Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 13 May

    Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 59,9 км урт дугуйн зам барина

    Улаанбаатар хотод автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай зэрэгцэн зарим замуудад дугуйн замыг давхар төлөвлөн хийж байна. 2012 онд Бэлхийн замд 5,7 км-ын урттай дугуйн зам хийж ашиглалтад өгсөн бол 2013 онд Дүнжингаравын автозам дагуу 6 км урт дугуйн замыг шинээр хийжээ. Харин 2015 онд хойд зуслан чиглэлийн замд буюу Дамбадаржаагийн уулзвараас Хандгайтын зуслан хүртлэх автозам дагуу 15,6 км дугуйн замыг хийсэн …

  • 13 May

    Улаанбаатар, Эрээн хотууд аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Эрээн хотын Намын дарга Ю Юүнбөг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд хотод суугаа ерөнхий консул Чай Вэньрүй, Эрээн хотын Намын Тамгын газрын дарга Ди Вэй болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал …

  • 13 May

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: “Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн” Нийслэлийн иргэний танхимд эхэлнэ. Зөвлөгөөнд Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Нийслэлийн засаг даргын Экологи ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс оролцоно. Утас: 95950015, 98811400 09.00 цагт: Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн болж байгаатай холбогдуулан “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Чингисийн талбайд зохион байгуулна. Энэ …

  • 13 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Налайх дүүрэг 10:00-18:00 цагт: 4-р хороо Нисэхийн задгай, Нисэхийн хорооны 4-10, 17-21 гудамж Их ам, Төв аймаг  10:00-17:00 цагт: Партизан хэсэг САА, Ар Гүнт, Шижирийн хэсэг, Алтан тариа ХХК, Аудитын газар орчмоор 10:00-13:00 цагт: Батсүмбэр …

  • 12 May

    Spice girls-ийн Mama дууг хүргэж байна

    Нэгэн цаг үеийн хит болж байсан сайхан дууг хүргэе

  • 12 May

    Шашны энэ олон урсгал дунд толгой нь эргэсэн Монгол залуус

    Манай нийгэм 1990-оноос хойш “задарсан” гэх тодотголд маш олон шашны урсгал орж ирсэн. Мэдээж шашин шүтэх эс шүтэх нь хуулиараа таны л эрх боловч шашны муу муухай нөлөөллийн тухай маш ихээр яригдах болсон. Аль болох хүн хүнээрээ үлдэх, энэрэнгүй байхыг заадаг шашин гэх ойлголтонд бид сүүлийн 25 жил “нухлууллаа”. Одоогийн залуус бие нь өвдөхөөр Христын сүмд очиж, Ашиг сонирхолоороо Аллах …

  • 12 May

    Эдийн засгийн шилдэг бүтээл маргааш шалгарна

    Монголбанкны нэрэмжит 2016 оны “Эдийн засгийн судалгаа, шинжилгээний бүтээл шалгаруулах” уралдааны эцсийн шатны шалгаруулалт маргааш болно. Тус арга хэмжээнд эдийн засгийн оюутнуудаас гадна энэ удаад судлаачдыг хамруулж байгаагаараа онцлогтой бөгөөд нийт зуу гаруй оюутан, судлаачдын 79 бүтээл ирсэн байна. Судлаачдын ангилалд 19 бүтээл ирсэн бол оюутнууд 60 бүтээлийг ирүүлжээ. Эдгээр бүтээлээс судлаачдын ангилалд долоо, оюутны ангилалд зургаан бүтээл тус тус эцсийн шалгаруулалтанд тэнцсэн …

  • 12 May

    Орос улс төрийн албан хаагчдынхаа тэтгэврийн насыг нэмжээ

    Орос улсын Төрийн Дум буюу парламент ард иргэдийнхээ зарим хэсгийн тэтгэвэрт гарах насыг нэмэх тухай хуулийн төслийг 3 дахь удаагийн оролдлогоор баталлаа. Одоо Оросын төрийн албан хаагчид эрэгтэй нь 65 настайдаа, харин эмэгтэй бол 63-тайдаа тэтгэвэрт гарахаар болжээ. Энэ хууль 2017 оноос хэрэгжих юм байна. ОХУ-ын Сангийн яам цаашид ч энэ салбарт өөрчлөлт хийх бөгөөд аажмаар тэтгэврийн насыг 65 болгохоор төлөвлөжээ. Энэ …

  • 12 May

    М.Зоригт сайдын “төрд тэрсэлсэн” зураг

    Эрх баригч Ардчилсан намын гишүүн, тэр дундаа Засгийн газрын гишүүн хүн байж олон нийтийн цахим сүлжээнд ийм зураг тавьсан нь яах аргагүй “төрд тэрсэлсэн” үйлдэл хэмээн АН-ынхан нь М.Зоригтыгоо баахан зандарч байгаа сурагтай. Муу төр гэж байдаггүй, муу эрх баригчид л гэж байдаг хойно АН-ынхан ингэж сандрах нь ойлгомжтой. Юутай ч, Зам, тээврийн сайд М.Зоригт өөрийнхөө твиттер хуудаст ийм зураг …

  • 12 May

    Таван км алхдаг байсан хүүхдүүд тавхан харайгаад сургуульдаа ирдэг болж

    Нийслэлд амьдарч байгаа хэрнээ 4-5 км алхаж байж сургуульдаа очдог байсан хүүхдүүд бол Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Морингийн давааныхан. Тэнд өмнө нь ямар ч сургууль, цэцэрлэг байгаагүй. Харин одоо хүүхдүүд гэрийнхээ хажууд сургууль, цэцэрлэгтэй болсон. Манай сурвалжлах багийг тэнд очиход хичээлдээ ирж байгаа гэх дөрөвдүгээр ангийн сурагч Г.Анужин шинэ сургуулиа ёстой магтаж өгсөн дөө. Тэрбээр “Би өмнө нь …

  • 12 May

    Нэр дэвших хүнээ иргэд өөрсдөө “төрд” санал болгоё

    Хэний тойрогт хэн дэвшихийг иргэд өөрсдөө сонгодог баймаар байна. Жишээ бүхий хийсэн, бүтээсэн зүйлтэй иргэд улс төр гэх “бохир ертөнцөд” орохгүй хэмээн “бултдаг” болж. Улс төрд гарч, төрийн жолоо атгалцана гэдэг “аавын хүүгийн” зугтаадаг бохир тодотголтой болтлоо “дорд” орж. Төрөө үнэлэхгүй иргэд олширч. Йимээс иргэд бид төрөө аврахын тулд төрийн гэх эрхэмүүдийг өөрсдөө нэр дэвшүүүлдэг баймаар байна. Нэг зүйлдээ насаараа …

  • 12 May

    Үр шилжүүлэн суулгах ажилбар хэрхэн хийгддэг вэ?

    1. Өндгөн эсүүдийн боловсролтыг дэмжих болон  өндгөн эсүүд боловсрох явцыг ЭХО-оор хянах Хэвийн мөчлөгтэй эмэгтэйчүүдийн  өндгөвчинд сардаа нэг удаа  фолликул хэмээн нэрлэгддэг өндгөн эс агуулсан  уутанцар үүсч томрон цэврүү үүсгэх ба энэ нь цаашид хагаран боловсорч гүйцсэн нэг эсвэл хоёр өндгөн эсийг  гадагшлуулна. Байгалийн жамаараа боловсорч буй ганцхан өндгөн эсээр лабораторийн орчинд үр тогтооход хангалтгүй бөгөөд жирэмслэх магадлал тун бага …

  • 12 May

    Нэр дэвшигчдээс эрүүл мэнд, боловсрол, сэтгэцийн СОРИЛ авч шалгая

    2016 оны сонгуулийн биднийг аятайхан амьдрацгаах уу эсвэл улс орон нэрийн доор биенээ “хэмлэж” улам ядуурах уу гэдэг чухал сонголтын жил болоод байна. Бид газар доорх баялагаа ашигтай байдлаар “хэрэглэж” чаддаггүй, мал аж ахуйгаа бизнес болгон хөгжүүлж чаддаггүй, хийсэн бүтээсэн “түүхтэй” эрдэмтдээ дэмждэггүй, бизнес хийсэн ч “ахидаггүй” ийм л нийгмийг цогцлоосон байна. Эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээг яриад ч хэрэггүй. …

  • 12 May

    Улсын нөөцийн үрийг хөнгөлттэй үнээр олгох шаардлагатай

    Сүүлийн өдрүүдэд газар тариалангийн салбар тэр дундаа үрийн улаанбуудайн нөөц, чанарыг тойрсон олон асуудлууд хөндөгдөх болов. Өнгөрсөн жил хур бороо бага, гантай байсан учраас хангалттай ургац, үрийн буудай нөөцөлж чадаагүй. Тиймээс үрийн буудай дутагдалтай байдлыг харгалзан Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбарт хадгалагдаж буй 5.2 мянган тонн буудайн үрийг энэ хаврын тариалалтад зориулан гаргаж, нөхөн бүрдүүлэхээр ХХААЯамны санаачилгаар Засгийн …

  • 12 May

    Удаан тэслээ дээ, Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр

    УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагвыг МАН-д элслээ хэмээн сүүлийн хэдэн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “балбав”. МАХН-ынхан даалгавар өгсөн байхыг үгүйсгэхгүй. Н.Энхбаяр даргын эрх мэдлийн төлөөх шуналыг дийлэхээ байгаад намаасаа гарсан дээрх хоёр гишүүнийг МАХН-д “гялтайх” дөнгүүр гишүүд нь байсан юм гэж МАХН-ын гишүүд халаглаж сууна. Арга ч үгүй биз. Н.Энхбаяр гэдэг хүн МАХН хэмээх түүхт намын нэрээр улстөрд орж ирэхэд хамт …