Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 18 July

    Өнөөдрөөс эхэлж хуучин журмаар замын хөдөлгөөнд оролцоно

    Ази-Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 7-р сарын 14-17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орны тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан билээ. Харин өнөөдрөөс хуучин журмаар буюу 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл 1 дэх өдөр, 2,7-оор төгссөн тээврийн хэрэгсэл 2 дахь өдөр, 3,8-аар төгссөн тээврийн хэрэгсэл 3 дахь өдөр, 4,9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл 4 дэхь …

  • 18 July

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд Беата Шыдлотой уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдлог хүлээн авч уулзлаа. АСЕМ-ын дээд түвшний уулзалтад БНПУ-ын Ерөнхий сайд оролцож байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын гуравдагч хөрш болох Европын Холбооны гишүүн Польш Улстай харилцах харилцаанд манай улс чухал ач холбогдол өгдгийг илэрхийллээ. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ерөнхий …

  • 18 July

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ:Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиосон бөгөөд бид дахин шинэ 25 жилийг угтах гараан дээр зогсож байна

    -Юуны түрүүнд манай төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж таньд болон Монголын ард түмэнд чин  сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ жил АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын 20 жилийн ой тохиож буй бөгөөд энэ нь онц чухал ач холбогдолтой үйл явдал юм. Монгол Улс АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. …

  • 18 July

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал өнөөдөр дуусна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ  албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, …

  • 18 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ таныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад манай ард түмэн, төр, засгийн зүгээс гүн талархал илэрхийлж, таныг болон таныг дагалдан яваа төлөөлөгчдийг манай оронд тавтай саатан морилохыг …

  • 18 July

    Ч.Санжаадамба: Эхнэрийнхээ чанасан цайны дээжийг ууж, бурхандаа залбираад л гарсан

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд 10 давж түрүүлэн Монгол Улсын Аварга хэмээх эрхэм цол хүртсэн Чимэдрэгзэнгийн Санжаадамбын хөлс нь хатаагүй байхад нь цөөн хором ярилцлаа. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумынх билээ. –Өмнө нь “Сайн байна уу Заан аа” гэдэг байсан бол одоо “Аварга аа” гэх боллоо. Ямар санагдаж байна …

  • 18 July

    Нийслэлийн хүүхэд, залуучуудын тусгай цогцолборын хүүхдүүдэд нэг сая юанийн эд зүйлийг хандивлалаа

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт   БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гэргий Ченг Хонгоос буцалтгүй тусламж үзүүлж, 28 хүний суудалтай хүүхдийн автобус болон компьютер, хувилах машин, цүнх, тоглоом зэрэг нэг сая юанийн хөрөнгө оруулалттай эд зүйлийг хандивлалаа. 7 дугаар сарын 16 өдөр  энэхүү тусламжийг гардуулах ёслолын ажиллагаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн …

  • 18 July

    Сайд С.Ламбаа БНСУ-ын эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Банг Мүн-Кьюг хүлээн авч уулзлаа

    Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн  Дэд сайд Банг Мүн-Кьюг өчигдөр  Төрийн  ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд С.Ламбаа сайд Монгол Улсад  тавтай зочлохыг хүсээд, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгааг онцлов. Тэрээр  2011 оны наймдугаар сард  БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-ийн  Монгол Улсад  хийсэн төрийн айлчлалын үеэр  Монгол Улсын …

  • 18 July

    “Рио-2016” олимпид оролцох Монголын тамирчдыг энэ сарын 20-нд үднэ

    Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдыг  үдэн гаргах ёслол энэ сарын 20-нд Чингисийн талбайд болно. Манай улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг энэ удаагийн олимпид оролцуулна. Тодруулбал 40 тамирчин олимпийн эрхээ тулалдан байж авсан. Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Ингэснээр нийтдээ 42 тамирчин болж буй. Спортын төрлөөр тамирчдын эрх авсан тоог танилцуулья: 1.Жүдо …

  • 18 July

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    2016 оны 07 дугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг …

  • 18 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 14. Сумъяа гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …

  • 16 July

    ХБНГУ-ын Канцлер А.Меркель: АСЕМ-ыг Монгол улс маш сайн зохион байгуулж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель бараалхлаа Уулзалтын эхэнд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг маш сайн зохион байгуулж байгаа Монголын талд талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний чуулга уулзалт хоёр жилд нэг удаа болдог тул 51 гишүүн орноос нэг оронд 100 жилийн хугацаанд дахин болох тийм ховор чухал …

  • 16 July

    АСЕМ-ын хоёр зочинд монгол эмч нар яаралтай мэс засал хийжээ

    “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа энэхүү Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байгаа билээ. Энэ үеэр эмнэлгүүд сайдын тушаалаар 24 цагаар ажиллаж байгаа. АСЕМ-ын зочдоос нэг хүн мухар олгойн мөн нэг  хүн түнх солих мэс засалд орсон …

  • 16 July

    Өнөөдөр Налайх, Тэрэлжийн замыг түр хаана

    АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтхоёр үргэлжилж өнөөдөр хаалтаа хийж байна. Зочид, төлөөлөгчид зорчих үед Налайх, Тэрэлж чиглэлийн замыг түр хугацаанд цагдаагийн зохицуулалтаар хэсэгчлэн хаах болсныг Замын Цагдаагийн Газраас мэдээллээ. Мөн өнөөдөр /7 сарын 16/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь тэгш буюу 2, 4, 6, 8, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгааг анхаарна уу.

  • 16 July

    Баярмэнд: Хятад Монголын эрдэмтэд хамтран Монголын нутгийн аялгууг судалсан бүтээл туурвиж байна

    Саяхан Өвөр Монголын Их Сургуулийн Монголыг судлах хүрээлэнгийн захирал Баярмэнд ХОУР-гийн сурвалжлагч Сарантуяад дэлгэрэнгүй ярилцлага өгч, Монгол Хятад хоёр орны соёлын солилцоо, хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг танилцуулсан байна. Улс орнуудын олон салбарын хамтын ажиллагааны хөгжилд хүмүүнлэгийн солилцоо чухал үүрэг гүйцэтгэж, бат бэх үндэс суурь тавьж өгдөг гэж Баярмэнд захирал ярьсан юм. Тэрээр Өвөр Монголын Их Сургуульд шинээр байгуулагдсан Монголыг …