Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 2 March

    Өнөөдөр, үйл явдал

    08.30 цагт: Аж үйлдвэрийн салбар, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) хоорондын“Монголд бэлтгэгдсэн дэлхийн түвшний инженер” сэдэвт зөвлөлдөх уулзалт  Шангри-Ла зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулагдана. 09.00 цагт: Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Хөхөө мэдээлэл хийнХэвлэлийн бага хурал Улаанбаатар чуулгын байранд болно. Утас: 91191046 09.00 цагт: Олон улсын эмэгтэйчүүдийн …

  • 1 March

    Жагсаалтын 28-ыг 22 болгож өөрчлөх хуулийн төслөө танилцуулав 28 2016/03/01 0

    УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Ингээд Засгийн газраас тусгайлсан саналгүй гэж үзсэн байна. Төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад …

  • 1 March

    “Сайн явж байгаа хүн” гэдэг нь өртэй эсэхээрээ хэмжигддэг болжээ

    Монголын нийгэм өрөндөө баригдаж дуусах нь. Эх орон хэдэн саяын өртэй байхад би ч аргагүй гэх иргэдийн хэнэггүй байдал газар авсаар. “Залуу хүний чимэг өр шир” гэдэг. Тиймээс “өргүй хүн тэнэг” гэгдэх яриа гарч байсаар байна. Тэрний хүүхэд нь  сайн яваа байр савтай болсон гэхчлэн яриа газар авсаар. Үнэндээ бол 15-20 жилийн өрөнд орон “өвдөх, үхэх” эрхгүйгээр ажлын “мал” болон …

  • 1 March

    Монгол туургатнууд шатраар уралдана

    Дэлхийн монголчуудын Глобал нийгмийн санаачилагаар оюуны их мастеруудын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 12-21-ний өдрүүдэд Монгол, Өвөр Монгол, Буриад, Тува, Халимаг зэрэг улсын шилдэг шатарчид оюун ухаанаараа уралдах юм байна. Тус наадмын шилдэг шатарчин буюу тэргүүн байрын тамирчинд алтан медаль, 4500 ам долларын мөнгөн шагналтай бол хоёрдугаар байр эзэлсэн тамирчин мөнгөн медаль 2500, хүрэл медальтанд 1500 ам.долларын мөнгөн урамшуулал …

  • 1 March

    Гэрийн нөхцөлд хялбар аргаар Пицца хийх /фото мэдээ/

    Та бүхэндээ олон нийтийн сүлжээгээр тарсан хамгийн энгийн орц найрлагатай Пицца хийх аргыг сонирхуулая: Үнэтэй Пицца захиалан идэх хэрэггүй боллоо. зуурмагаа бэлтгэхдээ: 500гр гурил, өндөг 1 ширхэг, масло30 гр, сармис 3 хумс, Розмарин, давс, элсэн чихэр, дрожыг өөрийн иддэг хэмжээгээрээ таруулан бүлээн усаар зуурна. зуурмагаа элдээд зайдас тойруулан байршуулна. энэ хооронд дотор нь орох шанзаа бэлтгэнэ таны харж байгаачлан сыр, …

  • 1 March

    Хятад армийн малгай Л.Амгалан ажаа-г “алж” орхив уу

    Нэгэн цагт Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж багагүй мөнгө цохиод алга болсон гэгдэх Л.Амгалан МАН-ын ууган гишүүдийн нэг. Тэрбээр хуучин МАХН одоогийн МАН-ын 95 насны ойн баярт зориулсан мэндчилгээн дээрээ Хятад армийн малгай өмссөн хэмээн олон нийтийн зэвүүцлийг хүргээд авав. Баянгол дүүргийн МАН-ын гишүүн улмаар дүүргийн Засаг дарга хүртэл хийж явсан түүнийг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Удахгүй болох УИХ-д …

  • 1 March

    “Google”-ийн жолоочгүй автомашин автобустай мөргөлджээ

    “Google” компани жолоочгүй автомашин бүтээж, 24 ширхэг ийм автомашиныг турших үеэр мэдрэгч болон камерын тусламжтайгаар өөрөө явагч нэг автомашин нь автобустай мөргөлдсөн осол гаргажээ. Энэ нь “Google” компанийн жолоочгүй автомашины төсөлд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Калифорни мужийн авто тээврийн хэлтсээс “Google компанийн жолоочгүй автомашин 3км/цагийн хурдтайгаар зам дээр байсан шуудайтай элсийг тойрч байх үедээ 25км/цагийн хурдтай явж байсан автобустай мөргөлдсөн” гэж хэлжээ. …

