Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 6 May

    Мэргэжлийн хяналтынхан гахайн будааг үрийн будаа болгож шахаа хийжээ

    Хаврын тариалалт ид өрнөсөн энэ үеэр малд өгдөг тэжээлийн будааг хойд хөршөөс үрийн будаа болгон оруулаад ирчихэж. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд бүртгэлтэй “Нямбайгаль даваа” ХХК ОХУ-ын Алтайн хязгаараас “Алтайская жница” сортын зургаан вагон үрийн будаа импортолжээ. Гэтэл энэхүү будаа нь гуравдугаар зэрэглэлд хамаардаг тарьж огт болохгүй, гахай малд өгдөг будаа аж. Дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч Д.Цэрэндулам гаргасан …

  • 6 May

    Нийслэлд цэрэг татлага эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэллээ. Цэрэг татлага тавдугаар сарын 08-н хүртэл үргэлжилнэ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэдийн бүрдүүлэх бичиг баримт: • Цэргийн үүрэгтний үнэмлэх • Цахим үнэмлэх • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр • Нийгмийн даатгалын дэвтэр • Хэрвээ оюутан …

  • 6 May

    Хандиваар амьдардаг Монгол

    Монголын өнөөгийн нийгэм хандив гэх гоёмсог нүүртэй болоод удаж байна.  Хандив цуглуулж асуудлаа шийдээгүй салбар, хандивт нэгдэж тусламж үзүүлээгүй хүн бараг үлдээгүй биз. Өвчин гарлаа, зуд боллоо, хавдар ихэслээ, хүүхдээ түллээ, эмнэлэг барьж, өргөтгөх гээд хэлэхгүй шалтаг, гарахгүй шалтгаан алга. Аргагүй дээ, төр засаг нь гуравхан сая хүн амаа аятайхан амьдруулж, асуудлыг нь шийдэж чадахгүй болохоор аргаа барсан хүмүүс түмэн …

  • 6 May

    ХХАА-н Сайд Р.Бурмаа салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

      Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилтын хүрээнд салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцахаар ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Лу.Болд нар Биокомбинат үйлдвэрт ажиллаж, мэргэжилтэн, ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр Биокомбинат үйлдвэрийн захирал Б.Онолбаатар “Манай үйлдвэр жилд дунджаар 120 000-130 000 литр шингэн, 18-25 сая тун хатаасан бэлдмэл үйлдвэрлэж орон нутгийн …

  • 6 May

    Ерөнхийлөгч хориг тавих уу

    Хууль хяналтын байгууллагын эрх хэмжээнд ноцтой халдаад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах тухай хуулийн төслийг УИХ тун удахгүй батлах гэж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал үйлдсэн гэмт хэргийнхээ мөрдөн шалгах ажиллагааг улстөрчид өөрсдөө хянах нөхцөл үүсэх юм. Хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг улс төрийн хараа, нөлөөнд оруулах сонирхолтой дээрх хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих уу …

  • 6 May

    Канадад бүтэн хот шатаж байна

    Канадын Альберт мужид дэгдсэн ойн түймэр  Форт-Макмюррей хотыг нөмрөн 1600 барилга байшинг шатаасны зэрэгцээ хотын нисэх буудлыг ч галдаж ашиглалтаас гаргажээ. Канадын эрх баригчид энэ мужид онц байдал зарлан Форт-Макмюррей хотын 88/ мянган хүнийг аюулгүй гадарт нүүлгэн шилжүүлээд байна. Гал сөнөөгчид түймрийг эхлээд тархахыг нь зогсоосон байсан ч өчигдрийн хүчтэй салхины улмаас дахиад баруун хойд зүгт тархаж улам ширүүсч одоо …

  • 6 May

    Оросууд баруун болон өмнөд цэргийн тойргуудын хүчээ нэмэгдүүлж эхлэлээ

    2016 оны 5 дугаар сарын 4-нд Москва хотод оросын цэргийн дээд удирдлагын хуралд оролцсон ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгу “Батлан хамгаалах яам оросын хилийн ойр орчимд цэргийн хүчээ зузаатгаж буй НАТО-ийн хүчний үйлдэлд хариу болгон хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Тухайлбал энэ онд багтаж баруун цэргийн тойрогт  хоёр нэгж дивиз, өмнөд цэргийн тойрогт шинээр нэг дивизийг тус тус …

  • 6 May

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09.00 цагт: Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Гамшиг судлалын хүрээлэнгээс хамтран “Монгол Улс дах хүмүүнлэгийн үйл ажиллагаа” онол практикийн бага хурлыг Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулна. Утас: 99007969, 99249813, 262073 09.00 цагт: Цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа нийслэл даяар эхэлнэ. 09.30 цагт: Улаанбаатар-Хөшигийн хөндийн ОУНБ чиглэлийн хурдны авто замын нээлтийн …

  • 5 May

    Нийслэлийн ХМОНХХ-ийн даргаар Б.Түвшинтөгсийг дахин томилжээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Батсуурийн Түвшинтөгсийг буцаан томилсон байна. Тэрбээр 2012 оны 9 дүгээр сараас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2015 оны 06 дугаар сараас нийслэлийн Засаг даргын Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм. Ugluu.mn

  • 5 May

    “Сайдын цаг”-т Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо

    Засгийн газрын ХЭГ-аас зохион байгуулдаг уламжлалт “Сайдын цаг” уулзалтын энэ долоо хоногийнход Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ.  Тэрбээр өнгөрсөн сүүүлийн үед хөдөлмөрийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудаас тоймлон  танилцуулахдаа өнгөрсөн сарын 20-нд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн тухай мэдээллээр эхэлсэн юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоов Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт …

  • 5 May

    “Best of Khurlee” тоглолт болоход цөөхөн хоног үлдлээ

    МУГЖ С.Хүрэлбаатарын анхны бие даасан “Best of Khurlee” тоглолт болоход цөөхөн хоног үлдлээ. 2016 оны 05-р сарын 12-ны 19 цагт UB Palace-ийн Концертын их танхимд болно. Тоглолтын тасалбарыг 1900-1109 үнэгүй хүргэхээс гадна, https://www.ticket.mn/event/76/сайтаар захиалах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99013586-аас лавлаарай.

  • 5 May

    МУГЖ С.Хүрэлбаатар: “Best of Khurelee” тоглолтноос амьд хөгжмийн гайхамшигийг мэдрэх болно

    Өө, хайрын минь ганц сарнай Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ … хэмээн зүрхний гүнээс эгшиглэдэг, 90-ээд оны залуусын хайрын сүлд дуу болсон “Хайрын сарнай” дууны эзэн, “Цагаан шөнө” хамтлагийн ахлагч, МУГЖ С.Хүрэлбаатарын анхны бие даасан амьд хөгжмийн  тоглолт энэ сарын 12-нд Улаанбаатар Паласын Концертын их танхимд болох гэж байгаа билээ. Хорвоог харах нүдгүй ч хүний сэтгэлийг тольдох онцгой мэдрэмжээ уянгалаг эгшгээр …

  • 5 May

    Хүнсний аюулгүй байдал ба Хүний амь

    Хүнсний аюулгүй байдал алдагдвал хүний аминд ч хүрч мэдэх тийм аюултай зүйл. Гэвч сүүлийн үед чанаргүй хүнсэнд хордсон гэх мэдээлэл маш ихээр цацагдах болов. Хамгийн сүүлийн хоёр жишээг дурьдахад л “эклер”-ээс маш олон хүн хордлоо. Энэ мэдээлэл гараад удаагүй байтал дахиад 14 хүүхэд үдийн цайндаа хордсон гэх нь тэр. Ойр ойрхон гарах “хоолны хордлогын”  талаарх мэдээлэл Монголд хүнсний аюулгүй байдал …

  • 5 May

    “Аймшгийн байшин”-гийн эздийг баривчилжээ

    Германы Хойд Рейн-Вестфалийн нутаг дэвсгэр дэх Хекстер хотод нэгэн гаж донтон гэр бүлийн хосыг баривчилсан байна. Тэд өөрсдийн “аймшгийн байшин”-д барьцаалагдсан хүмүүсийг зовоон тарчлааж амийг нь бүрэлгэж байсан аймшигт гэмт хэргүүд үйлдэж байсан хэмээн Stol.It-д мэдээлжээ. Тэдний ээлжит хохирогч болох 41 настай Сюзанна Ф-г өнгөрөгч сард амь эрсдэх үед мөрдөгчид сэжиг аван хэргийн ул мөрөөр орсон аж. Гаж донтнууд мөн …

  • 5 May

    ХҮН нам мэдэгдэл гаргалаа

    Хөдөлмөрийн Үндэсний Нам 2016 оны УИХ-н сонгуульд дангаар оролцох албан ёсны хүсэлтээ Үндэсний Аудитын Газраар хянуулсан мөрийн хөтөлбөрийн хамт хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Бид, ХҮН нам, 2016 оны сонгуульд дангаар орж “Эрх тэгшийн хувьсгал” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монгол улсдаа “ялгаварлалгүй нийгэм” байгуулах чин хүсэлтэй байлаа. Гэвч Сонгуулийн Ерөнхий Хорооноос манай намыг дөрвөн зүйл заалтаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй хэмээн …