Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 20 October

    Монгол эмэгтэй дэлгүүр шатааж, 30 сая воны хохирол учруулжээ

      БНСУ-д амьдарч буй монголчууд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн. Тэр дундаа хулгай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрсан гэх хэрэг үйлдсэн хэмээн олон нийтийн цахим сүлжээгээр тарах болсон. Тэгвэл  БНСУ-д суралцдаг 26 настай монгол оюутан эмэгтэй Солонгос иргэний захиалгаар бэлэн хувцасны дэлгүүрийг шатааж, их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Сөүл хотын Синданг худалдааны төвийн …

  • 20 October

    Прокурорын байгууллагын “Спортын их наадам” болно

    Прокурорын байгууллага нийт ажилтан, алба хаагчдынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг сахин хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2 жил тутам зохион байгуулдаг “Спортын их наадам” 2016 оны 10-р сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд болно. Шатар, даам, 4/100 метрийн гүйлт, Ширээний теннис, Биллъяард, Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Олс таталт гэсэн спортын 8 төрлөөр бүсүүдээс шалгарсан багууд өрсөлдөх “Спортын их наадам” …

  • 20 October

    Монгол улсын хөгжил СОНГОГЧ ТАНИАР ДУТАЖ БАЙНА

    Ирц хүрсэнгүй. Үүнээс шалтгаалж нийслэлд 213 сонгуулийн хэсгийн хороонд дахин санал хураалт явагдахаар боллоо. “Залуусын идэвх сул байлаа”, “сонгуулийн хороод ирцээ бүрдүүлж чадсангүй” гээд олон шалтаг тайлбарууд бичигдэж байна. Гэхдээ орсон борооны араас цув нөмрөөд яах ч билээ. Харин ирэх ням гаригт болох дахин санал хураалтад анхаарлаа хандуулья. Орон нутагт эрх баригч МАН ялалт байгууллаа гэх мэдээлэл байна. Харин нийслэлд …

  • 20 October

    Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав

    Нийслэлийн хэмжээнд он гарсаар гал түймрийн улмаас 7 хүүхэд түлэгдэж, 4 хүүхэд нас барсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид гал түймрийн дуудлагад цаг алдалгүй шуурхай ажилласнаар нийт 27 хүүхдийг гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаа алдахаас авран хамгаалсан байна. Эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас бага насны хүүхдүүд гал түймэрт өртөж түлэгдэж, гэмтэж, эрүүл мэнд амь насаа алдсан …

  • 20 October

    Нийслэлийн хэмжээнд 2 дугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

    Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж, цэрэг татлагын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд …

  • 20 October

    Г.Уянга: Хотод ханлиг ванлигууд, хөдөө орон нутагт овгийн ноёрхол бий болж давхар засаглал тогтож байна

    Энэ бол миний хувьд ихээхэн чухал шийдвэр. Намайг 16 нас хүрч иргэний паспорт авсны дараахан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж билээ. 1996 онд анх удаа Монгол Улсын иргэний хувиар төрөө байгуулах сонгуульд оролцож саналаа өгөхдөө энэ үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч, гэртээ бяцхан яриа хэлэлцүүлэг өрнүүлж байснаа тод санаж байна. Үүнээс хойш нэг ч сонгууль алгасалгүй, ихээхэн хариуцлагатайгаар …

  • 20 October

    Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Америк-Монголын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Франк Херберт, мөн тус зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх чиглэлд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Түүнчлэн тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх …

  • 20 October

    Шүүгчийн сонгон шалгаруулалт “арын хаалга”-гүй болжээ

    Шүүгч болох шалгуур сорилд урд өмнө байгаагүй өөрчлөлт орсныг Ерөнхийлөгч Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ажиллахдаа дуулгав. “Шүүгчдийн сонгон шалгаруулалтад арын хаалга хэрэглэх боломжгүй болсон. Компьютерт нэр усгүйгээр тест бөглөж, зөв хариулвал тэнцдэг. Өмнө нь нэг хүнээр дамжуулаад, Ерөнхийлөгчөөр шийдүүлнэ гэх хандлага байсан. Үүнийг бид зогсоож чадсан. Зөвхөн үүнийг ярихад л Монголын шүүхэд маш том ололт гарсан. …

  • 20 October

    Ард түмэн АН, МАН-д ачааг тэнцүүлэх сонголт хийлээ

    -Ямартай ч иргэд, сонгогчид өөрсдийнхөө дуу хоолойг төрд хүргэх анхан шатны байгууллагын төлөөлөгчдөө сонголоо. Харин хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооноос тав хоногтоо багтааж “ялагч”-дын нэрсийг албан ёсоор зарлах юм- Төрийн анхан шатны байгууллагын төлөөлөгчдийг сонгох орон нутгийн ээлжит сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Иргэдтэй хамгийн ойр ажиллах, жинхэнэ “хар” ажилчдыг сонгох хариуцлагатай сонголтыг ард түмэн хийв. Тэд энэ удаагийн Сум, дүүргийн …

  • 20 October

    Монгол иргэнийг зодсон гадныханы хэргийг шийдвэрлэхгүй байна

    -Манай залуус БНХАУ-д хүн зодож танхайрсан бол, тэд ямар ял авч Хятадын шоронд суух бол- Монголчууд хүчтэний өмнө хүчгүй нь бурууддаг гэдэг. Гэтэл хүний нутагт түр хугацаагаар амьдарч байж, хүчтэний царайг харуулдаг. Харуулаад зогсохгүй дайрч, хүний амийг егүүтгэдэг харийнхан ихсэв. Хятадуудыг монголчууд зүгээр нэг “дотор хүн” гэж нэрлээгүй юм. Боломжийг харж давардаг, давраад зогсохгүй улам цаашилдаг “ямаан омог”-той тэднийг “хойноос …

  • 20 October

    МАХН-аас мэдэгдэл гаргажээ

    2016 оны Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотойгоор улс төрийн намууд зүй бус үйл ажиллагаа явуулах нь хэрээс хэтэрч байна. МАХН-ыг ард түмэн дэмжиж байгаа учраас нэр хүндийг нь унагаах зорилгоор хагалан бутаргах ,хорлон сүйтгэх ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулсаар байна.  Өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МАХН-ын гишүүн, зарим хүмүүс МАН-д элссэн тухай хэвлэл мэдээлэлээр мэдээлэв. …

  • 20 October

    Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллахаар боллоо

    Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Тиймээс мэдээлэл солилцох, сургалт явуулах, хэвлэл мэдээллээр сурталчлах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр тал Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллана. Мөн хүний эрхийн …

  • 20 October

    -Өчигдөр юу болсон бэ? Хилари ялсан уу, Трамп ялсан уу?

    -Өчигдөр юу болсон бэ? Сайхан унтлаа. Хилари ялсан уу, Трамп ялсан уу? – Юу? -Яагаав АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа хоёр өчигдөр орой сүүлийн халз мэтгэлцээнээ хийх ёстой байсан шд. Тэрийг нь үзэж амжсангүй. -Чи чинь хаана явна вэ. Гаригаа андуураагүй биз. -Яасан -Өчигдөр Монгол Улсад сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болоод өнгөрлөө шд. -Аан тэр үү. Тэрийг мэдсээн. Надад …

  • 20 October

    Энхийг сахиулагчдын бэлтгэл сургуулилттай танилцлаа

    ХБНГУ-аас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа бригадын генерал Шоепе тэргүүтэй албаныхан өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчиллаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Герман Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа бөгөөд үүний нэг нь хоёр улсын цэргийн алба хаагчид хамтран энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа явдал юм. Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын …

  • 20 October

    Залуу үеийн боловсролын төлөө Гантулгууд нэгдлээ

    Залуу үеийн боловсролыг дэмжих зорилгоор улс төр, нийгэм, урлаг спортын салбарт түүчээлж яваа амьдаа нар үзэгч олондоо өөрсдийн авъяас билгийг толилуулж улс орныхоо хөгжлийн төлөө оюун ухаанаа уралдуулан хэлэлцэх өдөр буюу амьдаа нарын баяр болох гэж байна. Амьдаа нарын баярын өдөр 2016 оны 10 сарын 21-нд 15:00 цагаас Тусгаар тогтнолын ордоны концертын их танхимд болно.  Энэ жилийн амьдаа нарын өдөрт түмэн олны танил …