Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 26 April

    Пестицидтэй хүнс хэрэглэсэн 24 хүн амиа алджээ

    Пакистан улсад ладду нэртэй амттан идсэнээс болж 24 хүн нас барж, хэдэн арван хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн тухай CNN агентлаг мэдээллээ. Ладду нь гурил болон чихрээр хийдэг бөмбөлөг хэлбэртэй амттан юм байна. Пакистаны иргэн Умер Хаятын ач хүүгийнхээ төрсөн өдрийн баярт зориулан худалдаж авсан ладду пестицид буюу хортон шавж устгагч химийн бодистой байсан нь ийнхүү 24 хүний аминд хүрчээ.Одоогоор Умер …

  • 26 April

    Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдэл хийлээ

    Өнөөдрийн өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийн энэ сарын 4-ны өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан  УМБГ-ын ОХГХМХ-ээс байцаалт авхаар зарлан дуудах хуудас ирүүллээ…гэж Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсандаа бичсэн талаар  мэдээллүүд гарчээ. Энэ мэдээлэл нь ташаа мэдээлэл болох тул  олон нийтэд үнэн зөв ойлголт өгөх зорилгоор   Прокурорын байгууллагаас  залруулга Мэдээлэл  хийх нь зүйтэй гэж үзлээ.Авилгатай тэмцэх газар,Улсын …

  • 26 April

    ӨМӨЗО-ны Хөх хотод “Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдугаар уулзалт” болж байна

    Өнөөдөр буюу 2016 оны 04 сарын 26-ны мягмар гаригт БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод “Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны  анхдугаар уулзалт ярилцлага” болж байна. Тус уулзалт арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн  албанаас санаачлан  МСНЭ-ийн Цахим мэдээллийн зөвлөл, Монголын сайтын Холбоо болон бусад холбоо, цахим сайтуудын сэтгүүлч, редактор оролцсон 23 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг оролцож байгаа …

  • 26 April

    Улаанбурханы сэжигтэй тохиолдол 30 орчим хувиар буурчээ

    Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4 дүгээр сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ. Гэсэн ч энэ …

  • 26 April

    70 мянган долларын орлоготой гуйлгачин баригдав

    Арабын Нэгдсэн Эмират Улсад сарын 70 мянган долларын орлоготой нэгэн гуйлгачин саатуулагджээ. Цагдаа нарын өгүүлснээр бол гуйлга гуйх нь тус улсад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зүйл юм. Энэ удаа ээлжит мэргэжлийн гуйлгачин Дубай хотод саатуулагдсан байна. Гадаадын иргэн тэр хүн тус улсын гудамжуудаар явж сардаа 70 мянган доллар олдог байжээ. Энэ мөнгөний дийлэнх хэсгийг амралтын өдрүүдээр олдог аж. Сүм дугана, олон …

  • 26 April

    “Сайн оюутан” хөтөлбөр батлагдаж, оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

    Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд оюутанд зээл олгох журмыг энэхүү тогтоолын хавсралтаар баталж, хэрэгжилтийг 2016 оны тавдугаар сарын 2-ноос зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд …

  • 26 April

    “Ардчилал ийм дээ сайхан”

    Хэлж болдоггүй, хийж болдоггүй “Ардчилалтай” гэх оронд бид амьдарч байна. Уг нь ардчилал бидэнд 1990 онтой зуузай холбон ирэхдээ “бүх эрх иргэн таны гарт” хэмээн “сүржин” хүслийн дээд байлаа. Гэтэл өнөөдрийн ардчилал бүр ч эсэргээрээ болон хувирчээ. Бидэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байхгүй болж. Хэрэв илэрхийлбэл “Ардчилал ийм дээрээ л сайхан” гэх “хөнгөхөн лозон”-гийн ард таныг яаж ч …

  • 26 April

    “Petro Car Wash” 24 цагаар үйлчилж, “Петровис” ШТС-уудад “Таны туслах” нэвтрүүллээ

    Дэлхийн хөгжингүй улсын шатахуун түгээх станцуудад автомашин болон аяны хэрэгцээг хангаж ажилладаг. Олон улсын жишиг үйлчилгээ үзүүлэх зорилготой “Петровис” ХХК-ийн ШТС-уудад энэ бүх нөхцөл бүрджээ. Тус компанийн Улаанбаатар хот дахь ШТС-д аяны хэрэгцээг хангах “Петромарт” сүлжээ дэлгүүр, эко машин угаалгын газар “Petro Car Wash”, дугуй хийлэх үйлчилгээ тус тус нэвтэрсэн байдаг. Тэгвэл дугуй хийлэхээс гадна тоос сорох, шил арчигч шингэн …

  • 26 April

    Заяаны ханьтайгаа учирсныг чинь хэлэх 18 шинж

    Чамайг энэ хорвоод мэндлэхээс өмнө чиний биеийн нөгөө хэсэг болох заяаны ханийг чинь бурхан хэдийнэ бэлдчихсэн байдаг гэдэг. Заяаны ханьтайгаа учирч байж л би амьдралынхаа хамгийн сайн сайхан тэмүүлэл, зорилгыг биелүүлж чадах билээ. Чамайг энэ хорвоод мэндлэхээс өмнө чиний биеийн нөгөө хэсэг болох заяаны ханийг чинь бурхан хэдийнэ бэлдчихсэн байдаг гэдэг. Заяаны ханьтайгаа учирч байж л би амьдралынхаа хамгийн сайн …

  • 26 April

    Их Монгол Улсын гудамжны замыг түр хугацаагаар хаана

    Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх  хэсгийн хөдөлгөөнийг 04 сарын 29-ний 00:00 цагаас 05 сарын 01-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг  04 сарын 29-ний …

  • 26 April

    Орлого ихтэй ч онцын хэрэггүй салбар

    Манай улсын Нийслэлд нийтийн хоолны газруудын тоо нэмэгдсээр байгаа. Ихэвчлэн солонгос, хятад хоолны газар ихээр бий болсон бөгөөд иргэд үйлчлүүлэх нь олонтаа. Гэвч тус салбар байсхийгээд л хэл ам дагуулах нь элбэг. Тэдгээр газруудын хоолны мах нь нохойн мах байх нь цөөнгүй, мөн зөрчил илэрсэн ч дахин үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг. Энэ нь хууль хяналтынхантай холбоотой байх магадлалтай. Учир нь …

  • 26 April

    “Нью свийт фүүдс”-ийн эклерэнд 45 хүн хорджээ

    “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклерийг худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. Учир нь тус эклерийг идсэн 45 хүн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ оношлогдож, 27 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийсэн байна. Мөн хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдсэн бөгөөд одоогийн байдлаар …

  • 26 April

    78 согтуу жолоочыг саатуулжээ

    Энэ сарын 25-нд буюу өчигдөр замын цагдаагийн газрын шуурхай утсанд нийт 328 дуудлага иржээ. Түүний 277 зам тээврийн ослын, 8 гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэгджээ. Мөн 10 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүүхэд зам тээврийн осолд өртсөн аж. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг журамлан гарч болзошгүй …

  • 26 April

    Эмч нар өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийнэ

    Монголын эрүүл мэндийн ажилчдын эрх ашгийн төлөө ажилладаг ТББ-уудын нэгдсэн түр хороо, эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хорооноос эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал болон шинэ эрүүгийн хуульд орсон зарим заалтыг өөрчлөхийг шаардан өнөөдөр 13.00 цагт Чингисийн талбайд тайван жагсаал хийхээр холбогдох байгууллагаас зохих зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Түр хорооноос дараах мэдээллийг ирүүлжээ. Үүнд: Түр хорооны гишүүд бид …

  • 26 April

    Монголын энхийг сахиулагчид олон мянган иргэний амь насыг аварлаа

    БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар маань болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан бахархлын мэдээ ирлээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн 4 иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна. Тодруулбал, тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн …