Дархан-Уул аймгийн үндэсний баяр наадам “Үндэсний их сурын харваа” Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд долоодугаар сарын 18, 19-ний өдрүүдэд боллоо. Энэ жил Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой тохиож буй учраас улсын алдарт харваачид ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа нь хурсан олныг баясгаж байв. Эрийн хүч, ухааны цараа, эрхийн чивчирээ үзүүлэхээр Монгол улсын Даяар дурсагдах Дархан мэргэн Ш.Даваахүү, Улсын гарамгай мэргэн Х.Оюунчимэг, Улсын хошой мэргэн С.Энхтунгалаг нарын есөн улсын цолтой харваачид, 36 спортын мастер, 12 дэд мастер, 11 аймгийн мэргэн болон 200 гаруй залуу харваачид оролцсон юм.
“Үндэсний их сурын харваа”-н эрэгтэй насанд хүрэгчдийн ангилалд
- 1-р байранд МУ-ын мэргэн Б.Ёндон
- 2-р байранд МУ-ын гоц мэргэн Л.Отгонбаяр
- 3-р байранд харваач Х.Бямбажав
- Тусгай байранд: – Аймгийн мэргэн Х.Очироо
-харваач Д.Ууганбөх
Эмэгтэй насанд хүрэгчдийн ангилалд:
- 1-р байранд МУ-ын мэргэн Х.Далайцэцэг
- 2-р байранд МУ-ын мэргэн Х.Оюунчимэг
- 3-р байранд МУ-ын мэргэн Д.Норжмаа
- Тусгай байранд: -Аймгийн мэргэн М.Мөнхцэцэг
Сумын мэргэн С.Өлзийжаргал
Сурын харвааны хүүхдийн эмэгтэй ангилалд:
- 1-р байранд М.Оюунзул
- 2-р байранд Б.Мөнхзаяа
- 3-р байранд Т.Анужин
- Тусгай байранд – С.Цэцэг-Өлзий, Давхарбаяр
Сурын харвааны хүүхдийн эрэгтэй ангилалд:
- 1-р байранд Б.Мөнхжин
- 2-р байранд Б.Мөнх-Эрдэнэ
- 3-р байранд Н.Алтантулга
- Тусгай байранд -Х.Цогтбаяр
-Б.Мөнх-Амгалан нар шалгарлаа.
darkhan.gov.mn