МАН-аас УИХ-д сонгогдон ажиллаж буй зургаан эмэгтэй гишүүн энэ сарын 19-22-ны өдрүүдэд БНСУ-д айлчиллаа. УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр Өмнөд Солонгос Улсын парламентын танхимд зочилж, хурлын үйл ажиллагаатай нь танилцсан байна. Харин энэ үеэр тэдний сонгосон хувцаслалтад ихээхэн сэтгэл дундуур байгаа тухайгаа манай иргэд цахим ертөнцөд илэрхийлж байна. Хааш яаш хувцасласан, өнгөний зохицолдолгоогүй, улстөрийн анхан шатны соёл байхгүй гэхчлэн шүүмжилж байна. Ямартай ч энэ …
Мэдээ мэдээлэл
September, 2016
-
22 September
Үгийн энергийн хүч
Хүний амнаас гарч буй үг нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм. Тиймээс нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Жишээлбэл: Энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж” гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгддэг. Энэ нь олон удаагийн давталтаар “Ээж” гэдэг үгний энергийн хүч асар их болж, …
-
22 September
Улаанбаатар хот дахь үнэ төлбөргүй англи хэлний ярианы клубууд
Орчин үед хүн болгон англи хэлийг бие даан суралцах боломжтой болсон хэдий ч ярианы чадвараа сайжруулах нь хамгийн хэцүү байдаг билээ. Хэдийгээр уншиж, бичиж чаддаг болсон ч ичимхий зан, алдаа гаргахвий гэсэн айдсаас мөн яриагаа сайжруулах орчин бүрэлдэхгүйн улмаас нэг л болж өгөхгүй байгаа бол та Улаанбаатар хотод зохион байгуулагддаг англи хэлний ярианы клубуудад очоод үзэхэд илүүдэхгүй юм. Олон шинэ …
-
22 September
Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөв
Хагас шигшээд Хонг Конг, БНХАУ, Тайвань, Монголын оюутны шигшээд шалгарлаа. Монгол-Макао 99:72 Монголын улсын оюутны шигшээ хэсгийн сүүлийн тоглолтод Макао улсын багтай учраа таарав. Манай залуус тоглолтын эхнээс тун нямбай үзсэн. Учир нь энэ тоглолтод хожигдвол медалийн төлөө өрсөлдөх эрхгүй болох байсан юм. Тиймээс дасгалжуулагч нар ч шавь нартаа их зүйлийг захиж талбайд гаргасан биз ээ. Эхний хагаст манай залуус …
-
22 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймгийн иргэдтэй уулзалт хийлээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан гэдгийг тэрээр хэллээ. Энэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр …
-
22 September
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал бодлогын 7 хороо, 11 дэд хороотой ажиллана
НИТХ-ын ээлжит II хуралдаан Хангарьд ордонд болж байна. НИТХ- ын хурлын дарга Ц. Сандуй хуралдаанаар хороо, дэд хороодыг байгуулж, дарга нарын сонгоно гэдгийг танилцуулсан. Хороод, дэд хороог байгуулахдаа төрийн албаны залгамж бодлогыг хадгалах зарчим барьсаны зэрэгцээ Нийслэлийн МАН-ын хорооны 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Аз жаргалтай хот” хороог шинээр байгуулж байгааг онцолсон юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь …
-
22 September
МҮОХ, БНХАУ-н олимпийн хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа
Хятадын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, спортын сайд Лю Пэн Монгол улсад айлчиллаа. Тэрээр өнгөрсөн даваа гарагт ”Olympic house”-д МҮОХ, БНХАУ-ын үндэсний олимпийн хороодын хамтран ажиллах гэрээ үзэглэх ёслолд оролцсон юм. Тэрээр хоёр улсын спортын хамтын ажиллагааны талаар “Хэдийгээр бид найрсаг хамтын ажиллагаатай олон жил явж ирсэн ч албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулж, спортын салбарт бодит ажил хийх эхлэлийг тавьж …
-
22 September
Агаарын бохирдол таны биед нөлөөлөх нөлөөлөлийг та мэдэх үү?
