ГХ-ны сайд Ц.Мөнх-оргилд ОХУ-ын ГХ-ын сайд С.Лавровын илгээсэн илгээлт

Rusya Dýþiþleri Bakaný Sergey Lavrov, Türkiye'nin indirdiði Suriye Havayollarý'na ait uçakta kargo içeriði ve belgeler açýsýndan uluslar arasý hukuku ihlal eden herhangi bir durum olmadýðýný söyledi. Bakan, Türkiye'den büyükelçilik görevlilerinin Rus vatandaþlarýna ulaþmasýna neden engel olunduðu ile ilgili açýklama beklediklerini yineledi.

Монгол Улс Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ыг гадаад харилцааны сайд С.Лавров Гадаадын харилцааны сайд Ц.Мөнх-оргилд илгээлт илгээв.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД,

ЭРХЭМСЭГ НОЁН Ц.МӨНХ-ОРГИЛ ТАНАА

Улаанбаатар хот

Хүндэт ноён сайд аа,

Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу.

Монгол Улс нь Оросын эртний бөгөөд итгэлт түнш билээ. Биднийг сайн хөршийн харилцаа, харилцан итгэлцэл, хүндэтгэл, бат бэх нөхөрлөлийн барилдлага нэгтгэдэг. Хоёр орны ард түмэн он цагийн туршид, түүний дотор түүхийн огцом эргэлтийн үед ч нэг нэгэндээ дэмжлэг, туслалцааг тууштай үзүүлж байсан.

Сүүлийн хэдэн арван жилд хамтын хүчин зүтгэлээр харилцааг хөгжүүлэх үйлст ихээхэн үр дүнд хүржээ. Хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөөх талуудын эрмэлзлэлийг тэмдэглэхэд таатай байна. Энэ жил байгуулсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр нь Монгол-Оросын харилцааг чиглэл бүрээр урагшлуулна гэдэгт найдаж байна.

Олон улсын тавцан дахь хамтын ажиллагаанд хүрсэн түвшинг өндрөөр үнэлж байна. Өнөө цагийн олон чухал асуудлыг шийдэх талаар Орос, Монгол нь ижил, төстэй байр суурь баримталдаг.

Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх нь хоёр орны бүх салбарын харилцааг бэхжүүлж, манай ард түмнүүдийн сайн сайхан, Ази тивийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангах үйлст хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Энэ ялдамд Танд болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт хамт олонд амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

С.Лавров

Москва хот

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр

ГХЯ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …