Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 18 May

    Дахин төлөвлөлтөөр хашааны газраа чөлөөлсөн 50 айл тохилог орон сууцандаа орлоо

    Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК иргэдтэйгээ тохиролцон чөлөөлсөн газар дээрээ 168 айлын тохижлог орон сууцны барилгыг сүндэрлүүлж, …

  • 18 May

    Нийтийн эзэмшлийн талбайд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулна

    Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд энэ онд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулахаар төлөвлөөд байна. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Олимпийн гудамжинд 12 хогийн сав, Жамьян гүний гудамжинд 6 хогийн сав, 6 сандал, Гэндэнгийн гудамжинд 6 хогийн сав, 6 сандал тус тус шинээр байршуулав. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжинд шинэ хогийн сав, сандлуудыг нэмж …

  • 18 May

    Гадаадын хөрөнгө оруулалт нэрээр луйвар хийгчдэд даруулга хэрэгтэй байна

    Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ цаг үед санхүүгийн луйвар газар авах хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчийг Монгол компанитай холбодог зуучлагч компаниуд боловсон аргаар луйвар хийж байгаа бөгөөд үүний улмаас үндэсний үйлдвэрлэгчид хохирч байгааг сэрэмжлүүлж байна. Улс шиг хөгжиж, сэхээнд орсон эдийн засгаа сэхээрүүлье гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн …

  • 18 May

    АТГ-ын даргын томилгоог хэлэлцэнэ

    Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгоог хэлэлцэх бололтой.  Х.Энхжаргалыг тус газрын даргад томилох асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул тус асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсан. Мөн өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй нь цаанаа улстөрийн ямар нэгэн тохироо хийгдэж байх магадлалтай …

  • 18 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийх юм. БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар …

  • 18 May

    Дэлхийн спортыг ердөө 3000₮-өөр

    СКАЙтел групп SPS HD сувагтай хамтран СКАЙмедиа Гуравласан үйлчилгээний хэрэглэгчдэд спортын контентуудын хүртээмжийг нэмэх зорилгоор SPS телевизийн төлбөрт 5 сувгийг ердөө 3,000 төгрөгөөр үзэх боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна. Гуравласан үйлчилгээний 25,000₮ болон түүнээс дээш сарын суурь хураамжтай багцын хэрэглэгчдийн төлбөр дээр 3,000₮ нэмэгдэж, сарын турш SPS-ийн бүх сувгийг үзэх боломжтой болж байна. Харин 25,000₮-өөс доош сарын суурь хураамжтай …

  • 18 May

    Өнөөдөр болох үйл явдал

    09.30 цагт: “Монгол Улс сонгуулийн жилд” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал Удирдлагын академийн 301 тоотод болно. Утас: 319135 10.00 цагт: Нийслэлийн захирагчийн ажлын алба, ХУД-ийн хог тээвэрлэгч “Эко-Орчин “ХХК хамтран хог тээвэрлэгч компаниудын хамтарсан туршлага солилцох уулзалтыг тус компанийн байранд зохион байгуулна. Утас: 99828590 10.30 цагт: Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн хурал МБШТөв Гандантэгчэнлин …

  • 17 May

    “Монгол улс сонгуулийн жилд” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал болно

    Энэ жил УИХ-ын болон Орон нутгийн  өөрөө удирдах байгууллагуудын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн жил тохиож байна.  Үүнтэй холбогдуулан Удирдлагын академи Конрад Аденаурын  сантай хамтран “Монгол улс сонгуулийн жилд”  сэдэвт Ардчилалын II бага хурлыг эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулахаар боллоо. Эрдэм шинжилгээний хурал маргааш буюу 2016 оны 5 сарын 18-ны өдөр Удирдлагын академийн 301 тоотод болно.  Сэтгүүлч, судлаач та бүхнийг хүрэлцэн очиж …

  • 17 May

    Жүжигчин Б.Мишээлийн гэр бүл

    “Үүлэн үст”, “Бөртэ үжин” хэмээх тодотголтой залуу жүжигчин Б.Мишээл хүүхдийн ээж, халамжит хань, айлын эзэгтэй болсон. Тэрээр 2015 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. Их сургуулиа төгсмөгцөө гэр бүл зохиож хөөрхөн хүүтэй болсон. Ингээд та бүхэндээ жүжигчин бүсгүйн гэр бүлийн зургаас сонирхуулая.  Дашрамд дурьдахад тэрээр өнгөрсөн хугацаанд “Дэлхийд дурласан сар”, “Голланд сарнай”, “Тэртээх ертөнцийн хөгжимчин” зэрэг олон сайхан кинонд дүрээ мөнхөлсөн бөгөөд …

  • 17 May

    “Слава” нэрийн будаанаас хүний биед хортой шавьж илэрчээ

    Сакура, Слава будаатай холбоотой хэрэглэгчдийн гомдол санал их байдаг. Тэр дундаа Хятадаас оруулж ирдэг гэх энэхүү бүтээгдэхүүнээс янз бүрийн зөрчил илрэх нь  цөөнгүй. Энэ бүхнийг хэрэглэгчид сошиалдаа дэлгээд л тэгсхийгээд орхидог. Мэргэжлийн тодотголтой байгууллагууд нь шалгаж, хариуцлага тооцож ажиллаж байгаа нь ч нууцын зэрэглэлтэй. Хамгийн сүүлд л гэхэд ТЭСО брэндийн оруулж ирдэг “Слава” брэндийн хүүхдийн будаанаас хорхой гарсан гэх мэдээлэл …

  • 17 May

    ИРГЭН ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ: Хүүхэддээ хэрхэн тэтгэмж авах вэ?

    Хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлыг гэр бүлийн тухай хуулиар шийддэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод төвшинөөр бодож тооцон 11 нас хүртэлх хүүхдэд амьжиргааны баталгаажих доод төвшин буюу 192 мянган төгрөгийн 50 хувь, 11-18 нас хүртэл 100 хувиар тооцож эцэг, эхээс нь гаргуулна. Үүний тулд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай 2 хувь нэхэмжлэл, Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар …

  • 17 May

    Монгол Улсад 35 тэрбум төгрөг өртэй “Саусгоби Сэндс” Таван толгойд олборлолт явуулна

    Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн …

  • 17 May

    “Бухын доодохыг харж, үнэг турж үхнэ”

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль, татварын ерөнхий газарт ажиллах үеэр “НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сардаа багтаан олгоно” хэмээн мэдэгдсэн. Яагаав бид худалдан авалт бүртээ НӨАТ төлж, улмаар бар код бүхий сугалаатай тасалбар авдаг болоогүй юу. Тэгвэл тэрхүү үйл ажиллагаанаас иргэд татвар төлөгчид бид улиралдаа нэг удаа буцаан олголт авна гэж ойлгосон. Эхний буцаан олголт Ерөнхий сайдын хэлснээр дөрөвдүгээр сард хийгдэх байлаа. …

  • 17 May

    Үдээс хойш залхуу хүрдгийг хэрхэн болиулах вэ

    Хавар болоод ч тэрүү хэн хүнгүй нозоорч, нойр хүрээд нэг л биш байна шүү. Ялангуяа өглөөг сайхан эхлүүлсэн боловч үдээс хойш залхуу хүрч, ямар ч эрч хүчгүй болж, ажлын бүтээмж “0”-ийг заачихдаг. Ийм тохиолдолд асуудлаас ангижрах энгийн хэрнээ үр дүнтэй аргуудыг танд танилцуулъя. 1 Нарны гэрэлд 10 минут суу Өдрийн цайгаа уусны дараа гадаа нарны гэрэлд кофе ууж суух, эсвэл салхинд бага зэрэг …