Баянзүрх дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралд мөнгө тараасан нэр дэвшигчид орохыг завджээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэг. Магтах бүртээ Зүрх хайрханаараа овоглосон оршин суугчид, азтай хүмүүс гэж ирээд л ярьж гарна. Харин үнэндээ бодит байдал дээрээ нийслэлд хамгийн их ядуурал, ажилгүйдэлтэй дүүрэг. Үе үеийн сонгуулиар дандаа маргаан гарна, яагаад гэж үү? Баянзүрх дүүрэгт аль ч шатны сонгуульд нэр дэвших нь их амархан. Ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олонтой энэ дүүрэгт “мөнгөөр тоглолт” хийхэд амархан. Нэг үгээр “өлссөн хулганд хортой бяслаг өгсөнтэй адилхан” хялбар зүйл. Харин үүнийг хэд хэдэн сонгууль дараалан хэрэгжүүлсэн Ардчилсан нам энэ удаад Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд мөнгө тарааж сонгогчдын саналыг авч байгаад “азаартав”. Азаартсан нь бичлэг болон бусад яриа, дүрсээр баталгаажиж байгаа. Зургаан нэр дэвшигчийнх нь талаар маргаантай, цагдаа, сэргийлэхэд хянагдаж байхад манайх олонхи боллоо хэмээн иргэдийн сэтгэл санаагаар тоглосон мэссэжийг  тэд иргэдэд өгсөн.

dsc00290

МАН-ийн ухуулагчид болон иргэдийн ярьж байгаагаар АН сонгуулийн сурталчилгаат хоногуудад юу ч хийгээгүй, айлуудаар орж гарч уулзаагүй,  өмнөх засаг барьж байх үед нь Хорооны засаг даргаа олж хардаггүй байсан, өнгөрсөн дөрвөн жилд нүдэнд харагдахуйц юу ч хийгээгүй гэх мэтээр ярьдаг юм билээ. Иргэд угаас үнэлгээг муу өгсөн байхад одоо дахин юунд тэмүүлэн “гэмгүй дүр эсгэн ” ДИТХ-ийн суудалд зүтгэнэ вэ?

Мөнгө тараасан гэх нэг хүний алдаа бус зургаан хүний ижилхэн гаргасан алдаа байгаа нь цаанаас зохион байгуулалттай, үүрэг даалгавартай, будлиантуулж иргэдийг талцуулж, хооронд нь сөргүүлэх гэсэн “нууц ноёнтны” даалгавар уу?

Мөнгө тараасан нэр дэвшигч танил талынхаа “танил шүүгчийнхээ” буянаар хурлын төлөөлөгч боллоо гэхэд “цацсан мөнгөө” эргүүлэн олох гэж зүтгэнэ биз. Ямар ч бизнесмэн, улс төрч  дөрвөн жил ашигтай ажиллаа гээд зүгээр л иргэдэд мөнгө тараахгүй шүү дээ. Эргүүлэн авах ашгаа аль эрт тооцоолсон л байгаа.

Өнөөдөр БЗД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болох байлаа. Маргаантай зургаан нэр дэвшигчийн  асуудал хуулиараа шийдэгдэж албан ёсоор үнэмлэхээ автал хуралдаанд орох эрхгүй. Нэг үгээр тэдэнд Монгол улсын хууль шүүх “хуулийн дагуу” эрхийг нь олгох үгүй эсэхийг шийдтэл тэд нэр дэвшигчид хэвээрээ л байх учиртай. Гэтэл хуралдааны танхимд хэний заавраар орж ирсэн нь мэдэгдэхгүй зургаан нэр дэвшигч  сууж байх  юм.  МАН-ын төлөөлөгчид тэднийг танхимийг орхин гарахыг шаардсан. Энэ нь ч зүй ёсны шаардлага. Эрх бүхий байгууллагаас тэдний төлөөлөгч болсон гэх түр үнэмлэхийг нь олгоогүй атал тэд хууль зөрчин шууд анхдугаар хуралдаанд сууснаар өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхээр улайрч байлаа.

dsc00286

Дүүрэгт ажил хийж байгаа нэг ч хүн байсангүй

Ёс суртахууны алдаа гаргасан АН-ынхан зохион байгуулалттайгаар ийнхүү зургаан “будлиантай” нэр дэвшигчээ хуралд оруулан албаар хурал үймүүллээ гэх иргэдийн бухимдал их байлаа.

Ямартай ч тус дүүргийн МАН-аас Тавдугаар хороонд нэр дэвшсэн С.Бямбадоржтой хэдхэн хором ярилцснаа  хүргэе

Сайн байна уу, танай хороонд тантай хамт нэр дэвшигч АН гишүүний асуудал маргаантай байгаа. Сонгуулийн өдөр нөхцөл байдал ямар байсан бэ?

Сонгуулийн сурталчилгаат хоногуудад АН-аас нэр дэвшигчид иргэдтэй уулзахгүй, сурталчилгаагаа хийхгүй байсан. Яг сонгууль болох өдөр АН-аас нэр дэвшсэн хүмүүс будлиантай зүйл их хийсэн нь бичлэгээр ил болсон. Тухайн дүүргийн иргэдийн суурь мэдээлэл дээр үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй, ганц бие, өрх толгойлсон эмэгтэй гэх мэт мөнгө тарааж болох хүмүүсийн судалгааг маш сайн хийсэн байсан. Ингээд санал хураах явц дуусах тийшээ хандаж эхлэхэд:- Танд АН-аас урьдчилгаа өгнө, та сонгуулиа АН-даа өгөөд билл-ээ гаргаж ирэхээр интернетээр шалгаж баталгаажуулаад үлдсэн мөнгийг өгнө гэсэн байгаа юм. Энэ мэт иргэдэд 10000-40000 төгрөг хүртэл олгож билл цуглуулж ажилласан. Яг санал өгөхөөр ороход манай намын ажиглагч дотор байгаа тэр ерөнхийдөө таны сонголтыг анзааран мэднэ. Улмаар та биллээрээ тооцоогоо дуусгана гэсэн заавартайгаар ажилласан. ДИТХ-ийн хуралд нэг стратегиар зургаан хүн ажиллаж байгаа нь зохион байгуулалттай биш гэж үү.

Ил болсон гэх бичлэгүүдийг цагдаагийн байгууллагад өгсөн үү?

Цагдаагийн байгууллагад өгсөн, тэд шалгаж байгаа. Дүүргийн иргэдтэй уулзахгүй, нөхцөл байдалтай танилцахгүй байж төр, иргэн хоёрын гүүр болно гээд байгааг ойлгохгүй байна. Мөн УИХ, НИТХ-даа МАН үнэмлэхүй ялалт байгуулсан байхад ДИТХ-д АН байх ямар ч хэрэггүй. Хийнэ бүтээнэ гэсэн мөрийн хөтөлбөрөөр явах ёстой байтал олны дунд нэг өөр бодолтой хүн юу хийх юм бэ? зүгээр л дөрвөн жил дэмий сууна гэсэн үг. Угаас иргэдийг үл тоож саналыг нь худалдан авах гэсэн оролдлоготой нэр дэвшигчид ДИТХ-д гэнэтхэн иргэдээ бодоод л ажиллана гэдэгт итгэлгүй байна.

Биллээр тооцоо хийсэн гэж та ярьлаа, ийм байх боломжтой юу, цаашид яах бол?

Үнэндээ тийм юм болсон. Үүнийг хэн нэгэн хянаад МАН-ынх байна, АН-ынх байна гээд байдаг зүйл биш. Иргэдийн толгойг эргүүлж л байгаа нэг хэлбэр байх. Ер нь ард түмний сонголтыг худалдан авч төлөөлөгч болдог юм бол, иргэдийн сонголтыг хүчээр өөрчилж болдог юм бол, ардчилал үнэ цэнэ алдаж байна. Цаашлаад иргэд сонголт хийхэд ч итгэлгүй болж, улсын аюулгүй байдал тусгаар тогтнол ч алдагдах аюултай. Хэн нэг мөнгөтэй гадны иргэн мөнгө цацаад санал худалдаж авч болох тогтолцоо руу оруулаад байгаа юм бишүү. Бидний саналыг худалдаж авахын тулд  амьдралын баталгаагүй ядуу  байлгадаг тактик уу. Энэ мэт олон асуудал эндээс урган гарч байгаа.

-Танд баярлалаа. 

Баярлалаа, төр түмэн нүдтэй гэдэг удахгүй аль нь будлиантай байсан нь ялгараад гараад ирэх байх. Монгол төрийн цагдаа, хуулийнхан үүний ард байгаа цагт итгэл алдрахгүй байна.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …