Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 3 February

    “Нарантуул” худалдааны төв 9 хоног амарна

    Сар шинийн баяртай холбогдуулан хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9, 10, 11-нд амарч, энэ сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин томоохон худалдааны төвүүд дараах байдлаар ажиллана. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 8-нд 10.00-19.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 9-18-ныг дуустал амарч, 19-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Хар хорин” болон “Барс” 1, 2 худалдааны …

  • 3 February

    Өвлийн улиралд автомашинд авч явах шаардлагатай зүйлс

    Монголчууд бид өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн цагаан сарын баяраар ах, дүү, төрөл садангыхаараа заавал зочилдог заншилтай. Тун удахгүй болох баяртаа базааж буй эрхэм танд аян замд гарахад автомашинд авч явах шаардлагатай зүйлсийг бэлтгэн хүргүүлж байна. Та бүхэн тэмдэглэсэн зүйлсийг “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын дэргэдэх “Петромарт” сүлжээ дэлгүүрээс авах боломжтой. Дашрамд, тус дэлгүүрүүдээс 50,000 төгрөгийн худалдан авалт тутамд 5,000 …

  • 3 February

    Баярын өдрүүдээр худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана. “Оргил” худалдааны төв: 02 дугаар сарын 04 –ны /Пүрэв гараг/ өдрөөс эхлэн 02 дугаар сарын 07 –ны /Ням гараг/ өдрийг дуустал бүх салбар дэлгүүрүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. ОРГИЛ-МАН:              09:00-22:00-БҮХ ӨДӨР ОРГИЛ-НАЛАЙХ:        09:00-22:00-БҮХ ӨДӨР ОРГИЛ-ХОРООЛОЛ:   09:00-23:00 -БҮХ ӨДӨР ОРГИЛ-АМГАЛАН:   …

  • 3 February

    “Улаанбаатар өвлийн наадам” бямба гарагт болно

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өвлийн олон төрлийн спорт тоглоом, уламжлалт наадгайгаар тоглон, амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжийг олгодог “Улаанбаатар өвлийн наадам” энэ сарын 6-ны бямба гарагт 12-16.30 …

  • 3 February

    Хугацаа дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.  Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалж байгаа эсэх, шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх, лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий …

  • 3 February

    Гал түймрээс урьдчилан сэргийлээрэй

    Иргэдэдээ Сар шинийн баяр тохиолдуулан пийшин зуух, цахилгааны хэрэгслийн хэрэглээ эрчимтэй ихсэж байгаа тул цахилгааны галын аюулгүй байдлаа хангаж,гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар доорхи зөвлөмжийг хүргүүлж байна. Гарч байгаа гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гарч байна. Та бүхэн гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэлээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, пийшин зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага …

  • 3 February

    Хилари ялж, Трамп ялагдав

    Энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар сонгох санал хураалт эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Айова мужид намын идэвхтнүүд ирээдүйн Цагаан ордны тэргүүн аль намаас нэр дэвших, ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчдийг хэлэлцэж, шийдвэрээ гаргаж байгаа юм. Урьдчилсан байдлаар сөрөг хүчин Бүгд найрамдах намаас сонгуульд нэр дэвших бодолтой байгаа 10 нэр …

  • 3 February

    П.Базарваань: Нийгэмд гадуурхагдаж явсан надад шүүх урам зориг өглөө

    Хүний амьдрал алдаа онооны дэнсэн дээр эргэлддэг. Иргэн П.Базарваанийн хувь тохиол ч тэгш дүүрэн байсангүй. “Би 60 настай, өмнө нь 10 удаа ял шийтгэгдэж, 38 жил алдаж, онож явсан. Өмнө нь би ямар ч ял авахдаа уйлж үзээгүй, харин шүүхээс цагаатгах тогтоол сонсоод баярласандаа шүүхийн танхимд уйлсан” хэмээн яриагаа эхэлсэн түүний шүүхэд талархсан сэтгэгдлийг хүргэж байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумын …

  • 3 February

    ЦУНБХТ дотооддоо сургалт зохион байгууллаа

    Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн ажилтан, албан хаагчид Судалгааны арга зүй боловсруулах, түүний үе шатуудтай танилцах зорилгоор дотооддоо сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг ХААИС-ийн Экологийн тэнхимийн ахлах багш доктор Д.Дэлгэржаргал удирдан явуулсан бөгөөд судалгааны програм дээр хэрхэн ажиллах арга зүйн талаар ч дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм. ЦУНБХТөв 2 дугаар сарын 2-ны 10:00 минут

  • 3 February

    Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна

    Өнөөдөр Төрийн ордонд гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас А танхимд хуралдаж УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын анхны хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах, Барилгын тухай хуулийн шинэчилсэн …

  • 3 February

    Олон улсын цэргийн сургалт явуулах боломжтой боллоо

    Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын Номхон далайн дахь цэргийн командлалтай хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын нэг хэсэг болох Дэлхийн энхийг дэмжих санаачилга хөтөлбөрийн санхүүжилтээр баригдсан барилга, байгууламжийг хүлээх авах ёслол өнгөрсөн даваа гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Жанжин штабын …

  • 3 February

    Хар сүүлт зээр, монгол бөхөн хөлдөж үхэж байна

    Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говийн нутгаар цочир хүйтэрч, цас нэлээд зузаан болсноос хар сүүлт зээр, монгол бөхөн зэрэг амьтад идэш тэжээлгүйдэж хорогджээ. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дөрвөн ажилтан Шарга, Хүйсийн говийн нутгаар нэгдүгээр сарын 28-31-нд явж, нөхцөл байдалтай танилцсан байна. Энэ үеэр өдөртөө 25-30, шөнөдөө 40-46 хэм хүйтэрч, цасны зузаан сүүлийн таван жилийн дунджаас 2-3 дахин их …

  • 3 February

    БНХАУ-ын Эрээн хотод ажлын айлчлал хийлээ

    ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотод ажлын айлчлал хийж байна. БНХАУ-ын Хөх хотын Дотоодын хамгаалах ерөнхий ангийн галын аюулаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан дэд дарга Гө вөнь Жүн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2015 онд ӨМӨЗО-ны Ардын Засгийн дэд дарга …

  • 3 February

    Зика вирус бэлгийн замаар халдварлажээ

    Дэлхий нийтийг цочроогоод байгаа нэгэн халдвар болох Зика вирус маш хурдацтай тархсаар байгаа юм. Энэхүү халдвар нь Латин Америкийн орнуудаас гаралтай бөгөөд шумуулаар дамжиж халдварладаг гэсэн мэдээ байсан юм. Харин саяхан Халдварын голомтот орноос ирсэн хүнтэй бэлгийн харьцаанд орсон иргэн Зика вирусээр халдварласныг тогтоожээ. Хамгийн аюултай нь энэ иргэн Техас мужийн Даллас дүүрэгт байжээ. Одоогоор Зика вирусны эсрэг эм, вакцин гараагүй …

  • 3 February

    Альянс тех Харцага багийн түүх

    Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн шилдэг багуудын нэг болох Харцага багийг онцлон хүргэж байна. Альянс Тех Харцага багийн тухайд анх Хангайн харцага нэртэй байгуулагдаж байсан бөгөөд 2003 онд лигийн аварга болж байсан түүхтэй. Улмаар 2005 оноос “Спирт бал бурам” компанийн харьяанд очиж Хараагийн харцага нэртэй болсон билээ. Тэр жилдээ лигийн дэд аварга болсон бол 2006, 2007 онуудад лигийн аварга …