Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 4 July

    Хүрэн манжин хорт хавдарын эсрэг үйлчилгээтэй

    Хүрэн манжингийн витамин А, В1, В2, В6, РР, С-гээр баялаг, натри, кали, магни, кальци, фосфор ихээр агуулагсан байдаг. Даралт өндөртэй хүн хүрэн манжинг 14 хоног хэрэглэхэд  даралт нь тогворжидог. Хүрэн манжин дан ганц даралт бууруулаад зогсохгүй элгийг цэвэршүүлж цус төлжилтийг сайжруулдаг ба цус төлжүүлэх фермент ихээр агуулсан байдаг. Цусны ханан дахь, өөх, хольстриныг багасгаснаар цусны эргэлт нэвчилтийг сайжруулж улмаар биеийн …

  • 4 July

    Эхнэр нь 10 жил өөрийг нь хуурсныг мэдсэн 46 настай эр ингэж өгүүлжээ

    Эхнэр нь 10 жил өөрийг нь хуурсныг мэдсэн 46 настай эр ингэж өгүүлжээ. Цээжиндээ хурсан бүхнээ би гаргаж хэлмээр байна. Би бол бүх амьдралаа өөрийн хүсэж байсныхаа эсрэгээр өнгөрүүлсэн, 46 настай, банкир. Бүх мөрөөдөл, хүсэл зорилго маань холоо орхигджээ. Би 26 жилийн турш долоо хоногт 6 өдөр өглөөний 9-өөс оройн 7 цагийн хооронд ажилладаг байлаа. Цаг үргэлж л амар хялбар, …

  • 4 July

    Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

    Ойрын өдрүүдэд бүгчим халуун байна. Иргэд халуунд сэрүүцэх зорилгоор гол ус бараадаж, голын эрэг дагуу амарч, зугаалах үеэр санамсар болгоомж алдсаны улмаас гол усанд осолдон амь насаа алдах эрсдэл гарсаар байна. Тухайлбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон …

  • 4 July

    Хувьцааны мөнгөний үлдэгдэл 100 мянган төгрөг иргэдийн дансанд хэзээ орох вэ

    “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувиа Засгийн газарт 300 мянган төгрөгөөр худалдах хүсэлтэй иргэд өнгөрсөн сараас эхлэн банканд хандаж мөнгөө авч эхэлсэн. Тодруулбал, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүмүүс сонгуулийн өмнө 200 мянган төгрөгөө  хоёр хувааж авсан. Харин үлдсэн 100 мянган төгрөг нь өнөөдөр дансанд нь орох ёстой боловч одоогийн байдлаар ороогүй байгаа талаар хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан …

  • 4 July

    Монголын жүдочид амжилтаараа тэргүүллээ

    Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны хөтөлбөрт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Олимпийн өмнөхөн болсон тус тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид цөөн ирсэн ч залуучуудад өөрийгөө нээн харуулах боломж олгосон тэмцээн боллоо. Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо болон Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран …

  • 4 July

    Сэлэнгэ, Дорнодод ой хээрийн түймэр гарчээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд ой, хээрийн хоёр түймэр бүртгэгдэв. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан шилүүстэй” /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2016.07.02/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж  түймрийг бүрэн унтраасан байна. Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хуластай багийн “Суман-Гүн” /сумын төвийн урд зүгт 8 км/ …

  • 4 July

    Гадаадын иргэний цогцсыг олжээ

    Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагаар Хөвсгөл, Булган,  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид  эрэн хайх ажиллагааг явуулж байсан билээ. 2016.07.02-ны өдөр / Хөвсгөл аймгийн …

  • 4 July

    Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд томоохон осол гарч долоон хүн нас баржээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 621 авснаас зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 3 …

  • 4 July

    Э.Бадар-ууган:Орчин цагт богино хугацаанд хэрхэн олимпийн аварга болох вэ гэдэг арга замыг хайж байна

