Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.302, мөрдөн байцаалтын 3603 хэрэгт хяналт тавьж, нийт 263 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Өмчлөх эрхийн эсрэг 70, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, …
Мэдээ мэдээлэл
November, 2023
-
13 November
Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад олгохоор боллоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв. Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий …
-
13 November
Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 68 хувьтай байна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтыг “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:Арваннэгдүгээр сарын 8-нд болсон түгжрэлийн гол шалтгаануудын нэг нь дулааны цахилгаан …
-
13 November
“Шунхлай” шатахуун түгээх станцын газрыг чөлөөлж дууслаа
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Дунд гол дагуу байрлаж байсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулган, газар чөлөөлж дууслаа. Тус газар чөлөөлөлтийн ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аравдугаар сарын 27-нд эхлүүлж, буулгалтыг “Баттөгс Жонон” компани гүйцэтгэсэн юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн …
-
13 November
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийж байна. Тэрбээр “E-Mongolia 4.0” системийн хөгжүүлэлттэй холбогдуулан үг хэллээ. Системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов. Нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудал дээр томоохон реформ хийхийг иргэд хүсэж байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн …
-
13 November
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар …
-
10 November
Монгол Улсын 2024 оны төсвийг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, “Монгол Улсын 2024 оны том төсөв батлах …
-
10 November
Такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг МҮХАҮТ, Улаанбаатар …
-
10 November
Иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжлээ
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-10-ны хооронд иргэдээс санал авлаа. Иргэдийн саналыг www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авсан юм. Санал асуулгад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үлдсэн 145 хүн буюу …
-
10 November
Б.Батзориг Жюү Жицүгийн мастерсын дэлхийн аварга боллоо
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Батзориг алтан медаль хүртлээ. Ахлах ахлагч Б.Батзориг тус тэмцээний М1 ангиллын -120 килограммын жинд өрсөлдөж, “Мастерсын дэлхийн аварга” болсон юм.
-
10 November
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ
Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис Хаан танхим”-д эхэллээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, шаардагдах хөрөнгө, хөрөнгийг эх үүсвэрийг …
-
10 November
Халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 435 хүн тусламж үйлчилгээ авчээ
Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 03-наас 10-ны өдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс төв эмнэлэгт 357, салбар …
-
10 November
Төлөөлөлгүй төлөөлөл
НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгон тэмдэглэж ирээд 30 гаруй жил болжээ. Монгол Улсын Үндсэн хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамруулна гэж заасан байдаг. Монгол …
-
10 November
Шатар: Д. Амарсайхан Дэлхийн хошой аварга боллоо
Оман улсын Мускат хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн гурван чансааны ангилалд өрсөлдлөө. 2000 хүртэлх ангилалд Д.Амарсайхан 8 өргөөс 8 хожсоноор тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө алтан медаль хүртэж, сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсон бөгөөд тэрбээр 2019 онд тус тэмцээнээс анхны …
-
10 November
НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувь бууруулах нийтийн өргөдлийг судлан шийдвэрлүүлэхээр Ажлын хэсэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.10/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг хэлэлцсэн юм. Энэ талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл