Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” киноны гол дүр болж чадсан. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршжээ. Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээсэн, …
Мэдээ мэдээлэл
September, 2016
-
13 September
Б.Мөнхбаатарыг “Эрдэнэс Оюутолгой” компаний захирлаар томилжээ
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн энэ сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Бэгзжавын Мөнхбаатарыг томилжээ. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ий Ерөнхий Захирал Б.Мөнхбаатарын намтар 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. ШУТИС-ийг хими технологичийн анги, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын анги, Хуульзүйн сургууль, Зүүн Лондонгийн их сургууль тус тус төгссөн. Бизнесийн …
-
13 September
Монгол Улс Тавантолгойн төслийг сэргээхийг эрмэлзэж байна
Олон улсын уул уурхайн “Mining” цахим хуудсанд сэтгүүлч Сесилиа Жамасми ингэж бичжээ. Бэлэн мөнгөний дутагдалд орсон далайд гарцгүй Монгол Улс удаан хугацаагаар хойшлогдсон өмнийн говь дахь аварга том Тавантолгойн нүүрсний уурхайн төслийг сэргээн эдийн засгаа хүнд байдлаас гаргахыг эрмэлзэж байна. Юуны түрүүнд, тус уурхайн лицензийг эзэмшдэг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани хамтран ажиллах саналуудыг үнэлэн, эдийн засгийн боломжит ашгийг тооцоолж …
-
13 September
Ховд аймагт “Ойрад монголчуудын биет бус соёлын өв” ОУ-ын эрдэм шинжилгээний Y бага хурал болно
“Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал V дахь удаагаа ХИС дээр 2016 оны 9 дүгээр сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд одоогийн байдлаар Орос, Япон, БНХАУ, Казахстан зэрэг 4 орны судлаачид оролцож, нэгдсэн болон 2 салбар хуралдаанд нийт 30 илтгэл сонсож, 6 илтгэл ханаар хэлэлцүүлэх бөгөөд хурлын бэлтгэлийг хангахаар ХИС-ийн …
-
13 September
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар хариуцсан компаниудын ажилд үнэлгээ хийж байна
Хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудад хяналт, шинжилгээ үнэлгээ хийж байна. Энэ ажлын хүрээнд гэрэлтүүлгийн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүрэлцээ, хариуцсан зам талбайн гэрэлтүүлгийн асалт, тухайн ажилд шаардлагатай материал, сэлбэг хэрэгслийн нөөц, хангалтыг газар дээр үзэж шалгана. Шалгалтын …
-
13 September
Нийслэлийн иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн иргэдийн дунд спорт явган аялалын тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн аваргаа тодрууллаа. Энэхүү наадам нь ”Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриатайгаар Улаанбаатар хотын иргэдийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилготой юм. Аялалын анхан шатны тэмцээнд 9 дүүргээс 72 …
-
13 September
ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташекийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташекийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Чехийн ЗГХК зэрэг өргөн хүрээний асуудлаар дэд сайд нар санал солилцов. Чехийн Гадаад хэргийн дэд сайд М.Сташек шинээр байгуулагдсан Монголын Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааны төслүүдэд онцгойлон анхаарч ажиллахаа нотлов. …
-
13 September
Нийслэлийн Газрын албаны дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг томиллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр болж өнгөрсөн. Энэ үеэр -Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх, -Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга, -Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан, -Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун, -Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар, -Ус сувгийн удирдах газрын даргаар Цогтсайханы Төрхүү, -Монголын хүүхдийн ордны даргаар Бямбабаатарын Цэнгэлмээ, …
-
13 September
Дархан-уул аймгийн боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна
Монголчууд бид удахгүй өвлийн улиралтай золгох гэж байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажилдаа айл өрхөөс эхлээд албан байгууллагууд бүгд л шамдан оржээ. Ялангуяа боловсролын байгууллагуудын хувьд өвлийн бэлтгэлээ сайн базаах нь чухал байдаг. Энэ хүрээнд Дархан-уул аймгийн Боловсрол соёлын газраас сургууль, цэцэрлэгүүд хүйтний улиралд хэрхэн бэлдэж буй талаар өргөтгөсөн шуурхай хурлын үеэр мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, Улсын төсвийн 100 сая төгрөгийн …
-
13 September
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Дан Дуонгийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Дан Дуонгийн хүсэлтээр түүнийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Вьетнамын харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр ярилцав. Вьетнам Улсад монголын мах, махан бүтээгдэхүүн, Монгол Улсад вьетнамын эмийн ургамлын бүтээгдэхүүн, …
-
13 September
Баянзүрх дүүргийн 9000 гаруй хүүхдийг сургалтанд хамруулжээ
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын Орлогч Т.Баясах болон бусад албаныхан оролцлоо. Тэрбээр дүүргийн хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэнд, амар тайван байдал, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд 15 жил хамтарч ажилласан төслийн хамт олонд талархал илэрхийлсэн юм. Амгалан Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр …
-
13 September
Цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн …
-
13 September
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 9 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Яруу эгшигт одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд …
-
12 September
Улаанбаатар хотын захирагч С.Батболд БНЧУ-ын гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Милослав Сташектай уулзлаа. Уулзалтын эхэнд хотын дарга С.Батболд Чех улсын гадаад хэргийн дэд сайд болон төлөөлөгчдийг тавтай морилохыг хүсээд Чех, Монгол хоёр улс олон жилийн хамтын ажиллагаатайг онцлон тэмдэглэсэн юм. Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Милослав Сташек “Миний …
-
12 September
Нийт ажиллагчдын 9.8 хувь нь 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны 2 дугаар улиралд нийт 37.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 576.5 мянган ажиллагчид хамрагдсан байна. Эдгээр ажиллагчдын 28.1 мянга буюу 4.9 хувь нь 192.0 мян.төг хүртэлх цалинтай, 57.9 мянга буюу 10.1 хувь нь 192.0-300.0 мян.төг цалинтай, 100.8 мянга буюу 17.5 хувь нь 300,000-500,000 төг цалинтай, 205.7 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл