Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 27 April

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Монгол Улсын Их Хурлын чуулганы  өнөөдрийн хуралдаан 09.00 цагт эхлэн дараах асуудлуудыг хэлэлцэнэ 1.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/: -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.ЛХАГВАА танилцуулна; -Төрийн байгуулалтын байнгын …

  • 27 April

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    08.30 цагт: Барилгын салбарын компаниуд, банкуудын төлөөллүүдтэй хийх уулзалт ярилцлага БХБЯ-ны хурлын зааланд болно. Тус уулзалтаар банкны өр зээл, улсын төсвийн санхүүжилт оройтсон зэргээс үүссэн санхүүгийн хямралыг хэрхэн давах, салбарын зогсонги байдлыг сэргээх талаар тал талаасаа хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэх юм. Утас: 98118404 09.00 цагт: Монгол Улсын Гадаад хэргийн яам, НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын асуудал эрхэлсэн Дээд …

  • 27 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 4, 7-р хороо 15-р хороолол 23, 24, 46А, 47, 48, 48Б, Ээрмэлийн 2, 6, 11, 13, 14, 31, 33, 44-1, 50-р байр, Билгийн үүдэн сургууль, Ангария трейд УБ ХХК, Дагвадорж дэлгүүр, …

  • 26 April

    Малыш Б.Энхтүвшин: Үнэн, С.Зоригийн хэрэг илэрсэн

    1989 оны ардчилсан хувьсгал эхлүүлэгчид өдгөө төрд том албан тушаал хашиж буй. Харин тэдэнтэй мөр зэрэгцэн тэмцэж явсан, ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг, “Малыш” хэмээх Б.Энхтүвшин хаана, юу хийж байгаа гээч. Тэр одоо ч “хувьсгал” хийсээр яваа. Гэхдээ улс төрд биш, боловсролын салбарт. Монголд SAT (Subied test)-д бэлтгэж буй талаар дуулаад, өнгөрсөн жил “Хөгжлийг инженерчлэгч” клубийн хүүхдүүдтэй уулзсан юм. Ямар арга …

  • 26 April

    Сүүний салбарын чуулга уулзалт боллоо

    Сүү үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг бий болгох зорилго бүхий “СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сүүний салбарын чуулга уулзалт боллоо. Чуулга уулзалтад ХХААЯ, МХЕГ, ОУ-ын болон ТББ, эрдэм шинжилгээ сургалтын байгууллагууд, эрдэмтэн судлаачид болон сүү үйлдвэрлэлийн сүлжээний төлөөлөл болсон 150 хүн оролцож, сүү үйлдвэрлэл, жигд тогтвортой нийлүүлэлтэд салбарыг хөгжүүлэх бодлого, зорилтуудын талаар хэлэлцлээ. Мөн малын тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээ, үржлийн асуудлууд, саалийн үнээний …

  • 26 April

    АСЕМ-ын түнш зочид буудлуудын менежерүүдийг мэргэшүүлж байна

    АСЕМ-ын Байр зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хамтран зохион байгуулж буй АСЕМ-ын түнш зочид буудлуудын менежерүүдийг мэргэшүүлэх сургалт өнөөдөр “Блю скай” зочид буудалд эхэллээ. Уг сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,  АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан, ГХЯ-ны …

  • 26 April

    Туул гол мяралзан урсаж байна

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтад ирэх зочдод зориулсан “Асем Вилла” хотхоныг барьж байгаа. Одоогийн байдлаар энэхүү хотхоны дулааны шугам сүлжээг татах ажил эхэлсэн байна. Туул голын дээгүүр гүүр хэлбэрээр шугам татахын тулд голын  урсацыг өөрчилсөн гэх мэдээлэл цацагдаж, иргэдийг бухимдуулж байсан. Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25-наас Туул голын усыг хаагаад байсан даланг тавьж голын ус хэвийн урсаж эхэлжээ. Хатан Туулаа хамгаалах …

  • 26 April

    Монголчууд бид “хүлээсээр” л….

    Манай нийгэмд бухимдахгүй байхын аргагүй болтлоо “өрвөлзөгч” хүмүүсийг харан суух юм. Өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бие биерүүгээ “өрвөлзөж” түүнийг нь харан суусан иргэд ч бухимдаж эхлэх юм. Нийгэм даяараа бухимдалтай цаг үед сонгууль өгч дахин “дайран дээр давс” гэгчээр юм болох вий дээ. Манай иргэд хүлээлтэн дунд амьдарсаар байна. Ахмадууд тэтгэвэрээ хүлээж сараас сарын хооронд хоолоо залгуулан суугаа. Идэр …

  • 26 April

    Британийн эмч нар ажил хаяснаас 125 мянган мэс засал тасалдлаа

    Их Британийн эмч нар ажил хаяснаас нийтдээ 125 мянган мэс засал хугацаандаа орж чадалгүй тасалдсан байна. Залуу эмч нар, ялангуяа Британийн эмнэлгийн нийгэмлэгийн гишүүн эмч нар 48 цагийн туршид өвчтөн хүлээн авахгүй байжээ. Их Британийн Эрүүл мэндийн сайд Жереми Хант ажил хаясан эмч нарт хандан “юун түрүү өвчтөнүүдийн эрүүл мэндийг эхний ээлжинд тавих”-ыг уриалаад “үүнээс илүү аюултай үр дагаварт хүрэхгүй …

  • 26 April

    Шатахууны үнэ 10-250 төгрөгөөр буурчээ

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахууны зах зээлд голлох үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд жижиглэнгийн үнээ 50-100 төгрөгөөр буулгах боломжтой гэж үзсэн. Тиймээс эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед шатахууны үнийг бууруулахыг ШӨХТГ-аас уриалсан нь үр дүнгээ өгч эхэлжээ. Тодруулбал, энэ сарын 1-ээс эхлэн “Монсуль” ХХК , “Петрожамп” ХХК , “Тэс петролиум” зэрэг компаниуд нийслэлийн хэмжээнд үнээ бодитоор тогтоож, …

  • 26 April

    Л.Дэндэвийн баримтат киног нээнэ

    Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэж буй. Ойн хүрээнд Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээсэн “Их түүхийн мэргэн түшмэл” баримтат киноны нээлтийг хийх аж. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран өнгөрсөн онд түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний …

  • 26 April

    Урлаг, улс төрийг холихоо больё Б.Баатараа

    “Hero entertainment”  студийнхэн өнөөдөр яаруу сандруу хэвлэлийн хурал зарлав. Учир нь сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа жүжигчин Б.Амарсайханы “Би юу хийчихвээ”   бичлэгийг МАН-ынхан захиалж, Херогийнхон гүйцэтгэсэн гэдгийг зарлалаа. Үүний хариуд МАН-ынхан “Бид тийм захиалга өгөөгүй” гэсэн хариулт өгч байгаа юм. АН-ын удирдлагуудын зүгээс жүжигчин Б.Амарсайханы тоглосон энэхүү бичлэгийг Женко Х.Баттулга санхүүжүүлсэн гэх хардлага бий. Энэ хардлагыг дарахын тулд Херогийн …

  • 26 April

    The Pussycat Dolls – Stickwitu ft. Avant хэмээх сайхан дууг хүргье

    Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан сайхан дууг хүргье. Энэ дууны дараа тус хамтлагийн ритинг хоёр дахин өссөн гэдэг

  • 26 April

    Богино долгионы зуухыг санаандгүй бүтээжээ

      Хүнсний бүтээгдэхүүн гэсгээх, хоол халаах, боловсруулах олон үйлдэлт гал тогооны чухал төхөөрөмж бол богино долгионы зуух юм. 1945 онд АНУ-ын инженер Перси Спенсэр зуухны санааг санаандгүй олжээ. Тэрбээр лабораторидоо цахилгаан соронзон орны хяналтын туршилтаа хийж байсан юм. Соронзтой ажиллах үеэр Спенсэрийн халаасан дахь чихэр гэнэт хайлжээ. Молекулуудыг соронзтой, эрчимтэй хөдөлгөөнд оруулахад их хэмжээний дулаан хурдан хугацаанд ялгардаг аж. Дараа …

  • 26 April

    АНУ-д амиа хорлох явдал ихэсчээ

    Америкийн эрдэмтэд тун таагүй статистик мэдээлэл гаргасан байна. Сүүлийн 15 жилд АНУ-д амиа хорлох явдал бараг дөрөвний нэг буюу 24 хувиар өссөн гэжээ. 2000-2006 онд АНУ-д амиа хорлох явдал хүн амын нэг хувь байсан бол 2006-2014 онд хоёр хувь болж жилээс жилд өсч байна гэж тооцсон байна. Америкт 10-74 насны хүмүүс амиа хорлож байна гэж энд тэмдэглэжээ. Ялангуяа 10-14 насны …