  • 1 March

    “Эмоци” продакшн БНСУ-д тоглоно

    Монголын хошин урлагийн хамгийн отгон нь хэдий ч хамгийн их үзэгчтэй болоод байгаа, Д.Түвшинтөр, Б.Баатархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нараар ахлуулсан “Эмоци” продакшны уран бүтээлчид Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа шинэхэн уран бүтээлээрээ бэлэг барихаар болжээ. Тэд энэ сарын 11-нд Чонжуд, 12-нд Сөүлд, 18-нд Гуанжуд, 19-нд Пусанд, 20-нд Кинпо хотод тус тус тоглох …

  • 1 March

    Оскар улам хүчирхэгжиж байна /фото мэдээ/

    88 дахь удаагийн Оскарийн шагнал гардуулах ёслол дэлхийг донсолгосон сайхан боллоо. Энэ жилийн наадмын хүн бүрийн хүслэн болсон шагналын эзэн Ленардо Ди Каприо байлаа. Халуухан улаан хивсний ёслолын өнгөрсөн ба ирээдүйг харая. Тэд хөгширдөггүй хүмүүс үү? Jennifer Lopez (1999 vs. 2015) 16 жилийн дараах оскар -ийн наадамд, тэр халуухан, үзэсгэлэнтэй хэвээрээ байна Meryl Streep (1979 vs. 2015) хатан хаан мэт …

  • 1 March

    Дэлхийн шилдэг их дээд сургуульд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах оюутныг сонгон шалгаруулна

    Дэлхийн шилдэг их сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилээс Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 …

  • 1 March

    Халамжийн мөнгөөр Ланд авч “гангарсан” уу?

    Баян-Өлгий аймгийн төсвийн ерөнхий санд байршуулсан хөрөнгө болох халамжийн сангийн нэг тэрбум орчим төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан тухай Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажлын алба аймгийн Засаг дарга Х.Дармен болон ИТХ-ын дарга Б.Лазатхан, Тамгын газрын дарга нарыг авлигатай тэмцэх шалгуулахаар болсон юм. Учир нь тус аймгийн төсвийн сангаас зориулалтын бусаар ашиглагдсан мөнгийг тооцвол, аймгийн ИТХ-ын 2014 оны 36 дугаар тогтоолоор 2013 оны …

  • 1 March

    Хөгшин гишүүдийг тэтгэвэрт нь гаргая

    Эрэгтэй тэтгэвэр тогтоолгох нас 60, эмэгтэй нь 55. Хэрэв эх хүн дөрөв болон түүнээс дээш  хүүхэдтэй бол 50 насаар тогтоосон байдаг. Нас суусан хөгшин “бурхи” гишүүд сандал суудлаа залуу хойч үедээ тавьж өгөхгүй их л барьцалдах юм. Мэдээж залуу хүнд ажлын туршлага, төвийг баримтлах зарчим дутмаг байдаг байх л даа. Тэглээ гээд “эцэг хүний” үүднээс зөвлөх бус харин ана мана …

  • 1 March

    Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

    Өнөөдөр Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, “Эх орончдын өдөр” тохиож буй. Энэхүү тэмдэглэлт ойн баярыг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй удирдлагууд, хоёр намын гишүүд, дэмжигчид их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Өнөөдөр Монголын улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны баярын өдөр, Монголын үе үеийн хатан …

  • 1 March

    “Хурд” хамтлагийн тоглолтын тасалбар “Мартын 8”-ны супер бэлэг

    “Хурд” хамтлаг эмэгтэйчүүддээ зориулан 3-р сарын 8-ны өдөр “Инээмсэглэ бүсгүйчүүд”, “Ханьдаа дуулъя” гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барихаар болсоноо зарласан билээ. Тэгвэл 3-р сарын 4-ны өдөр буюу энэ баасан гаригт эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэйгээ уулзалт зохион байгуулж тоглолт болон “Нарлаг диваажин” хэмээх шинэ цомгийн танилцуулгаа хүргэхээр боллоо. Хурд хамтлагын тоглолт бүхэн олон үзэгчидтэй болдог. Үзсэн хүн бүрийн сэтгэл дүүрэн үлддэг нь …

  • 1 March

    Дуучин Т.Ариунаа тоглолтоо хийхээр Америк нислээ

    МУГЖ дуучин Төмөрийн Ариунаа АНУ-д амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ зориулан тоглолт хийхээр эх орноосоо мордлоо. Гал цогтой дуучин бүсгүй маань энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа “Та эх орныхоо хаана ч төрсөн бай унасан газар, угаасан ус чинь Монгол, та энэ дэлхийн аль ч өнцөг булан бүрт ажиллаж амьдарч бай зүрх чинь Монгол, таны хүсэл, тэмүүлэл, итгэл үнэмшил чинь …