Манай оронд орчинтой холбоотой тохиолдож буй олон асуудлын нэг нь агаарын бохирдол юм. Хүн амын өсөлт, хотжилттой холбоотойгоор орчин, эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж байна. Хүний буруутай үйл ажиллагаа болон үйлдвэрийн аюултай хаягдал ус, химийн хортой бодис, автомашин, үйлдвэрээс ялгарч буй хортой утаа зэргээс хамааран агаар нь дараах бодисуудаар бохирддог байна. Озон ( O3 ) Тоосонцор Нүүрстөрөгчийн дутуу исэл ( CO …
-
22 September
Өмнөд Солонгосын 4200 иргэн цэргийн алба хаахаас татгалзаж гадаадын иргэн болжээ
Өмнөд Солонгос Улсын 18-40 насны эрэгтэйчүүд цэргийн алба заавал хаах ёстой. Цэргийн алба хаах хугацаа эдүгээ хоёр жил байгаа ба энэ албанаас зөвхөн өвчтэй эсвэл өвчин туссан үед л чөлөөлөх шийдвэр гаргадаг байна. Иймээс тус улсын эрэгтэйчүүдийн зарим нь цэргийн албанаас зайлсхийхийн тулд иргэншлээ сольж гадаадын иргэн болдог бөгөөд тийм явдал сүүлийн үед ихээхэн нэмэгдэх болсон байна. Тухайлбал, дээрх байдлаар иргэншлээ …
-
22 September
Лалын улсынхан Хойд Солонгосын хоёр иргэнийг суллажээ
Ливи дэх “Лалын улс” бүлэглэлийнхэн өнгөрсөн жил Хойд Солонгос улсын хоёр иргэнийг барьцаалсан тухай мэдээлэл цацагдаж байсан билээ. Тэгвэл саяхан Ливи Улсын хэвлэлүүдэд тэдгээр иргэдийг суллаж явуулсан тухай мэдээллүүд хэвлэгджээ. Барьцаанаас суллагдсан иргэд нь Ливи улсад гэрээт эмчээр ажилладаг Хойд Солонгос улсын иргэн, 56, 58-н настай Ли, Со нар байсан байна. Тэд Ливийн нийслэл Триполи хотын нэгэн эмнэлэгт ажилладаг байсан бөгөөд тухайн …
-
22 September
Элитийн батальоны алба хаагчийн амийг хөнөөсөн этгээдүүдэд ял ногдууллаа
Өнгөрсөн оны аравдугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-ын Тусгай хэлтсийн гурван ажилтан Цэрэнчимэд, Батзориг , Түмэнпүрэв нар хоёр найзын хамтаар “VENUS” бааранд Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд ахлагч Н.Ууганбаярыг бүлэглэн зодсны улмаас тэрээр амиа алдаж байсан.Тэгвэл нэр бүхий хүмүүст холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж эхэлсэн юм. Тэдэнд холбогдох …
-
22 September
Дүнжингарав хорооллын оршин суугчдыг хэрэглээний халуун ус, дулаанаар хангалаа
Эрчим хүчний яамны захиалгаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 А магистралийн шугам өргөтгөх явцад гүйцэтгэгч компани иргэдийн хооронд үл ойлголцол бий болж 4 сар гаруй үргэлжилж байна. Уг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Хотын Ерөнхий менежер Дүнжингарав хорооллын оршин суугчид Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, гүйцэтгэгч “Альянс тех” ХХК-тай удаа дараа уулзалт хийн, …
-
22 September
Улаанбаатар хот БНСУ-ын ГВАНЖУ хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Зочид төлөөлөгчдийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хотын дарга зочдыг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, Гуанжу хотоос санаачилага гарган хүрэлцэн ирж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад талархал илэрхийллээ. БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл