Хурц арслан, заан, начинтай наадам

IMG_6112

Дархан-Уул аймгийн Үндэсний их баяр наадам энэ сарын 18-20-нд болж өндөрлөв. Энэ жилийн наадамд нийт 256 хүчит бөх оролцон барилдсанаас улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, улсын гарьд Б.Жаргалсайхан, улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Ч.Батчулуун зэрэг улсын цолтой 39 бөх, аймаг, цэргийн цолтой 138 бөх, сумын заан, начин цолтой 77, залуу бөхчүүд гээд нийт 256 хүчит бөх хүч үзэн барилдлаа. Эдгээрээс Дархан сумын харьяат сумын заан Э.Санчир, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат сумын заан Б.Эрдэнэван, Сэлэнгэ аймгийн харьяат сумын заан Э.Билигсайхан нар тав давж аймгийн начин цол хүртсэн бол аймгийн арслан Г.Ганням түрүүлж аймгийн хурц арслан, Хонгор сумын харьяат сумын заан С.Очирбат үзүүрлэж аймгийн заан цол хүртэж наадамчин олноо баясгалаа.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …