Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 20 February

    Түрээсийн байранд амьдрах иргэд ямар шалгуур хангах ёстой вэ?

    Засгийн Газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг боловсруулж дуусах шатандаа орсон байна. Журамд ямар шалгуур  тусгаад байгаа талаар БХБЯ-ны эх сурвалжаас тодруулахад: – 21 нас хүрсэн, – тогтмол орлоготой, – нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, – тухайн орон нутагтаа 5 жилээс доошгүй хугацаагаар амьдарсан, – төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцгүй байх зэрэг шаардлагуудыг тусгасан гэлээ. Түүнчлэн эхний удаад 3 сарын түрээсийн …

  • 20 February

    БСШУЯ-аас Цэрэнд хандаж мэдэгдэл гаргалаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 2012 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа Эрдэм боловсролтой Монгол хүн, Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр, сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын салбарт үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэл нь аль нэг шашны нөлөөгүйн дээр тусгаар улсын бүх нийтийн боловсролын бодлогод шашны үзэл баримтлалыг тусгаж, түүгээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх ямар ч боломжгүй гэдгийг нийт интернэт хэрэглэгчиддээ …

  • 20 February

    Б.Амгаланбаатар: “Сэлэнгэ-2016” хамтарсан сургуулилтаар шөнийн ажиллагаа нэмэгдсэн

    -Та “Сэлэнгэ-2016” хамтарсан тактикийн хээрийн сургуулилтын төлөвлөлтийн хуралд оролцоод ирлээ. Хоёр тал энэ жилийн  сургуулийнхаа төлөвлөгөөгөө ярилцаж тохиров уу? -Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2016” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн төлөвлөлтийн анхдугаар хурал амжилттай зохион байгуулагдлаа. Төлөвлөлтийн хурлаар хоёр тал энэ жилийн сургуулийн сэдэв,  зорилго, сургууль явуулах хугацаа, байр, оролцох бүрэлдэхүүн зэргээ тодорхойллоо. Мэдээж хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль …

  • 19 February

    Хүүхэд залуус, өсвөр үеийнхнийг дэмжиж ажиллана

    Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуус эрүүл чийрэг бие бялдартай өсч торних, нийтэч, багаар ажиллах чадвартай, эвсэг Монгол хүний хөгжлийн төлөө чиглэгдсэн тус тэмцээн нь хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээний нэг болоод байгаа билээ. Сурагчдын дундах хурц, ширүүн өрсөлдөөн дунд өрнөдөг, жил бүр тэсэн байж хүлээдэг “Дуулиан-2020” тэмцээний МХБХ болон “Их талын дуулиан”  ТББ-ууд цаашид хамтран зохион …

  • 19 February

    Ц.Нацагдорж агсанд зориулсан тоглолт болно

    Монгол Улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны мэндэлсний 65 насны ойн тоглолт Улсын Филармонийн их таниимд энэ сарын 26-нд болно. Дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн энэхүү тоглолтонд “Симфони №3”, “Өргөөний баяр наадам” симфони удиртгал, ”Үүлэн заяа” дуурын “Хоролдой ноёны ари, Цурхайн ари”, “Хөдөөгийн сайхан” симфони сюит, “Нутгийн чулуу” зэрэг бүтээл тоглогдох юм. Тэрбээр “Тунгалаг тамир” романыг мюзикл болгохоор …

  • 19 February

    УИХ ямар хуулиудыг зөрчиж Цэцийн даргыг хөөхийг харцгаая!

    УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, одоо Үндсэн хуулийн Цэцийн даргын асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ асуудлыг УИХ одоогийн ирцээрээ хүч түрэн шийдэж болно. Гэхдээ УИХ-ын дарга энэ байтугай хуулиудыг зөрчөөд тэр нь холбогдох байгууллагаас шийдвэр нь гарчихаад байгаа билээ. Наанадаж Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 8 нь гарын үсгээ зурж Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх гэж байгаа асуудал чинь …

  • 19 February

     Зам тээврийн сайд М.Зоригт, Д.Ганбат гишүүнээс хариугаа авав уу?

    Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй гишүүд онгоц саатуулж МИАТ компанийг төлбөрт оруулсан тухай мэдээ цацагдаж, тэдгээр гишүүдэд хариуцлага тооцох тухай салбарын сайд М.Зоригт нь хэвлэлд яриа өгөөд амжив. Тэгвэл тус нислэгт зорчиж байсан зорчигчоос болсон явдлыг тодруулахад дарга нар бизнес ангилалд суух гэж маргаан үүсгэсэн асуудал байхгүй, сул суудал байгаа учир тэнд явж байсан хэдэн ахмад настаныг бизнес ангилалд суулгах хүсэлт …

  • 19 February

    Үстэй хумс энэ жилийн ” түрлэг”

    Энэ оны эхэнд “CND” хумс арчилгааны компанийн гүйцэтгэх захирал Арнолд сонирхолтой нэгэн загварын чиг хандлагыг бүсгүйчүүдийн дунд дэлгэрүүлжээ. Түүний гаргасан загвар буюу хумсаа “үсээр” гоёх санааг хумс янзлах хамгийн трэнд санаа юм хэмээн дэлхийн энтертайнмент сайтууд онцолсон байна. Үүгээр ч зогсохгүй түүний гаргасан энэхүү санааг “Libertine” брэнд 2016 оны намар, өвлийн  шоундаа ашигласан аж.

  • 19 February

    Доктор Жон Байзелыг “Найрамдал” медалиар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Люксембургийн Зүрхний мэс засал, Интервэншнл Кардиологийн институтын захирал, доктор Жон Байзелыг Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд Х.Даваадорж гардуулан өгөв. Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнуудад суугаа Элчин сайдын яам болон Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консулын газар хамтран 2016 оны хоёрдугаар сарын …

  • 19 February

    Европын банкны ерөнхийлөгчтэй уулзав

    Турк улсын Истанбул хотод Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож буй “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өчигдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Сума Чакрабартитай уулзан, Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, хөгжлийн талаар мэдээлж, цаашид тус банктай хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцав. Ноён Сума Чакрабарти Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдсэн нь Монгол Улсын эдийн засгийн …

  • 19 February

    Дайр-эз-Заур хотод тусламжийн барааг шүхрээр буулгахаар төлөвлөжээ

    Сирийн зүүн бүс нутагт орших Дайр-эз-Заур хот “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн бүслэлтэд орсон. НҮБ хүнс болон тусламжийн бусад бараа бүтээгдэхүүнийг нисдэг тэргээр зөөвөрлөн, тус хотын дээрээс шүхрээр буулгах төлөвлөгөө боловсруулснаа өчигдөр зарлалаа. “Исламын улс” бүлэглэлийн бүслэлтээс үүдэлтэйгээр Дайр-эз-Заур хотод хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн ачааны автомашинууд шууд хүрэх боломжгүй байгаа юм. Иймээс НҮБ Сирийн өлсгөлөнд нэрвэгдсэн хэд хэдэн бүс нутагт хүмүүнлэгийн …

  • 19 February

    МАН-ынхан чуулгандаа суух уу

    УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрөгч даваа гарагт нээлтээ хийх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшилсоор өнөөдөр 10:45 цагт эхэлсэн. Ингэхдээ Ардчилсан намын 35 гишүүнээс 34, МҮАН-аас Н.Батцэрэг, Г.Уянга, М.Сономпил, МАХН-аас Л.Цог, Д.Тэрбишдагва, ИЗНН-аас С.Дэмбэрэл гээд нийт 40 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр чуулж байгаа. Энэ удаагийн парламентад суудлынхаа тоогоор хоёрдугаарт бичигдэж буй МАН-ын бүлгийн 26 гишүүн “эрх баригчид ирцээ бүрдүүлчихвэл хуралдаа суухад бэлэн” …

  • 19 February

    Нийслэлийн баруун хэсэгт авто вокзал барина

    Өнгөрсөн онд  давхардсан тоогоор 1.8 сая гаруй хүн тоогоор хот хооронд зорчжээ. Улаанбаатар хотоос нийт 68 чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг Сонгинохайрхан, Баянзүрх авто вокзалууд хүргэж байна. Өнгөрсөн оноос хэд хэдэн шинэ чиглэлүүд нээгдсэнтэй холбоотойгоор Баянзүрх авто вокзал  хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс олон улсын стандартад нийцсэн авто вокзалыг нийслэлийн баруун зүгт барихаар төлөвлөж байна гэж Зам …

  • 19 February

    Төрийн албанд нэр дэвшсэн 38 хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

    АТГ өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 8283 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 8119 этгээдийн мэдүүлгийг хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Тэдгээрээс 279 хүнд ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, 163 хүнд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоож анхааруулсан, 706 этгээдийн материалыг …