ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ “ХЕПАТИТЫН В ВИРҮСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” Эрүүл Мэндийн сайдын тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоногийг “ХЕПАТИТЫН В ВИРҮСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” уриан дор тэмдэглэх, Улаанбурхан, томууөвчнөөс сэргийлэх ажлуудыг улс орон даяар 2016 оны аравдугаар сарын 03-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид 2016 оны 10 сарын 06 өдөр Шинэ Анагаах дээд …
Мэдээ мэдээлэл
October, 2016
-
7 October
Г.Уянга: Ц.Элбэгдорж 26 жил төрийн толгойд зайдагнахдаа олигархи тогтолцоог бүрдүүлэгч эд эс, эрэг шураг нь болсон
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй “зангиагүй” уулзалт хийх үеэр цөөнгүй асуудал хөндөн ярьсан юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгний талаар олон нийт янз бүрийн байр суурьтай байна. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Г.Уянга уулзалтын талаар “26 жил завсаргүй төрийн толгойд зайдагнасан хүн завсар зайгүй шүүмжиллээ. Нэг талаар эмгэнэл, нөгөө талаар сайн хэрэг. Харин гарц л түүнд алга байгаа нь харамсалтай. Аргагүй дээ, тэр өөрөө энэ …
-
7 October
Богино Хугацааны зээлийн хөтөлбөрийн талаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийллээ
Stand-by буюу Богино Хугацааны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын зүгээс санал боловсруулан гэрээний нөхцөлөө ОУВС-тай харилцан тохиролцож, улмаар УИХ-ын энэ удаагийн чуулганаар тус асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байна. Засгийн газрын зүгээс Стэнд бай хөтөлбөр буюу богино хугацааны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон тохиолдолд МҮЭ-ийн холбооны зүгээс дараах байр суурийг баримтлан ажиллах болно гэдгээ ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Богино хугацааны зээлийн хөтөлбөрийг эдийн …
-
7 October
Ангиограф аппаратыг засварлах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ
УГТЭ-ийн тархи, зүрхний судсан дотуурхи оношлогоо, эмчилгээ хийх тусгай зориулалт бүхий ангиографийн аппарат нь 2013 оны 10 сард МССангийн төслөөр суурилагдан 3 жил тасралгүй ажилласаар ачаалал нь хэтэрч, рентген хоолойн ашиглалтын хугацаа дууссан учир 2016 оны 09 сарын 26-наас ажиллахгүй зогссон юм. Эрүүл мэндийн яам энэ асуудалд онцгой анхаарч арга хэмжээ авснаар Засгийн газрын 10 сарын 05-ны өдрийн хурлаар Засгийн …
-
7 October
ГХ-ны яамны төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд нар Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улс АНУ-тай явуулж ирсэн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд юуны өмнө …
-
7 October
Батлан хамгаалахын багц хуулийг Батлан хамгаалах яаманд гардуулан өгөв
УИХ-аар 2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль тус тус батлагдсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж эдгээр багц хуулийг Батлан хамгаалах яаманд гардуулах ёслол боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн …
-
7 October
Чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХ-ийн цэцийн хоёр дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ
Цэцийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуульд өөрчлөлт оруулахаар болов УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы /2016.10.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр …
-
7 October
Хүмүүс 125-аас дээш наслах боломжгүй
ВАШИНГТОН. /VOA/. Хүн төрөлхтөн 125-аас илүү наслах боломжгүй байж магадгүй гэж АНУ-ын судлаачид үзэж байна. Анагаах ухааны хөгжил энэ хязгаарыг давахад тусалж чадахгүй байж магадгүй гэж тэд хэллээ. Хүний үхэл болон хүн амын талаарх сүүлийн 100 жилийн хугацаанд цуглуулсан мэдээ мэдээллийг Альберт Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны коллежийн эрдэмтэн судлаачид 40 улсаас авч судлан дүн шинжилгээ хийжээ. Улс бүрийн хүн амын …
-
7 October
АБГБ-ын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Батлан хамгаалах салбарын багц хуулийг гардуулан өглөө
УИХ-ын 2016 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Батлан хамгаалах салбарын багц хуулийг гардуулан өгөх ёслол /2016.10.06/-ны өдөр Офицеруудын ордонд боллоо. Уг ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа болон БХЯ, ХХЕГ, ОБЕГ, цэргийн анги нэгтгэлийн удирдлагууд …
-
7 October
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын “Тахь групп” төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын “Тахь групп” төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Олон улсын “Тахь групп”-ын ерөнхийлөгч, Швейцарь Улсын иргэн амьтан судлаач доктор Рейнхард Шинидриг, Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Мериям Бурс, Монгол дахь салбарын дарга Н.Энхсайхан нар оролцов. Уг группыг 1999 онд Христиан Освальд өөрийн найз Швейцарийн малын эмч ЖонФиар Зийгфрид, хатагтай Дороттее Штамм нарын хамтаар санаачлан байгуулсан …
-
7 October
Азийн хөгжлийн банк 150 сая ам.долларын дэмжлэг үзүүлжээ
Шадар сайд У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл дэх Японыг хариуцсан Гүйцэтгэх захирал ноён Коичи Хасэгаватайг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол, Япон Улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэж, энэ хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн эрчимжүүлэх талаар санал солилцов. Энэ жил Монгол Улс, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хамтын ажиллагаа хөгжсөний 25 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк …
-
7 October
Ж.Эрдэнэбат: “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан талтай ЗГ ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй
Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэтбат энэ сарын 6-нд Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллалаа. Энэ нь түүний хувьд Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хугацаандаа томилолтоор ажиллаж буй тав дахь аймаг бөгөөд тэрээр маргаашаас Булган, Хөвсгөл аймагт ажиллах юм. Эрдэнэт хотын иргэдтэй хийсэн уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд оролцож иргэдийн асуултад хариуллаа. УИХ-ын …
-
7 October
Өнөөдрийн өрнийн зурхай
ХОНЬ (3/21-4/19) Баяртай өдөр. Та шинэ сэтгэгдэл хүлээн авна. Энэ нь хайр байж болно. Яруу найраг болон урлаг таны анхаарлыг татна. Мөнгөө үрэхдээ болгоомжтой бай. Та эрс шийдэмгий байж, санхүүгээ бодолгүй үрэх шинжтэй. Хайр дурлал хэрүүл маргаан үүсгэхээсээ илүүтэй инээдэм, илүү гүн гүнзгий ойлголцлыг авчирна. Таны бүлд тань амар амгаланг авчирна. ҮХЭР (4/20-5/20) Энэ өдөр бол усыг бэлгэдсэн өдөр болно. …
-
7 October
Улаанбаатарт бага зэргийн цас орно
Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2016 оны аравдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг,Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл