Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 3 October

    Х.Баттулга, А.Гансүх нарын улсад учруулсан хохирлыг тогтоожээ

    Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн  асан Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх  асан А.Гансүх нарын нөхдүүдийг хуулийн байгууллагаас шалгаад тодорхой хугацаа өнгөрч байгаа. Уг нь тэд …

  • 3 October

    “Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” лого, сурталчилгааны хуудас зохиох уралдаан зарлагдлаа

    Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний системийн үр ашиг төслөөс “Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг” сэдэвт сурталчилгааны зурагт хуудас, логоны загвар зохиох уралдааныг зарлаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа, “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”, Засгийн газрын 2016 оны 294, 295 дугаар тогтоолоор батлагдсан журмуудыг үүрэг хүлээсэн хэрэглэгчид болон олон …

  • 3 October

    Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

    Цаг уур орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ. Урьдчилсан төлвөөр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Монгол Алтайн уулархаг нутаг, Алтайн нурууны өмнөд хэсэг болон зүүн өмнөд говиор дунджаас дулаан, харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар дунджаас …

  • 3 October

    Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Засгийн газрын тогтоолыг өөрчилсөн үү?

    Санхүү эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх дэмжих зорилгоор улс орнуудын Засгийн газар бонд гаргадаг. Яг л энэ жишгээр өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газар “Чингис”, “Самурай” бондыг гаргасан ч тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хэд, хэдэн нөхдүүд болон одоо УИХ-д сууж буй улстөрчдийн халаасанд хэдэн арван тэрбумаараа орчихсон гэдгийг бид олонтаа дурдаж байсан. Угтаа бол “Чингис …

  • 3 October

    Э.Бат-Үүл: Мөрдөн шалгах ажлыг хуулийн дагуу явуулах хүртэл хорьсон ч, залхаасан ч мэдүүлэг өгөхгүй

    ХЭН ЮУ ХЭЛЭВ Улс орын эдийн засагтай холбоотойгоор хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, орон сууцны ипотекийн зээлийн асуудал яригдахын зэрэгцээ ардчиллын алтан хараацай С.Зоригийн хэрэгт буруутгагдан шалгуулж буй хүмүүс өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байлаа. Тиймээс “Монголын мэдээ” сонин “Хэн юу хэлэв” булангаараа дээрх сэдвүүдийг онцолж, хэн юу хэлсэн талаар хүргэж байна. Г.Мөнхбаяр: Ипотекийн зээлийн асуудлыг 2016 ондоо багтааж хэрэгжүүлнэ /БХБ-ын …

  • 3 October

    Цэрэг татлага энэ сарын 21-нд эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Мөн гэрээт цэргийн албанд “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн …

  • 3 October

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай  хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн …

  • 3 October

    Маркетеруудын Өдөр дөрөв дэх жилдээ

    Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн 10-р сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ. Энэ жил 4 дэх удаагаа зохиогдож буй маркетеруудын өдрийн хүрээнд 10сарын 21-ний өдөр “Монгол Маркетеруудын Дөрөвдүгээр Чуулган”, “Реклам залгигчдын шөнө”, “Marketer’s Party” зэрэг цогц арга хэмжээ тус тус болно. Арга хэмжээнд бизнесийн байгууллагын эзэд, …

  • 3 October

    Г.Дэнзэнг АТГ-аас цагдан хорьжээ

    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас баривчилж, цагдан хорьсон байна. Түүнийг ЗХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Уг хэрэгтэй холбогдуулан Г.Дэнзэнг гурван сар орчим хугацаанд цагдан хорьж байсан бөгөөд тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж өлсгөлөн …

  • 3 October

    УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудал

    УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 03-ААС 07-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 10 дугаар сарын 03-ны Даваа гарагт 10.00 цагаас: Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт. ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: /Нээлтийн дараа/ Улсын Их Хурал дахь Монгол Ардын …

  • 3 October

    С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөв

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг агсан С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв. Өдгөөгөөс 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ. Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд төрөл төрөгсөд, журмын нөхдийнх нь төлөөлөл оролцов. Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү     president.mn

  • 3 October

    Улаанбаатарт 8 хэм дулаан

    Малчид, Тариаланчид, Хадланчид, Тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа зарим газраар, 4-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг шөнөдөө нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн …

  • 3 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 3. Даваа гараг. Гал бич жилийн намрын адаг нохой сарын шинийн 2. Сумъяа гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай …