Баян-өлгий аймгийн ОНУ-ууд үерийн голомтод ажиллаж байгаа цэргийн алба хаагчдад талархал илэрхийлжээ

13669025_1703260393269039_1446799543240879115_n

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тохиолдсон үерийн гамшгийн улмаас хүний алтан амь үрэгдэж, олон өрх айл орон гэрээ урсгасан харамсалтай явдал тохиолдсон. Байгалийн давтагдашгүй нөхцөл байдал тохиолдсон казах ард түмэндээ монголчууд сэтгэлийн хандиваа илгээсээр байна. Таван ханатай өргөө цагаан гэрээс эхлээд сэтгэл, итгэлийнхээ хандивыг илгээж байгааг та хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан байх.

Тэгвэл Баян-Өлгий аймгийн төвд байрлах Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн алба хаагчид ч гамшиг тохиолдсон тэр цаг хугацаанаас эхлээд хүн хүч, машин техникээр казах ард түмэндээ тусалж байгаа юм. Гамшгийн голомтын үеэр манай цэргийн алба хаагчид өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж зарим айл өрхийг үерийн аюулаас нүүлгэн шилжүүлж, бусад тусламжийн ажилд гар бие оролцож байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс цэргийн алба хаагчдад талархал илэрхийлж цаашдаа орон нутагтаа түшиг тулгуур нь болж явахыг хүссэн байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …