Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг. Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс …
Мэдээ мэдээлэл
September, 2025
-
8 September
Дугуйт цанын Азийн цомоос А.Хүслэн хүрэл медаль хүртлээ
Казахстан улсын Астана хотод дугуйт цанын Азийн цомын тэмцээн есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд болсон бөгөөд есөн орны нийт 162 (эрэгтэй 112, эмэгтэй 50) тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас таван тамирчин уралдахад эрэгтэйчүүдийн 200 метрийн супер спринт уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тус уралдааны эхний гарааг тэргүүлж, “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ. …
-
5 September
Монгол, Казахстаны хооронд шинэ маршрут бий болгох, нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр харилцан санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановын урилгаар тус улсад албан ёсоор айлчилж байна. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаевтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо. Сенатын дарга М.Ашимбаев Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн мэндчилгээг УИХ-ын даргад дэвшүүлж, ардчилсан хөгжлийн …
-
3 September
Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь Соёлын элч төлөөлөгч боллоо
“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон улс дахь соёлын элч төлөөлөгч болсныг албан ёсоор зарлалаа. Хэвлэлийн бага хуралд жүжгийн ерөнхий найруулагч Б.Баатар, гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг, хамтарсан продюсер Э.Санчирболд, Э.Баясал болон “Монгол …
-
3 September
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн юм. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau”, Моринсувд, Нутгийн буян, Монкон болон “Професионалстрой” ХХК тендерт шалгарлаа. Эдгээр таван компани 5000 орчим айлын орон сууц барина. Тодруулбал, Багц 3.1 …
-
3 September
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолборт байрлах Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын музейд 1945 онд Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны дараа Маршал Х.Чойбалсан Жанбэй хошуу болон Цагаан хэрэм …
-
2 September
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгалаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга нар, УОК-ын холбогдох мэргэжилтнүүд, хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Баруун 5 аймаг, Төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл …
-
2 September
Улсын төсөв: Нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад НӨАТ-ын 5 хувийг буцаан олгоно
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийв. Тэрбээр, 2026 оны төсвийг анх удаа иргэдийн оролцоотой боловсрууллаа. Татварын ачааллыг бууруулах, төрийн оролцоог хумих, хувийн хэвшилдээ илүү орон зай олгож, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэдээ дэмжих бодлого баримталсан. Төсвийн хэт тэлэлтийг хязгаарласан нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой шинэчлэл юм. Хэдийгээр төсвийн зардлыг бууруулсан …
-
2 September
Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит “U-15 sumo cup 2025” тэмцээн болно
МҮЭСТО-ны “Тэмүүжин” спорт зааланд мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит сүмо бөхийн U-15 насны улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-ны өдөр зохиогдох гэж байна. Дөрөв дэх удаагийн тэмцээнээс шалгарсан хоёр хүүхдийг Япон улсын “Asahigaoka” ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгт хамруулах юм байна. Нэрэмжит тэмцээний эзэн Б.Ганболд нь мэргэжлийн сүмод маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэн барилдаж байв. Тэрбээр …
-
1 September
Иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт орууллаа
УИХ-аас Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны тавдугаар сард баталсан. Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг ангиллаар тооцдог байсныг болиулж, олон улсын стандартын дагуу онооны системд шилжихээр болсон. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкны зүгээс холбогдох журмыг баталсан бөгөөд өнөөдөр /2025.09.01/-ний өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт орууллаа. Ингэснээр …
-
1 September
Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчилсэн төсөл батлагдлаа
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Ээлжит бус хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Үндсэн дүрэм болон намын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг батлах, намын даргыг сонгох гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Их хурлын ээлжит бус хуралдааны эхэнд Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгож …
-
1 September
Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө. Ирэх жилийн төсвийн бодлого макро түвшинд төсвийн …
-
1 September
Л.Хосбаяр: НЕБ-ын тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ирэх онд ашиглалтад оруулна
Нийслэлийн хэмжээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог дөрвөн сургууль байдаг. Үүний нэг нь Хан-Уул дүүрэгт байрлах 63 дугаар сургууль юм. Тус сургуулийг 1975 онд байгуулсан бөгөөд өдгөө 50 жилийн ойтойгоо золгож буй. Тус сургуулийн нээлтэд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр оролцлоо. Энэ хичээлийн жилд уг сургуульд 29 бүлэгт 380 гаруй сурагч суралцаж …
-
1 September
Нийслэлийн ерөнхий боловсролын 25.162 хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдана
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. 2025 онд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 19.300 хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаж, 7 хоногийн 2-3 өдөрт сүү ууж байна. Түүнчлэн “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 5 сургуулийн 5862 хүүхдэд 7 хоногийн 1-2 өдөрт …
-
1 September
Төр хөрөнгө хураах уу, хөрөнгөө хураах уу
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураах ажлыг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Хүлээлт үүсгэв. Айдас төрүүлэв. Зарим нэгэнд улс төрийн “оноо” цуглуулах завшаан болов. Үндсэн хуулинд заасанчлан шударгаар хөрөнгөтэй болох эрхээ эдэлсэн хэн бүхэнд хамааралгүй нь ойлгомжтой. Тэд хүлээж байна. Шударга бусаар, авлига, албан тушаал, эрх мэдлээ ашиглан хөрөнгөтэй болсон “нөхдүүд”ийн хөрөнгийг хураана …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл