Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 12 October

    “Монголын үндэсний балет” анхдугаар уралдаан болно

     Монгол улсын гавьяат жүжигчин, соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан ирэх сарын 25-26-нд болно. Энэхүү уралдааныг БСШУС-ын сайдын ивээл дор зохион байгуулах бөгөөд Монголын ирээдүйн балетын бүжигчдийг нээн илрүүлэх, төв болон орон нутгийн театрын бүжигчид, улсын болон хувийн сургуулийн суралцагсдад Монголын болон дэлхийн бүжгэн жүжигт гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг танилцуулан, эзэмшүүлснээр, бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, …

  • 12 October

    Сэтгэл түгшилт юунаас болж үүсдэг вэ

    Сэтгэл түгшилт гэж юу вэ?  Сэтгэл түгшилт гэдэг нь сэтгэл зүйн сөрөг нөлөөнд өгч буй бие махбодь сэтгэл зүйн хэвийн хариу урвал юм. Жишээ нь:Зуд, гал түймэр, үер газар хөдлөлт гэх мэт  байгалийн болон бусад гамшигт өртсөний дараа мөн гэр бүлийн хооронд болж байгаа  томоохон асуудал  таныг  сэтгэл түгшилтэнд оруулдаг. Сэтгэл түгшилтийн үед  илрэх шинж тэмдэг: Бие махбодийн талаас: -Толгой …

  • 12 October

    РИО-2016 паралимпийн хүрэл медальт, ОУХМ Б.Ууганхүүг 3 өрөө байраар шагнав

    Дорноговь аймгийнхан 10-р сарын 1-ний өдөр Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүүг баяр хөөр дүүрэн угтан авсан билээ. Б.Ууганхүүд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан Улаанбаатар хотод 2 өрөө байраар мялааж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр нутгийн зөвлөлөөс Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүүд “Sunshine Village” хороололд гурван өрөө байрных нь түлхүүрийг гардуулсан өгсөн байна.

  • 12 October

    Эрүүл мэндийн ажилтнууд сургалтад хамрагдав

    Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангуулах нь” сэдэвт сургалт зохион байгуулав. Уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр “Нийгмийн даатгалын тогтолцоо, шинэчлэл”, “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын байрны хөдөлмөр, нөхцөлийн …

  • 12 October

    Шошгын шаардлага хангаагүй 3327 зөрчил илэрлээ

    -Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн шошгожуулах шаардлагатай байна- МХЕГ-аас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололт буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-12.7 дахь заалтын хэрэгжилтэд хийсэн тандалт судалгааны дүнг танилцуулж, зөвлөгөө өгөх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд хийсэн энэхүү хэлэлцүүлэгт хүнс импортлогч, худалдаа эрхлэгчид, иргэд оролцсон юм. Тандалт судалгаанд 21 аймаг, нийслэлд үйл …

  • 12 October

    Гар утас тархины хорт хавдар үүсгэх шалтгаан болсоор байна

    Гар утаснаас ялгардаг цацраг нь хүний биед шингэдэг нь ямар ч маргаангүй. Харин энэ нь хорт хавдар үүсгэх нөхцөл болдог уу? Энэ тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг сонирхоё. Гар утас нь “ионжоогүй цахилгаан соронзон цацраг” ялгаруулдаг. Энэ нь богино долгионы зуухныхтай ижил. Харин “ионжсон цацраг” биш. Энэ нь Рентген төхөөрөмжийнхтэй ижил. Ионжсон цацраг туяагаар эмчлэхэд хорт хавдар тусах магадлал нэмэгддэгийг …

  • 12 October

    Зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэлээ

    Нийтийн эзэмшлийн зам, талбайд, автобусны буудал дээр явган хүний зорчих хэсгийг хааж байрлуулсан 13, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр  Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг 2016 оны 10 дугаар сарын 11 өдөр  албадан нүүлгэлээ. ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС chingeltei.gov.mn

  • 12 October

    Олон нийтийн зөвлөлөөс ил тод байдлыг хангах чиглэлээр авлигатай тэмцэх газарт зөвлөмж өглөө

    Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал дүгнэлт өгөх, төрийн бүх шатны байгууллагаас нийт ард иргэдийн мэдээлэл авах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж гаргаснаа өнөөдөр Авлигатай тэмцэх газарт өглөө. Уг зөвлөмжид ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн …

  • 12 October

    ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай Монголд хүрэлцэн ирлээ

    Маргааш Улаанбаатар хотноо эхлэх “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил”сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хуралд оролцохоор НҮБ-ын  Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай өнөөдөр Монголд хүрэлцэн ирлээ. Өнгөрсөн онд БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр ноён Талеб Рифаигаас БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд нэгэн санал тавьсан байдаг. Тэр нь Торгоны замын аялал …

  • 12 October

    Сангийн яам 105 албан хаагчаа нэг зэрэг халлаа

    Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг нэг зэрэг ажлаас халжээ. Энэ талаар өнөөдөр халагдсан хүмүүсийн төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Тэд өөрсдийгөө ямар нэгэн үндэслэгүйгээр халагдсан хэмээн үзэж байгаа учраас эрх ашгаа хамгаалах зорилгоор түр хороо байгуулаад байгаа аж. Түүнчлэн тэд хурлын үеэр “Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн чиглэлийн …

  • 12 October

    Шүүхээс эрүүгийн хэрэгт оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг судаллаа

    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь Сум дундын шүүхээс оногдуулж буй ялын бодлогыг 2016 оны эхний 9 сарын байдлаар судлахад 43 хэргийн 57 шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна. Эдгээр 43 хэргийн 13 нь /19 холбогдогчтой/ буюу 30.2 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан, 6 хэрэг /6 холбогдогчтой/ буюу 13.9 хувь …

  • 12 October

    БСШУС-ын яамнаас сурагчдын амралтыг албан ёсоор зарлаагүй болохыг мэдэгдэж байна

    Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ” гэсэн нэр бүхий мэдээлэл цацагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд мөрдсөн сурагчдын амралтын хугацаа мэдээлэлд бичигдсэн байгааг иргэд анхаарна уу. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогоор …