Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 5 July

    Наадмаар галт тэрэг, онгоц хуваарийн дагуу зорчино

    Өнгөрсөн жилээс эхлээд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт орж иргэд Үндэсний их баяр наадмаар тав хоног амардаг болсон. Тодруулбал, иргэд долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15 өдрүүдэд амрах юм. Хуульд заасан амралтын энэ таван өдөр Монгол Улсын хилийн боомт ажиллахгүй гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдэгдэж байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц эдгээр …

  • 5 July

    Хамгаалалтгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй байхыг үүрэгдэв

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд боллоо. Энэ жилийн наадмаар хурдан морьд унаач хүүхдүүдийг тусгай хамгаалалтгүй бол уралдаанд оролцуулахгүй гэдгийг онцгойлон хэлэв. Ц.Оюунбаатар хурдан морины уралдааны цагийн хуваарь, уралдааны зайг тогтоон хөтөлбөрийг уяач наадамчдад танилцуулах уралдааны цагийн хуваарийг баримтлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр “хурдан морины унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, …

  • 5 July

    УИХ-ын анхдугаар чуулган эхэллээ

      УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт гаргасан .УИХ-ын 2016 оны сонгуульд Ардын нам 65 суудал, Ардчилсан нам 9, МАХН нэг, бие даагч С.Жавхлан нар ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Анхдугаар чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөх юм. Ингэснээр тэдний УИХ-д …

  • 5 July

    Ц.Элбэгдорж: Монгол Улс цаашдаа Ази, Европын ард түмний чуулга уулзалтад улам идэвхтэй оролцоно

    Энэ долдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний XI чуулга уулзалт болно. АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы дагалдах хурлуудын нэг болох Ази, Европ түмний иргэний XI чуулган өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Иргэний чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд Төрийн ордонд үргэлжлэх юм. Тус чуулган нь “Шударга,тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” …

  • 5 July

    “Оддын бэсрэг наадам-2016” боллоо

    Жил бүрийн наадмаар уламжлал болон зохион байгуулагддаг “Оддын бэсрэг наадам” энэ жил өнгөтэй сайхан болж зохион байгуулагдлаа. Ард түмнээ баярлуулах гээд тун зав муутай байдаг урлагийнхны маань жилдээ ганц цугларч баярладаг баяр нь “Оддын бэсрэг наадам” юм. Энэ жилийн наадмыг наадмыг “Сүлд” чуулгатай хамтран зохион байгуулж “Сүүж-Уул”-ын энгэрт боллоо. Энэ жилийн наадамд цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид АЖ А.Долгор, МУГЖ С.Вандан, …

  • 5 July

    Увсын иргэд МУ-ын Ерөнхийлөгчид хандлаа

    УИХ-ын сонгууль будлиантай болж, МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар мөнгө тараан, сонгох сонгогдох эрийг бүдүүлгээр зөрчиж, түүний энэхүү бусармаг үйл ажиллагаанаас болж, 20 гаруйхан хоногтой нярай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнийг эсэргүүцэн  Увс аймгийн иргэд Чимэдийн Хүрэлбаатарыг эргүүлэн татах ёстой гэж үзэн гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд тэд Монгол Улсын Ерөнхийлөгч хандан ил захидал илгээсэн байна. Энэхүү ил …

  • 5 July

    Иргэдийг хохироосон компаниудыг төсөл хэрэгжүүлэгчээс хаслаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу удаа дараа зөрчил гаргасан дараах аж ахуйн нэгжүүдийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцаллаа. Үүнд: Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга орчмын ХЕТ-2013/3 багц-ын “В”  хэсэгчилсэн талбай дахь  төсөл хэрэгжүүлэгч Өндөр буянт холдинг ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл …

  • 5 July

    Ховд аймагт ЭЕШ-ын хуваарь сонголт энэ сарын 6-8 өдрүүдэд хийгдэнэ

    ЭЕШ-ын нэгдсэн дүн гарч  Их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх журмын дагуу бүртгэл эхэллээ.  Энэ жилийн хувьд   1390 төгсөгч  батламжаа гардан авчээ. Энэ жил Ховд  аймгийн хэмжээнд 24 сургуулийн 1401 төгсөгч ЭЕШ-ыг монгол хэл бичгийн шалгалтаар эхлэн өгсөн. Үүнээс 1390 төгсөгч үндсэн 10 хичээлээр энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтанд орж  энэ сарын 1-нд оноо нь гарсан байна. Монголын их …

  • 5 July

    Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 956 золбин нохой устгав

    Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 2016 оны 06 дугаар сарын  27-оос 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд нийт 92 санал, гомдол ирсэн бөгөөд шуурхай шийдвэрлэж ажиллалаа. Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2075 машинаар 20681.9 тонн хог хаягдал тээвэрлэж, устгав. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нийт 956 золбин нохой булж устгасан бөгөөд нийслэлийн Тээврийн газраас том оврын 5216 автобус, туслах …

  • 5 July

    Ховд аймагт олон улсын хөөмийн наадам болно

    Олон улсын хөөмийн 4-р наадам энэ сарын 6-9 нь өдрүүдэд Ховд аймагт  зохион байгуулагдана.  Тус наадам “Монгол хөөмийн хөгжил” эрдэм шинжилгээний бага хурал, гоцлол төрөл, хамлаг төрөл, хүүхэд гэсэн төрлүүдээр тус тус болно. Тус наадамд оролцогчид аймгийн Боловсрол соёлын газарт бүртгүүлнэ үү. Утас: 99206975, 99883130 khovdnews.mn  

  • 5 July

    Иргэн, аж ахуйн нэгжийг орчноо тохижуулахыг уриалж байна

    АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж буй ажлуудыг хянах  22 ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүдээс АСЕМ-ын 13 гудамжинд байрлаж буй аж ахуйн нэгжүүдэд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, дэлхий нийтэд Монгол орны нүүр царайг харуулахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо их байгааг сануулж гадна орчноо тохижуулахыг үүрэгжүүлэн албан бичиг өгсөн юм. Үүргийн хэрэгжилтийг  хэрхэн хангасныг ажлын хэсгүүдээс шалгаж  байна. …

  • 5 July

    Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

    Тариаланчдын анхааралд: Ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар халуун өдрүүд үргэлжилнэ. 2016 оны долоодугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг,Төв болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 хэм, …

  • 5 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 1. Ангараг гараг.  Өглөгт охин одтой, нэг цагаан мэнгэтэй,  шар хулгана өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Гал Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 4 July

    Тэд бол залуу үеийн Лидерүүд

    Ховд, Хэнтий, Эрдэнэт нутгийн  гурван хүү Монголын оюутны холбоонд хамт зүтгэж олон мянган залуусын дуу хоолой  болон ажиллаж байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр энэ 3 лидер залуус төрийн  өндөр албан тушаалтан болж мөн л ард түмний, Монгол улсын нийт хэрэглэгч, аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болж цаг наргүй ажиллаж байна. Д.Мөнхтөр, Э.Галбадрах, Д.Гантулга гэсэн гурван залуу өөр өөр улс төрийн намд харьяалагддаг …

  • 4 July

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, салбар хороодын ажлын явцтай танилцлаа. Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгааг салбар хорооны дарга нар танилцууллаа. Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваачид, 80 багийн 800 гаруй …