Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 5 February

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааг сайшаалаа

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн удирдлагуудтай уулзаж төвийн дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцлаа. Тэрээр тус төвийн Музейг үзэж сонирхон, музейн үзмэрийг баяжуулах зорилгоор орон нутгийн байгаль орчны газруудтай холбогдож зөвшөөрөлгүй болон хулгайгаар агнасан ан амьтдыг үзмэр болгох саналыг дэмжсэн бөгөөд боломж бололцоо, тоног төхөөрөмжөө ашиглан “Эко FM”-тэй болж …

  • 5 February

    38,73-р сургуулийн барилгыг дахин барина

    Хуучин барилгатай ерөнхий боловсролын сургууль болох 73 болон 38 –р сургуулийн барилгыг буулган дахин барих ажлын гэрээ байгуулагдлаа. Барилгын ажил энэ хавар эхэлнэ.

  • 5 February

    МАХН-д юу болов

    Н.Энхбаяр даргатай МАХН дотроо хэдэн хэсэг хуваагдан талцал маргаантай байна. Үүнийгээ нууж байгаа ч даравч далдайна, булавч бултайна гэдгээр хоёр жилийн өмнөөс л мэдэгдэх болсон. Энэ эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл нь сонгуулийн өмнө ил болж байна. МАХН-ын нэгэн гишүүн “Манай намын дарга БНСУ-аас намаа удирддаг байхад гоё байж дээ” гэж халагласан нь оргүй биш бололтой.Н.Энхбаярын бие илааршиж, сонгууль болохтой …

  • 5 February

    Хог дээрээс 15 мянган евро олжээ

    Германы төв хэсэгт орших Эрфурт хотын хог тээвэрлэдэг машины жолооч 80 настай гэр бүлийн хосын хог дээр хаясан буйдан дотроос 15 мянган евро олсон байна. Тэд хуучирч муудсан буйдангаа хог дээр хаяулахын тулд машин хөлсөлж авчээ. Өндөр настай гэр бүлийн хос байраа сольж нүүхдээ хуучин тавилгаасаа ангижрахаар шийдсэн аж. Тэгтэл буйдан дотор мөнгө нууснаа мартаж орхисон гэнэ. Германы хуульд заасны …

  • 5 February

    Улаанбаатарын өвлийн наадам маргааш болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын Өвлийн наадам 2016” маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Тус арга хэмжээний үеэр мөсний шагайн харваа, мөсөн сурын харваа,  мөсөн хананы авиралт, уран гулгалт, тэшүүрийн үзүүлбэр, мэргэжлийн снөүбоардын үзүүлбэр, шүхрийн үзүүлэх тоглолт зэрэг уламжлалт болон орчин үеийн өвлийн спорт, наадгайнууд зохион байгуулагдах бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй өөрийн …

  • 5 February

    Тур эсвэл үх

    “Би хоолны дэглэм барих гэж их хичээсэн. Гэхдээ чадахгүй юм билээ. Үргэлж л амттан руу гараа сарвайдаг байсан. Харин чи эмчээс хэдхэн сарын дараа үхнэ гэдгээ дуулахаар толгойд олон юм бодогддог юм билээ. Хэд хоногийн дараа би шүршүүрт орж байтал ванн хагарсан. Турахгүй бол үнэхээр болохгүй юм байна гэдгийг би тэгэхэд л ойлгосон юм” гэж Брэйнан бүсгүй өгүүлэв. Улмаар тэр …

  • 5 February

    Хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд худалдаалсаар байна

    НМХГ-ын 9 дүүрэг дэх улсын байцаагчид хамтран сар шинийн өмнөх урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж буй талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр шалгалтын үеэр хураагдсан, татан авалт хийсэн зөрчилтэй бүтээгдэхүүнийг дэлгэн тавьж, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээлээ. Мөн НМХГ-ын төв лаборатори сүү сүүн бүтээгдэхүүн хольцтой эсэхэд газар дээр шинжилгээ хийж үзүүллээ. Шалгалтанд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 216 аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч …

  • 5 February

    Ардчилсан нам Иргэний зориг ногоон намтай нэгдлээ

    Дөнгөж сая Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон намууд нэгдэж, Төрийн ордны “Чингис хаан танхим”-д гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцлоо.   АН-ын дарга З.Энхболд “Ардчилсан намаас ИЗНН-д нэгдэж ажиллах тухай саналыг …

  • 5 February

    Амралтын болон баярын өдрүүдэд ажиллаж, албан тушаалтнуудын мэдүүлгийг хүлээн авна

    Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэнэ. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд 2 дугаар сарын 15-ныг хүртэл зохион …

  • 5 February

    Агаарын бохирдлоос өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ

    Агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд иргэд ямар дадлыг хэвшүүлэх нь зүйтэй вэ? Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал учраас дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаал Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах …

  • 5 February

    Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдлөгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу маргааш буюу 2016 оны 02 дугаар сарын 06-ны Бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин 2 дугаар …

  • 5 February

    НӨАТ-ын сугалааны хонжвороос ямар ч татвар авахгүй

    Нэгдүгээр сарын 31-ний өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл 20 сая төгрөг хожжээ.20 сая төгрөг хожсон гэр бүлийн эзэгтэй А.Урангуа өчигдөр гурван хүүхдийн хамт НӨАТУС төслийн нэгжийн байранд ирж 20 сая төгрөгийн эрхийн бичгээ гардан авсан байна. Хорин саятөгрөг хожсон баримт бол охиндоо юм авсан баримт байсан гэнэ.Тухайн баримтыг бүртгүүлчихээрэй гээд нөхөртөө өгсөн  гэнэ. …

  • 5 February

    Хог хаягдлын эх үүсвэрт жишиг төсөл хэрэгжүүлнэ

    Нэгдсэн Үндэсний байгууллагын Аж үйлдвэрийн байгууллагатай хамтран “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд Хамгийн боломжит арга технологи ба Хамгийн боломжит байгаль орчинд ээлтэй практик (БАТ/БЕП) нэвтрүүлэх” бүсийн төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Өнөөдөр уг төслийн эхлэлийн семинар болж БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд ерөнхий менежер Б.Бадрал нар …

  • 5 February

    Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ.

    Хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг ялгаваргүй олгох тогтоолыг УИХ-аас нэгдүгээр сарын 22-нд баталсан. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоогүй энэ сарын мөнгөтэй хамтатган олгох талаар албаныхан хэлж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн банкууд эхний сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ. Тодруулбал, Төрийн банкинд хүүхдийн мөнгөний санхүүжилт орж эхэлсэн учраас өнөөдрөөс эхлэн өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг бэлнээр авах иргэдэд олгож байгаа …