Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 8 July

    Сум,дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай саналыг УИХ-д хүргүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомын Энхболдод Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр /2016.07.07/ Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасны дагуу Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулснаа хүргүүлэв. Тус …

  • 8 July

    Жүжигчин:Т.Карма, Л.Дэмидбаатар, О.Бат-өлзий нар гавьяат жүжигчин цол хүртлээ

    Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол кино нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, Улсын драмын эрдмийн театрын  жүжигчин Лхагвын Дэмидбаатар, Шилдэг өнгө продакшны жүжигчин Осорын Бат-Өлзий нарыг гавьяат жүжигчин цолоор шагналаа. Шагнал гардуулах ёслолын дараа …

  • 8 July

    Леонардо Ди Каприо-ийн шинэ найз бүсгүй

    АНУ-ын жүжигчин, продюсер Леонардо  Ди Каприо  Лос-Анжелес хотод 1974 оны  11 сарын  11 нд  төржээ. Тэрээр Оскарын кино наадамд 4 удаа нэр дэвшиж, 2016 онд шилдэг эрэгтэй гол дүрээр Оскарын шагналын эзэн болсон билээ. Кино наадмын шагналаас:”Оскар” (2016) “Алтан бөмбөрцөг” (2005, 2014, 2016) “BAFTA” (2016) “Мөнгөн баавгай” (1997) тус тус шагнал хүртэж байсан билээ. Тэрээр шинэ найз бүсгүйтэй болжээ. Леонардо Ди Каприо-гийн …

  • 8 July

    “Мал худалдаалах нэг цэг”-ийг байгуулжээ

    Улсын баяр наадам угтан аймаг, сумдын малын худалдаачдад зориулж Баянзүрх дүүргийн Засаг даргын  захирамжаар “Мал худалдаалах түр цэг” байгууллаа. Захирамжийн дагуу энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны “Ургах наран” хорооллын зүүн хэсэгт мал худалдаалах цэгийг байгуулжээ. Харин зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахыг хоригложээ. Засаг даргаас өгсөн үүргийн …

  • 8 July

    Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.07.08/ 11.00 цаг 07 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Тус байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж даргалж, байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар нэр …

  • 8 July

    Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилох тухай саналыг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  өнөөдөр /2016.07.08/ Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам нь Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын …

  • 8 July

    Ил задгай хог хаях, хүний эрүүл мэнд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхгүй байхыг анхааруулж байна

    Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтан нийслэлийн төвийн зургаан дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажил хийж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцсан талбайн хуваарилалтыг хийж дүүргүүдэд ажлын ерөнхий зааварчилгаа өгсөн. Улаанбаатар хотын Захирагчийн …

  • 8 July

    Батлан хамгаалах яам Турк улсын буцалтгүй тусламжийг хүлээн авлаа

    Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамд хооронд цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй гэрээ, хэлэлцээр байгуулах, Туркийн цэргийн сургуулиудад цэргийн алба хаагчдыг сургаж бэлтгэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүд амжилттай хэрэгжиж байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2015 онд БНТУ-д айлчлахдаа Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын цэргийн хамтын ажиллагааны хэлэлцээр, сургалт зохион байгуулах хэлэлцээрийг …

  • 8 July

    Наадмын үеэр 404 улсын байцаагч, албан хаагчид хяналт тавьж ажиллана

    НМХГ-аас улсын их баяр наадамын үеэр хэрхэн ажиллах талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/267 тоот тушаалаар Улсын Баяр наадмын үеэр нийт 404 улсын байцаагч, албан хаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Чингисийн талбай, Хүй долоо худаг гэсэн 5 цэг дэх худалдаа, үйлдвэрлэл, …

  • 8 July

    Бүх цаг үеийн хамгийн сайхан 10 эмэгтэй /Фото/

    Брижит Бардо Софи Лорен Мэрилин Монро Дита фон Тиз Сальма Хайек Бейонсе Дженнифер Лопес Никки Минаж Скарлетт Йоханссон Ким Кардашян

  • 8 July

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр сонгогдсон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан нарыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ үеэр хэлэхдээ. нийслийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль амжилттай болж, сонгуулийн үр дүнгийн дагуу бүтэц, зохион байгуулалтаа хурдан …

  • 8 July

    Байнгын хорооны бүрэлдэхүүнийг баталлаа

    Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2016.07.07.Пүрэв гараг/ 15 цаг 25 минутад 69.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу нам, эвслийн бүлэг болон тэдгээрт харьяалалгүй гишүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн Улсын …

  • 8 July

    Наадмаар онцгой байдлын 4200 албан хаагч ажиллана

    Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар мэдээлэл хийлээ. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2016 оны долоодугаар сарын 9-ны өдрийн 09:00 цагаас 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд …

  • 8 July

    Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд 175 харваач цэц мэргэнээ сорьжээ

    Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай сурын харваанд 175 харваач оролцон цэц мэргэнээ сорьсноос Алдар спорт хороо, Жем интернейшнл  ХХК-ийн харваач Ж.Энхбат 26 оноогоор түрүүлсэн байна. Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа өнөөдөр болно. Буриад сурын харваанд 220 харваач цэц мэргэнээ сорьж байгаа юм. …

  • 8 July

    Жолооч таныг баяр наадмын үеэр сонор сэрэмжтэй жолоо барихыг анхааруулж байна

    Ардын хувьсгалын ойн баяр наадмыг тохиолдуулан амрах үед орон нутгийг зорин амрах иргэдийн тоо ихсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. 2015 оны 07 сарын 8-наас 2015 оны 07 сарын 15-ныг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж 18 хүн нас барсан. Жолооч та: Орон нутгийн замд хурдаа тохируулан, хамгаалах …