Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 26 February

    Рентген оношилгоо, эмчилгээний байгууллагуудад цацрагийн тунг хэмжих багаж байдаггүй

    Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс нийслэлийн нутаг дэвсгэрт рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна: • Рентген аппарат тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүй; • Цацрагийн аюулгүй ажиллагааны …

  • 26 February

    Сургуулийн цайны газраас 42 төрлийн зөрчил илэрчээ

    Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ний өдөр “Эрдмийн далай” цогцолбор сургуульд цайны газар түрээслэгч иргэний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд нийт 42 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Тодруулбал, -Барилга байгууламжийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хөгц мөөгөнцөр үүссэн. -Хоол үйлдвэрлэл дамжлагын технологийн урсгал буруу -Хоол үйлдвэрлэлд хүнсний зориулалтын бус сав боодол хэрэглэдэг гэх мэт зөрчил илэрчээ. …

  • 26 February

    Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт

    Хөдөлмөрийн сайд энэ оны хоёрдугаар сарын 8-нд тушаал гаргаж, “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын зарим зүйл заалтыг шинэчилсэн. Бид энэ удаад тэрхүү журмыг бүрэн эхээр нь танд хүргэж байна.

  • 26 February

    Засгийн газрын шийдвэрээр хаврын уралдаан болохоор болов

    Төвийн бүсийн хаврын уралдаан буюу “Дүнжингарав-2016”-ыг хаврын тэргүүн сарын 21-нд буюу энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэхүү шийдвэр гарахаас хэд хоногийн өмнө Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Төв аймгийн нутагт хурдан морины уралдаан, сунгаа явуулахыг хориглосон захирамж гаргаад байсан билээ. Тэгвэл аймгийн Засаг дарга дээрх шийдвэрээ өөрчилжээ. Тэрээр “Өмнө нь …

  • 26 February

    Хөлбөмбөгийн Япон дасгалжуулагч ажилдаа орлоо

    Монголын Хөлбөмбөгийн холбоо, Япон улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн онд гарын үсэг зурсны дагуу Японы Хөлбөмбөгийн холбооноос санал болгосон дасгалжуулагч Ёожи Ики Монгол Улсад нэг жилийн хугацаатай суурин ажиллахаар болов. Ажилдаа ороод байгаа дасгалжуулагчийн бэлтгэлийн цагийн хуваарь гарсан бөгөөд үүний дагуу багууд нэлээн идэвхтэй оролцож байна. Өнөөдрийн бэлтгэлд 30 гаруй охин хүрэлцэн ирж, дасгалжуулагчийн санаанд хүрсэн сонирхолтой …

  • 26 February

    “Авьяаслаг Монголчууд”-ын бүртгэл үргэлжилж байна

    “Монгол HD” телевизээс зохион байгуулдаг “Авьяаслаг Монголчууд” шоуны бүртгэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нөөс эхэлсэн бөгөөд одоогоор 150 гаруй оролцогч бүртгүүлээд байна. Энэхүү шоунд оролцох хүсэлтэй иргэдэд тусгайлсан шалгуур байхгүй болохоор хэн ч оролцох эрхтэй юм. Нийслэлийн оролцогчид дээрх телевизийн байранд бүртгүүлэх бол орон нутгийнханwww.mongoltv.mn сайтаар танилцуулгаа ирүүлэх боломжтой юм байна. Түүнчлэн зохион байгуулагчид зүүн аймаг руу ирэх сарын 6-10-нд, …

  • 26 February

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Индонезийн төлөөлөгчидтэй уулзав

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга О.Баасанхүү өнөөдөр манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хутомо Сартоног хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүн О.Баасанхүү уулзалтын эхэнд Монгол Улс Бүгд Найрамдах Индонез Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх түүхэн үүрэг бидэнд байна гэлээ. …

  • 26 February

    “Содура” Каннын кино наадамд өрсөлдөнө

    UBS телевизийн уран бүтээл “Содура” уран сайхны кино ирэх тавдугаар сард болох Каннын кино наадамд өрсөлдөхөөр болжээ. Каннын кино наадам Оскортой эн зэрэгцэх, олон улсын төвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулдаг томоохон нөлөө бүхий наадам юм. Тэгвэл тайгын уугуул амьдралын хэв маяг, нийгэм цаг үеийн зөрчлийг тусгасан …

  • 26 February

    Б.Ариун-Эрдэнэ 14 дэхь алт авч амжилтаа дахин баталлаа

    Самбо бөхийн УАШТ-ий -100 кг-ын жинд өрсөлдсөн Булган аймгийн харьяат, аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ 14 дэх алтан медалиа хүртлээ. Мөнгөн медалийг аймгийн заан Б.Амбасэлмаа, хүрлийг Г.Түвшинжаргал, Б.Жанчивдорж нар зүүв. Г.Түвшинжаргал аймгийн арслан Б.Серикийг, Б.Жанчивдорж аймгийн арслан Б.Дэлгэрсайханыг ялснаар энэхүү медалийн эзэн болсон юм.  

  • 26 February

    Камбожид тэсрэх бөмбөг илрүүлэхэд харх ашигладаг

    Хархыг ийнхүү лабораторийн судалгаанд ашиглаж, агаарын бохирдлын бас нэг сөрөг нөлөөг эрдэмтэд тодруулсан бол Камбожид харин тэс өөр зориулалтаар харх ашиглаж байгаа тухай мэдээ “Ассошиэйтед Пресс” агентлагт ирсэн байна. Камбожийн иргэний дайн болон Камбож, Вьетнамын дайны үеэр тэсрээгүй үлдсэн 6 сая орчим мина Камбожийн хөрсөнд булаатай хэвээр байна. Эдгээр миныг илрүүлж, устгахын тулд Камбожид ухаалаг, мөн үнэрч чадвараараа гайхагддаг хархыг …

  • 26 February

    Монголын энхийг сахиулагчид байрласнаас хойш цагийн байдал тогтворжсон

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. АНУ-аас БНӨСУ-д суугаа Элчин сайд тэргүүтэй тус улсын БХЯ, ГХЯ-ны төлөөлөгчид Лийр болон Тонёр сууринд ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд тэд энхийг сахиулагчидтай уулзсан байна. Тодруулбал, батальоны захирагч, хурандаа Б.Баатар Юнити мужид хэрэгжиж буй …

  • 26 February

    Буурал үс минь “баяртай”

    Меланин, кортикостероид устаж, үйл ажиллагаа нь зогссоноор хүний эрүүл мэнд, амь насанд аюулгүй ч үсний өнгө алдагдаж улмаар цайдаг байна. Энэ нь хөгширсөн гэсэн үг биш харин таны үс ямар ч өнгөгүй болж байна гэсэн үг. Зарим тохиолдолд үүнийг хүний биологийн нас нь бие организмын наснаасаа түрүүлж явснаас үс бууралтдаг гэж тайлбарлах нь бий. Гэхдээ энэ нь эцсийн эцэст үсний …

  • 26 February

    Хамтлагууд албан байгууллагуудтай “хаалт”-ын гэрээ байгуулсан уу /хошигнол/

    Ихэнхи хамтлаг ямар нэгэн байгууллагын нэр дор харьялагдах болжээ. Тиймээс зарим нэгийг нь ямар байгууллагатай “гэрээ байгуулсныг” сонирхуулья. Гэхдээ энэ нь хошин маягаар тэмдэглэгдснийг бичих хэрэгтэй болов уу. Онцгой Байдлын Ерөнхий газрын дэргэдэх “Fire” хамтлаг Төмөр замын зүтгүүрийн депогийн дэргэдэх “Хурд” хамтлаг Хүнсний ногоочдийн холбооны дэргэдэх “Киви” “The LEMONS” хамтлаг Анчдын нийгэмлэгийн дэргэдэх “Чоно” хамтлаг Гоо сайханчдын нийгэмлэгийн дэргэдэх “Уруулын …

  • 26 February

    Агаарын бохирдол илүүдэл жин үүсэхэд нөлөөлдөг

    Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, тэр тусмаа уушгинд ихээхэн хор хөнөөл учруулдаг болохыг хэн бүхэн мэднэ. Харин АНУ болон Хятадын эрдэмтэд саяхан агаарын бохирдлын талаар хамтарсан судалгаа хийж, бохир агаар илүүдэл жин үүсэхэд ч нөлөөлдөг байж болзошгүй гэх дүгнэлтэд хүрчээ. Илүүдэл жин үүсэхэд маш олон хүчин зүйл шууд болон дам байдлаар нөлөөлдөг. Харин эрдэмтэд агаарын бохирдол хүний жинд нөлөөлдөг эсэхийг …

  • 26 February

    Шатахууны 45 хоногийн нөөцтэй байна

    Сар бүр уул уурхайн яамнаас манай улсын шатахууны нийт нөөцийн талаар мэдээлдэг. Энэ долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 64, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 50, ТС-1 32 хоногийн нөөцтэй байгаа юм.