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай ярилцлаа. -Бээжингийн олимпоос алтан медаль аваад хүнд бэртэл авсан. Бэртэл нь яаж байна вэ? -Дэлхийн олимпийн өдөр саяхан болж өнгөрлөө. Энэ өдөр танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Олимпийн хороон дээр очиж үг хэлсэн л дээ. Амжилт гаргаж байсан үе үеийн тамирчид цугласан байна лээ. Сайхан өдөр байна. Ингээд бодоход найман жил …

  • 4 July

    Цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил 80 хувьтай байна

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтан нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээний ажлуудыг хийж байна. Тохижилтын ажлын хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, 4 гол баганын засварын ажил 80 хувьтай байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  Үндэсний их баяр наадмаар цэвэрлэгээ үйлчилгээнд  360 хяналтын инженер, техникч,  зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нар ажиллуулна. Төв цэнгэлдэх …

  • 4 July

    АСЕМ-ийн Ази, Европын түмний чуулган нээлтээ хийлээ

    АСЕМ-ийн дагалдах хурлуудын нэг Ази, Европын түмний XI чуулган өнөөдрөөс буюу энэ сарын 4-6-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна. Тус чуулган нь “Шударга,тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд явагдана. Мөн Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, …

  • 4 July

    Д.Баяндүүрэн: Ирц хангалттай тул дахин сонгууль явуулах шаардлагагүй

    Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын болон аймаг нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн явц, үр дүнгээр мэдээлэл хийлээ. СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээллийнхээ эхэнд энэ удаагийн сонгууль өмнөхөөсөө өндөр ирцтэй буюу нийт сонгогчдын 73.5 хувь нь сонгуульд оролцсон. Ирц хангалттай байсан тул дахин сонгууль явуулах шаардлагагүй гэдгийг тэмдэглэв. Тэрбээр цааш хэлэхдээ, “Энэ удаагийн сонгуульд автоматжуулсан техник хэрэгсэл ашигласан. Нийт 1998 санал …

  • 4 July

    И-мэйл хаягийн дуулиантай холбоотойгоор Х.Клинтоноос тодруулга авчээ

     АНУ-н Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Хиллари Клинтоноос төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувийн и-мэйл хаягаа яагаад ашиглаж байсныг нь Холбооны мөрдөн товчооны  /ХМТ/ мөрдөн шинжээчид асууж тодруулжээ. Асууж тодруулах үйл ажиллагаа Вашингтон хот дахь ХМТ-ны төв байранд 3 цаг 30 минут үргэлжилсэн байна. Барак Обамаг ерөнхийлөгчөөр ажилласан эхний 4 жилийн хугацаанд Х.Клинтон төрийн нарийн бичгийн …

  • 4 July

    Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн багтах вэ

    МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын даргад нэр дэвших хүнээ тодруулна. Тэрхүү нэр дэвшигчээ маргааш болох шинэ парламентын анхны чуулганаар оруулж томилуулах ёстой юм. Тэгвэл энэ долоо хоногтоо багтаад шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Одоогийн байдлаараа энэ лхагва гарагт Бага хурал хуралдаж шинэ Ерөнхий сайдаа тодруулах юм байна. Харин наадмын дараанаас бусад томилгоонууд хийгдэнэ гэж эх сурвалжууд мэдээлээд …

  • 4 July

    Нисгэгчгүй онгоцны цохилтод 116 энгийн иргэн өртөн амиа алджээ

    Пакистан, Йемен болон бусад газарт сэжиг бүхий террористуудад АНУ нисгэгчгүй нисэх онгоцноос цохилт өгөх ажиллагааны үеэр 116 хүртэлх тооны энгийн номхон иргэн амь үрэгдсэн гэж АНУ мэдэгдлээ. Ийм ажиллагаа явуулан энгийн номхон олон иргэний аминд хүрч байна гэж олон улс шүүмжлэх болсон тул амь үрэгдсэн энгийн номхон иргэдийн талаарх мэдээллийг Обамагийн засаг захиргаа анх удаагаа гаргалаа. АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ захирал …