Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 13 September

    Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 1657 золбин нохой устгажээ

    Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 09 сарын  05-наас 09 сарын 11-ний өдрүүдэд нийт 98 санал, гомдол бүртгэгдсэн бөгөөд ирсэн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа. Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2086 машинаар 17476.21 тонн хог хаягдал тээвэрлэж устгав. Нийслэлийн Тээврийн газраас том оврын 5768 автобус, туслах шугамын 148 автобус, зуслангийн чиглэлд 35 автобус тус тус гарч ажилласан байна. Нийтийн …

  • 13 September

    Дүр эсгэсэн монгол амьдрал

    Манай нийгэмд болж байгаа бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга гэхэд нэг их хол зөрөхгүй. Гэтэл иргэд яагаад ийм тайван амгалан байдаг байнаа гэмээр. Эдийн засаг хямарч иргэд бэлэн мөнгөний урсгалгүй болж, амандаа хийх хоол нь багасаж, үр хүүхдээ хоосон хонуулж байгаа дайны он жилүүдээс ч хатуу жил ирж. Өмсөх зүйх, эдлэх хэрэглэх, ая тухтай амьдрах бол дараагийн асуудал. Айл …

  • 13 September

    Монгол Улсад парламентын засаглал шинэ үндсэн хуулиар баталгаажин, төлөвшин хөгжиж байна

    Одоогоос 26 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байна. Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон нь гэнэтийн …

  • 13 September

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа СБД-ийн тусгай сургалттай сургууль, цэцэрлэгт ажиллалаа

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа  /2016.09.12/ өдөр  нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, 186 дугаар цэцэрлэг,Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай тус тус танилцав. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн …

  • 13 September

    Байгаль хамгаалах үйлсэд зориулж 20 мотоциклийг БОАЖЯ-нд хүлээлгэж өглөө

    “Монголын самрын бизнес эрхлэгч , бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас өнөөдөр БОАЖЯ-нд иж бүрэн тоноглол бүхий мотоциклуудыг хүлээлгэж өглөө. БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба нарт ТББ-ын тэргүүн Ж.Нямдаваа хүлээлгэн өгөв.Байгаль хамгаалагчдад унах унаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэж иж бүрэн тоноглосон  мотоцикль хүлээлгэн өгч байгаад БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр “Мотоциклуудыг байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгнө. Байгаль хамгаалах үйлсэд  иргэн  бүрийн …

  • 13 September

    Бүргэдчин охиныг Леонардо Ди Каприогийн гэр бүлийнхэн урьжээ

    Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршжээ. Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээсэн, …

  • 13 September

    Б.Мөнхбаатарыг “Эрдэнэс Оюутолгой” компаний захирлаар томилжээ

    “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн энэ сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Бэгзжавын Мөнхбаатарыг томилжээ. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ий Ерөнхий Захирал Б.Мөнхбаатарын намтар  1975 онд Улаанбаатар хотод  төрсөн.  ШУТИС-ийг хими технологичийн анги, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын анги, Хуульзүйн сургууль,  Зүүн Лондонгийн их сургууль тус тус төгссөн. Бизнесийн …

  • 13 September

    Монгол Улс Тавантолгойн төслийг сэргээхийг эрмэлзэж байна

    Олон улсын уул уурхайн “Mining” цахим хуудсанд сэтгүүлч Сесилиа Жамасми ингэж бичжээ. Бэлэн мөнгөний дутагдалд орсон далайд гарцгүй Монгол Улс удаан хугацаагаар хойшлогдсон өмнийн говь дахь аварга том Тавантолгойн нүүрсний уурхайн төслийг сэргээн эдийн засгаа хүнд байдлаас гаргахыг эрмэлзэж байна. Юуны түрүүнд, тус уурхайн лицензийг эзэмшдэг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани хамтран ажиллах саналуудыг үнэлэн, эдийн засгийн боломжит ашгийг тооцоолж …

  • 13 September

    Ховд аймагт “Ойрад монголчуудын биет бус соёлын өв” ОУ-ын эрдэм шинжилгээний Y бага хурал болно

    “Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал V дахь удаагаа ХИС дээр 2016 оны 9 дүгээр сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд одоогийн байдлаар Орос, Япон, БНХАУ, Казахстан зэрэг 4 орны судлаачид оролцож, нэгдсэн болон 2 салбар хуралдаанд нийт 30 илтгэл сонсож, 6 илтгэл ханаар хэлэлцүүлэх бөгөөд хурлын бэлтгэлийг хангахаар ХИС-ийн …

  • 13 September

    Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна

    Хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудад хяналт, шинжилгээ үнэлгээ хийж байна. Энэ ажлын хүрээнд гэрэлтүүлгийн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүрэлцээ, хариуцсан зам талбайн гэрэлтүүлгийн асалт, тухайн ажилд шаардлагатай материал, сэлбэг хэрэгслийн нөөц, хангалтыг газар дээр үзэж шалгана. Шалгалтын …

  • 13 September

    Нийслэлийн иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгууллаа

    Нийслэлийн иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн аваргаа тодрууллаа. Энэхүү наадам нь ”Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриатайгаар Улаанбаатар хотын иргэдийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилготой юм. Аялалын анхан шатны тэмцээнд 9 дүүргээс 72 …

  • 13 September

    ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташекийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташекийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Чехийн ЗГХК зэрэг өргөн хүрээний асуудлаар дэд сайд нар санал солилцов. Чехийн Гадаад хэргийн дэд сайд М.Сташек шинээр байгуулагдсан Монголын Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааны төслүүдэд онцгойлон анхаарч ажиллахаа нотлов. …

  • 13 September

    Нийслэлийн Газрын албаны дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг томиллоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр болж өнгөрсөн. Энэ үеэр -Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх, -Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга, -Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан, -Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун, -Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар, -Ус сувгийн удирдах газрын даргаар Цогтсайханы Төрхүү, -Монголын хүүхдийн ордны даргаар Бямбабаатарын Цэнгэлмээ, …

  • 13 September

    Дархан-уул аймгийн боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна

    Монголчууд бид удахгүй өвлийн улиралтай золгох гэж байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажилдаа айл өрхөөс эхлээд албан байгууллагууд бүгд л шамдан оржээ. Ялангуяа боловсролын байгууллагуудын хувьд өвлийн бэлтгэлээ сайн базаах нь чухал байдаг. Энэ хүрээнд Дархан-уул аймгийн Боловсрол соёлын газраас сургууль, цэцэрлэгүүд хүйтний улиралд хэрхэн бэлдэж буй талаар өргөтгөсөн шуурхай хурлын үеэр мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, Улсын төсвийн 100 сая төгрөгийн …

  • 13 September

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Дан Дуонгийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Дан Дуонгийн хүсэлтээр түүнийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Вьетнамын харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр ярилцав. Вьетнам Улсад монголын мах, махан бүтээгдэхүүн, Монгол Улсад вьетнамын эмийн ургамлын бүтээгдэхүүн, …