Өнөөдөр МЧБХ-ноос хэвлэлийн хурал зарлаж, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос ирсэн албан бичгийг уншиж танилцуулаад, хоёр дасгалжуулагчийн дасгалжуулах эрхийг хоёр жилээр хасах болсноо дуулгасан. Мөн энэ үеэр ард түмнийхээ итгэлийг дааж чадаагүйдээ хүлцэл өчиж, уучлалт гуйсан юм. Хэвлэлийн хуралд ирсэн Ц.Цогтбаяр, Б.Баяраа дасгалжуулагч болон МУГТ Г.Мандахнаран нар хурал дууссаны дараагаар үргэлжлүүлэн, байр сууриа илэрхийллээ. Ц.Цогтбаяр: -Г.МАНДАХНАРАНГИЙН БАРИЛДААН ЛУЙВАРТАЙ БОЛНО ГЭДГИЙГ МЧБХ-НЫХОН …
Мэдээ мэдээлэл
August, 2016
-
31 August
1966 оны халуухан наймдугаар сарын дурсамж
Өнгөрсөн онд Монголын Үндэсний их сургууль болон Горний Алтайн улсын их сургуулийн ректорууд 2016 оны есөн сард хамтарсан томоохон форум зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ тухай мэдээллийг бид цахим сайтдаа нийтлэж байсан. Энэ бол 1966 онд Манжерокд болсон Зөвлөлт –Монголын Залуучуудын их наадмыг дурссан үйл явдал байлаа. 1966 оны тэрхүү их наадмаас хойш өдгөө яг …
-
31 August
Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн автобусны стандартыг хангах шаардлага хүргүүлнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын үеэр нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн автобусанд хийсэн шалгалтын талаар танилцууллаа. 2016 оны наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зогсоолын талбайд шалгалтыг явуулсан байна. Нийслэлийн долоон дүүргийн 43 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 103 автобус хамрагджээ. Сургуулиуд …
-
31 August
“Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар .“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд СЕХ-гоор дамжуулан санхүүжигдэх зардлын хэмжээг 13.9 тэрбум төгрөг байхаар тогтоох тухай саналаа СЕХ 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д ирүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 …
-
31 August
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд тус байнгын хорооны гишүүн Ц.Даваасүрэн зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй юм. Дараа нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжиж, санал …
-
31 August
Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /2016.08.30/ хуралдаж, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд мөн 2016 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжсэнгүй Тус байнгын хорооны өмнөх хуралдаанаар уг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч …
-
31 August
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөл үргэлжилнэ
Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Раушанбек Маматкуловтой уулзаж, ЭМСХХ-VI буюу “Эмзэг бүлгийн иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” нь төслийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо. Манай улсын эрүүл мэндийн салбарт АХБ-аас үзүүлж буй буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “ЭМСХХ IV,V” төслүүд өмнө нь амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөөр байгаа. Шинээр хэрэгжих …
-
31 August
Сингапур Улс руу зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна
Өнгөрсөн долоо хоногт Сингапур Улсад Зика вирусын халдвар дахин гарсан нь тогтоогдож, өнөөдрийн байдлаар тус вирусын нийт 56 тохиолдол илрээд байна. Сингапурын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зориулсан зөвлөмж гаргаж, Сингапурын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж, Зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах, дахин шинжилгээнд хамруулах, орон сууцанд шумуулны устгал явуулах, гудамж талбайд утаа тавих …
-
31 August
Нийслэл Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн захирал, суурин төлөөлөгч хатагтай Ашлэй Вэйлэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ардчиллыг бэхжүүлэх, иргэнд төвлөрсөн засаглалыг дэмжин ажиллахын тулд Засгийн газар, улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн үйл ажиллагаанд талархал …
-
31 August
Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
Өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим …
-
31 August
Олимпийн медальт тамирчид, дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламж гардууллаа
Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагналын Батламж гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Боксийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нарт Засгийн газрын …
-
31 August
Өнөөдөр болох үйл явдлууд
Багшийн хөгжлийн ордон 10.00 цагт: ЮНЕСКО-гийн ивээл доорх APCIEU байгууллага манай улстай боловсролын салбарт 5 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж байгаа БНСУ-Монгол улсын хооронд багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын сургуулиудад хуваарилагдан 3 сарын турш ажиллах солонгос багш нарыг хүлээж авах үйл ажиллагаа болно. Утас: 99058414 ХХААХҮЯ 10.00 цагт: Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох малын эрүүл мэндийг …
-
31 August
Улаанбаатарт 22 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр, есдүгээр сарын 2-нд ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орж сэрүүхэн байна. 2016 оны наймдугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн …
-
30 August
Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын уулзалтанд оролцов
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын 8 дугаар сарын уулзалтанд уригдан оролцов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн бодлого, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд Засгийн газраас явуулж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Уулзалтанд оролцогчид гадаадын хөрөнгө оруулагчидтай бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл