Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 4 February

    Хүүхдийн мөнгийг 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авна

    Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авахаар байна. Энэ нь нийт хүүхдийн 97.0 хувь юм. Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас, хоёрдугаар сарынхыг сард нь багтаан олгоно …

  • 4 February

    20 жилийн өмнө гэм буруугүй залууг цаазалсан гэмтнүүдийг шийтгэнэ

    БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны эрх баригчид 1996 онд гэм  буруугүй 18 настай залууг баривчилж, хилс ял тулган цаазаар авсан хэрэг гарчээ. Тэгвэл энэ хэрэгт буруутай албаны 27 хүнийг буруутган шалгаж хариуцлага тооцож эхэлсэн байна. Хөгжил нэртэй тэр залууг Хөх хотын нийтийн бие засах газарт нэгэн эмэгтэйг хүчиндээд алсан хэрэгт буруутган цаазаар авах ял оногдуулж гүйцэтгэсэн аж. Гэтэл 2005 …

  • 4 February

    Эмгэнэл

    ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМЫН УУГУУЛ “АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН” ЛААГАНЫ НАЙДАН Ховд аймгийн Буянт сумын уугуул аймгийн хурц арслан Лааганы Найдан нь 1936 онд Буянт сумын Цагаан голын Өндөр эрэг хэмээх газарт Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганы отгон хүү болон мэндэлж, ээж, ах, эгчийнхээ хайранд өсөн, эрийн цээнд хүрч малын эмч мэргэжил эзэмшсэн. Аав минь мэргэжлээрээ Өмнөговь аймгийн Хүрмэн …

  • 4 February

    Сайхан мэдээ: Гурван ихэр хүүхэд эсэн мэнд төржээ

    Дөнгөж сая ЭХЭМҮТ-д манай гурван ихэр эсэн мэнд амаржиж энэ хорвоод дуугаа хадаалаа. 1,8кг 1,9кг 2,1кг жинтэй 2охин 1хүүгийн маань биеийн байдал маш сайн. Гэр бүлдээ хамгаас үнэ цэнэтэй бэлэг барьж эсэн мэнд амаржсан мундаг ээж дээ баяр хүргэж бахархаж байгаагаа илэрхийлье! Манай эмэгтэйчүүд бүгд их мундаг шүү! Төрөхөө хүлээж буй та бүхэндээ чин сэтгэлээсээ амжилт,сайн сайхныг манай төвийхнөөс хүсэн …

  • 4 February

    Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Ирэх долоо хоногийн даваа гариг буюу цагаан сарын битүүний өдөр 1,6-гаар төгссөн дугаартай авто машинууд замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин сар шинийн 1-4-ний өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг ЗЦГ-аас мэдээллээ. Мөн шинийн өдрүүдэд золголт хийж яваа иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байхыг уриаллаа. Мөн шинийн 3, 4-ний өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс …

  • 4 February

    Эрүүл мэнд спортын яамнаас мэдээлж байна “Зөв хооллолт эрүүл амьдралын баталгаа”

    Цагаан сараар Монгол хүмүүс ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй. Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны …

  • 4 February

    Бургастайн боомтоор мах экспортлоно

    Манай улсын “Грийн грасланд” ХХК, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, “Завхан хүнс” ХХК БНХАУ-д үхэр, хонь, ямааны мар экспортлох эрхээ хангаад байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дээрх аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хүлээн авч уулзан батламжийг нь гардууллаа. Тэрбээр цагаан сарын дараагаас бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх аж ахуйн нэгжүүд …

  • 4 February

    Зика вирусийг дамжуулагч ШУМУУЛ нь Монголын ихэнх нутгаар тархалттай!

    Дэлхийн гурван тивийн 23 улсад бүртгэгдээд байгаа Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуул, Aedes төрлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг. Зика вирусийг дамжуулагч дээрх шумуул нь Монгол орны ихэнх нутгаар тархалттай юм. Иймд Зика вирусийн халдвар манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэлийг үнэлэх, тандалт хийх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд хонгил, …

  • 4 February

    Археологичид 2015 онд илрүүлсэн олдворуудаасаа олон нийтэд танилцуулна

    ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Монголын археологи” эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэнг 2 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 10.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байранд  зохион байгуулна. Хурлыг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич, академич Доржхандын Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хийж байна. Хурлын үеэр 2015 онд олж илрүүлсэн олдворуудаар үзэсгэлэн гаргах юм. 2015 онд манай археологийн салбарын судлаач, эрдэмтэд Монгол улсын хэмжээнд …

  • 4 February

    Аврагчид долоон иргэний амь насыг аврав

    Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч Э.Амгалан, мөн ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Т.Гантөмөр, онцгой байдлын ахлах ахлагч Ц.Батсайхан нар 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус дүүргийн 23 дугаар хороо, Улиастад гарсан гал түймрийн дуудлагын үеэр долоон хүний амь насыг авран хамгаалжээ. Уг гал түймэр нь …

  • 4 February

    KFC-ийн тахианаас болж хордлогонд оржээ

    Авсрталийн Чеврон арал дээр аялж явсан Николас гэх иргэн KFC- ийн тахианаас болж өвджээ. Учир нь түүний авсан тахиан дотор тархи мэт дүрстэй зүйл байсан гэнэ. Үүнийг KFC-ийн ажилтан тахианы элэг гэж батлаад байгаа юм. Николас амралтаар Чеврон арал дээр ирсэн бөгөөд 3 хайрцаг тахиаг 12 доллар 50 центээр худалдаж авсан байна. Үүнээсээ нэгийг л идэхэд энэ зүйл гарч ирсэн …

  • 4 February

    Шинэхэн банк ба валютын дайн

    2015 оны төгсгөлд үүд хаалгаа нээсэн шинэхэн банк Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (АДБХОБ) гэж юу болох талаар ерөнхий мэдээллийг уншигчдадаа хүргэе. 2015 оны төгсгөлд үүд хаалгаа нээсэн шинэхэн банк Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (АДБХОБ) гэж юу болох талаар ерөнхий мэдээллийг уншигчдадаа хүргэе. АДБХОБ нь Ази Номхон далай, тэр дундаа Зүүн Өмнөд Азийн бүсийн улс орнуудын дэд …

  • 4 February

    Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 84.1 хувьтай байна

    Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна.  Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 …

  • 4 February

    Агаарын бохирдлыг бууруулж, нялхасаа өвчлөхөөс сэргийлье

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд томуугийн тархалт хамгийн өндөр тохиолддог бөгөөд дэлхийн хүн амын 15 хүртэлх хувь нь өртдөг гэсэн тооцоо байдаг. Томуу, томуу төст өвчин нь үечлэн давтагдсаар хүн ойролцоогоор амьдралынхаа бүтэн нэг жил энэ өвчнөөр өвчилдөг болохыг судлаачид тогтоожээ.Ханиад томуугийн вирусын халдвар дамжуулах хамгийн түгээмэл зам нь агаар дуслын зам юм. Ханиад томуу зэрэг …

  • 4 February

    Б.Жагар: Хууль бус үйл ажиллагаа явуулдаг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулна

    “Хатан Туул голоо хамгаалъя”  үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагартай ярилцлаа. – “Хатан Туул голоо хамгаалъя”  үндэсний хөдөлгөөний зүгээс сүүлийн үед нийгмийн зөвшөөрлийн асуудлыг сөхөж ярих болсон. Нийгмийн зөвшөөрлийг бий болгох үндсэн шалтгаан нөхцлийн талаар яриагаа эхлүүлэх үү? – Туул голын асуудлаар сүүлийн жилүүдэд иргэдтэй уулзаж, бодит байдалтай танилцаж явсаар бид ер нь нийгмийн зөвшөөрөл гэдэг зүйлийг зайлшгүй бий болгох ёстой …