жилд 57600 төгрөг, их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутан сард 2400 төгрөг, жилд 28800 төгрөг төлөх ажээ. 2016 оны шимтгэлээ төлөөгүй иргэд 46080 төгрөг, оюутан 23040 төгрөгийг заавал нөхөж …