Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 23 September

    Гамшгийн даатгалын тухай хуультай болно

    Манай орны хэмжээнд байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн осол, гамшгийн тоо, давтамж, түүнээс учирсан хохирлын хэмжээ улам бүр нэмэгдсээр байна. Нөгөөтэйгүүр манай улсад гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо бүрдээгүйн улмаас гамшгийн хохирлыг төр хариуцах, улсын төсөвт дарамт учруулах асуудал тулгарсаар байгаа юм. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар, НҮБХХ-ийн Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах …

  • 23 September

    “Хүүхдийн эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин” Олон улсын 8-р хуралд оролцов

    Испани улсын нийслэл Барселон хотноо 2016 оны 9 дүгээр сар 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүүхдийн эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин” Олон улсын 8-р хуралд тус хүрээлэнгийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ЭМХСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан С.Өнөрсайхан, Р.Даваадорж нар оролцож, “Мөнгөн усны бохирдолт ба ургийн гаж төрөлтийн хамаарлыг тогтоох судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тус хуралд хүүхдийн эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлдэг хүнд …

  • 23 September

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр газар тариалангийн бүс нутгаар энэ сарын 23,25,26-ны өдрүүдэд хур тунадас, хугацааны эцсээр нойтон цас орж, агаарын температур өмнөх хоногуудаас 8-13 хэмээр буурч, шөнөдөө хөрсөн дээр -0 ..-5 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Цаг агаарын цочир хүйтрэлтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв,орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд ард иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх …

  • 23 September

    УИХ-ын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.23/ БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүнтэй уулзсандаа баяртай байгаагаа хэлээд Гванжу болон Улаанбаатар хотын харилцааг хөгжүүлэх чухал айлчлал хийж байгаад талархал илэрхийлэв. Мөн тэрбээр “Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж төр засгийн байгууллага …

  • 23 September

    Харвони эмийн үнэ хямдарлаа

    Монгол улсад харвони  эм  өнгөрсөн оны  нэгдүгээр сараас эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн  бөгөөд одоогийн байдлаар 5000 гаруй хүн эмчилгээнд хамрагдаж үр дүн нь 99 хувьтай  байгаа гэсэн судалгаа  бий.     Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Гилеад Сайнс компаний Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал Бен Камарк уулзаж, Шинэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөр дэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж ХАРВОНИ …

  • 23 September

    Ж.Ганбаатар гишүүн Баянгол дүүрэгт 1.4 километр зам хувийнхаа хөрөнгөөр байгуулж байна

    Баянгол дүүргийн 68 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон Ж.Ганбаатарттойргийнх нь сонгогчид төдийгүй Баянгол дүүргийн нийт иргэд ам сайтай байна. “Оргил” худалдааны төвөөрөө олонд танигдсан эрхэм гишүүн маань сонгогдонгуутаа өөрийнхөө тойрогт хувийнхаа хөрөнгөөр томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэлсэн нь ийнхүү түүний нэр хүндийг өсгөх хөшүүрэг болжээ. Одоогийн байдлаар Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 21-р хороонд цэцэрлэг байгуулахад 20 сая төгрөгийн хандив өргөжээ. Мөн …

  • 23 September

    Дархан-уул аймгийн төв цэвэрлэх байгууламжийн ажил эхэллээ

    Дархан хотод Төв цэвэрлэх байгууламжийг шинээр 2016-2019 оны хооронд байгуулахаар болсон билээ. Энэхүү ус цэвэрлэх байгууламж нь 20.7 сая америк долларын өртөгтэй бөгөөд энэ сарын эхээр байгууламжийн ажил эхлээд байгаа тул төслийг хэрэгжүүлэгч ХБНГУ-ын мэргэжилтнүүд  аймгийн Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц хариуцсан орлогч Т.Ганболдтой албан уулзалтыг хийлээ. 2006-2019 оны хооронд ХБНГУ-ын Засгийн газрын 18 сая еврогийн буцалтгүй тусламжтайгаар МоМо төслийг …

  • 23 September

    Шарлотта хотод онц байдал зарлажээ

    АНУ-ын Хойд Каролина муж улсын Шарлотта хотод хар арьст залууг цагдаагийн ажилтан буудаж хөнөөсөн хэрэг гарсны улмаас үүссэн эмх замбараагүй байдлыг зогсоох зорилгоор тус муж улсын захирагч Шарлотта хотод онц байдал зарлажээ. Өнгөрсөн мягмар гарагт орон сууцны автомашины зогсоолд нэгэн хар залууг цагдаагийн ажилтан буудаж амийг нь хөнөөжээ. Цагдаагийн ажилтан залуугаас гар буугаа буулгахыг шаардсан боловч залуу эсэргүүцсэний улмаас буудуулж амиа алджээ. Гэвч …

  • 23 September

    Хар манжингийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

    Сүүлийн үед хүрэн манжин нь цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлдөг олон талын ашиг тустай гэдэг нь тогтоогдсон.  Тэгвэл хар манжин ч гэсэн  хүний эрүүл мэндэд сайн гэдэг нь тогтоогджээ. Хар манжин нь нойр булчирхайн инсулин ялгаруулалтыг нэмэгдүүлсэнээр цусан дахь сахарыг тэнцвэржүүлж сахарын өвчний эсрэг үр нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн  архаг бронхит болон ханиадыг үр дүнтэй эмчилнэ. Хар …

  • 23 September

    “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын дарга  С.Батболдын санаачилгаар  9  дүгээр сарын  30 -ны өдөр  Жанжин  Д.Сүхбаатарын талбайд  “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм.  Энэ өдөр  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээр  үйлчилгээ эрхэлж, төв талбайд   …

  • 23 September

    Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж хууль зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, …

  • 23 September

    н.Отгонбаатар: Хар тамхитай холбоотой мэдээллийг ядаж интернетээс авчихсан бол энэ замыг сонгохгүй байсан

    Монгол Улсын иргэн н.Отгонбаатар нь БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжин рүү бусадтай бүлэглэн мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж БНХАУ-ын Бээжин хотын Хоёрдугаар дунд шатны шүүхээс 15-н жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын 1-р Хорих ангид 9 жил гаруй хугацаанд хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий …

  • 23 September

    Ерөнхий сайд асан Сү.Батболд оффшорын дуулиантай холбогдуулан мэдэгдэл гаргажээ

    Өчигдөр Британийн “Гуардиан” сонинд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдыг Багамын арлуудад оффшортой компанитай хэмээх мэдээлэл гаргасан билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд мэдэгдэл гаргажээ. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе. Мэдэгдэл  Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр УИХ-ын гишүүн С.Батболд, Алтай холдинг ХХК-ийн талаар мэдээлэл гарч байгаа тул дараах мэдэгдлийг хийж байна. С.Батболд 1992 оноос Монгол …

  • 23 September

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр гадаад хэргийн сайд нартай уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Маха, Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын Гадаад хэргийн сайд Никола Попоски, Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Лёомпо Дамчо Доржи, БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Любомир Заоралек, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И, …