Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 31 March

    Том Хэнкс хүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээнэ

    Од жүжигчин удахгүй шүүх дээр очиж, нэгэн эрэгтэйг хохироосон зам тээврийн ослын хариуцлагыг үүрэх болно. Гэхдээ Хэнкс тэрхүү осолд ямар ч хамааралгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Ослыг жүжигчний хүү Чэт Хэнкс гаргасан юм. Тэрбээр ааваасаа асуулгүй машиныг нь авч давхиад Лос-Анжелес хотын оршин суугч Тэрри Морганы машиныг мөргөжээ. Ослын улмаас хохирогч тархиндаа хүнд гэмтэл авсан гэнэ. Тэгвэл одоо …

  • 31 March

    “Airbus A-320”-ийн зорчигчид аюулгүй газардав

              “Egypt Air” авиа компанийн “Airbus A-320” онгоцыг Каирын олон улсын нисэх буудалд амжилттай газардууллаа. Александриагаас Каир хотыг зорин нислэг үйлдэж байсан энэхүү онгоцыг өнгөрсөн мягмар гаригт Египетийн иргэн барьцаалсан хэрэг гарсан юм. Онгоц барьцаалсан этгээд хуурамч тэсрэх бөмбөг зүүн онгоцны баг болон зорчигчдыг сүрдүүлэн Кипрт газардуулжээ. Удалгүй онгоц барьцаалагч этгээд бууж өгсөн бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна. Ямар …

  • 31 March

    Японы зэвсэгт хүчин хилийн чанадад гарах эрхтэй боллоо

    Японд Үндэсний өөрийгөө хамгаалах хүчний эрх мэдлийг өргөжүүлсэн шинэ хууль энэ даваа гарагаас эхлэн  хүчин төгөлдөр болов. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа дайсан өөрт нь довтлоогүй ч Японы зэвсэгт хүчнийг “нөхөрсөг орнууд”-ыг хамгаалах үйл ажиллагаанд  оролцохыг хуулиар зөвшөөрлөө. Мөн өөрийгөө хамгаалах хүчний анги нэгтгэлд зөвхөн АНУ-ыг ч биш, “нөхөрсөг орнуудын”  цэрэгт логистик дэмжлэг үзүүлэхийг шинэ хуулиар зөвшөөрөв. Харин нөхөрсөг …

  • 31 March

    4 сая ам.долларын үнэтэй пүүзийг танилцууллаа

    АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхийн хамгийн өндөр үнэтэй пүүзийг олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү пүүз 4 сая ам.долларын үнэтэй бөгөөд уг пүүзийг Нью-Йорк хотод байрлах тансаг хувцас загварын Bicion бренд болон гутлын загвар зохион бүтээгч Дэн Гамаше нар хамтран бүтээсэн байна. Олон тооны үнэт чулуу шигтгэн бүтээсэн энэхүү пүүзийг 4 сая ам.долларын өртгөөр бүтээсэн бөгөөд тун удахгүй дуудлага худалдаанд оролцуулан зарах …

  • 31 March

    Ботаникийн цэцэрлэгээс хумсалсан 8 га газраа буцааж өгөхийг шаардав

    Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хууль бусаар авч эмнэлэг барихаар болсон гэх асуудлыг тус дүүргийн иргэд болон “Чулуутын задгай” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл”-ийн төлөөлөл, өмгөөлөгч Ц.Монгол нар эсэргүүцэж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний гол зорилго бол эрх баригчид хууль хэрэгжүүлэхгүй байна, улсын өмч хөрөнгө байх газраас хууль бусаар хумсалж 8га газрыг нь худалдан …

  • 31 March

    “Хааны эрэлд” сургуулилтанд 47 орны цэрэг эрчүүд оролцоно

    Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулдаг билээ. “Хааны эрэлд” сургууль нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь …

  • 31 March

    Нислэгийн ажиглалтын системтэй Ерөнхий сайдын ажлын алба танилцлаа

     Монгол Улс радарын тоног төхөөрөмжийг ашиглан нислэгийн хөдөлгөөн удирдлагыг явуулж эхэлснээр агаарын зайд нислэг үйлдэж буй хөлгүүдийн хоорондын зайчлал 150 км байсныг шат даратай бууруулж 30 км-ийн зайчлалд шилжүүлсэн. Харин одооноос радарын систем нь ADC-D системийг хамт ашигласнаар ажиглалтын удирдлагын зайчлал буурч, дэлхийн жишигт хүрлээ гэж Иргэний нисэхийн ерөнхий газрынхан тайлбарлаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр тус газарт …

  • 31 March

    Үндсэн ажлынхаа 90% -ийг үдээс өмнө амжуулах 10 нууц

    Амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь үдийн цайны цаг болохоос өмнө үндсэн ажлынхаа 90% -ийг хийж гүйцэтгэсэн байх үр дүнтэй аргуудыг өөртөө боловсруулан хэрэгжүүлсэн байдаг. Үүний тул заавал үүр цайхаас өмнө сэрж, өглөөний турш оффистоо түгжигдэн суух шаардлагагүй. Ажил үүргээ үр дүнтэй, оновчтой байдлаар илүү богино хугацаанд амжуулах энгийн аргуудаас хуваалцаж байна. 1. Бичгийн ажлаа өглөөний цагаар хийж хэвших Бичсэнээр тархи …

  • 31 March

    Ч.Номин ASHTON KUTCHER-тай эн зэрэгцлээ

    Хийж бүтээснээ үнэлүүлнэ гэдэг энэ л байх. Ч.Номин анх “Гацуурт”-ын Л.Чинбатын охин гэх тодотголтой байсан бол одоо “Монгол” HD телевизийн захирал, телевизын салбарын “төмөр хатагтай” нарын нэг болсон. Тэрээр ДЭЗЧ-д Ази номхон далайн бүсээс сонгогдсон шилдэг 15 залуугийн нэг болсон. Чуулганыг зохион байгуулагчид түүнийг Монголын телевизийн салбарт өөрчлөлт авчирсан гэж тодорхойлсон байна. Дэлхийн залуу манлайлагчаар тодорно гэдэг хүн бүрт тохиолдох …

  • 31 March

    Ходоодны шархыг анагаахад тустай ардын уламжлалт аргууд

    Хоолны хордлогоор байнга өвддөг, ходоодны өнгөр нь алга болж, үрэвсэлтэй болсон хүн хятад шинэ байцааг сүүдэр газар хатааж нүдээд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг хийж таглан, 5 минут хандлаад өлөн элгэн дээрээ ууна. Өдөрт 3 удаа хоол идэхээс өмнө уувал үр дүнтэй. Ходоод муутай хүн өглөө өлөн элгээрээ 1-2 түүхий өндөг уух хэрэгтэй. Гэхдээ өндгийг орой сайтар угаагаад хөргөлгүй …

  • 31 March

    З.Энхболдын “базах” тактик ба Алтангадас, МоАХ-ын “алалцаан”

          “Фракцигүй нам болъё” гэж АН-ын дарга З.Энхболд бараг жилийн өмнө зарлан тунхаглаж байв. Гэвч АН дахь фракцийн зарчим тийм ч амархан үгүй болохгүй гэдгийг нь ойрмогхон болсон хэд хэдэн үйл явдал тодорхой гэрчиллээ. Сүүлийн үед тэдний фракциудын хагаралдаан тэмцэлдээн туйлдаа хүрч байна. Женко тэргүүтэй МоАХ, Н.Алтанхуяг тэргүүтэй Алтангадас фракциуд ил далд “алалцаж” байна. Тэр ч байтугай З.Энхболдын …

  • 31 March

    Их сургуулийн профессор эр салсан эхнэрээсээ болж онгоц барьцааллаа

    Египетийн агаарын тээврийн EgyptAir компанийн А320 онгоцыг Египетийн Александр хотоос нийслэл Каир чиглэн нисч явахад нь АНУ-ын Атланта хотын их сургуулийн профессор мягмар гарагт барьцаалан Киприйн Ларнака хотод буулгасан байна. Онгоц барьцаалагч эхлээд нисгэгчдэд онгоцоо туркийн Стамбул хотод буулгахыг шаардсан ч шатахуун хүрэлцэхгүй хэмээн хэлэлцсэний эцэст киприйн энэ хотод буухад хүрсэн байна. Профессор Ибрагим Самаха малын эмчийн мэргэжилтэй, АНУ-ын их …

  • 31 March

    Монголын эдийн засгийн чуулганы хоёр өөр өнгө

    2010 онд “Бид хамтдаа чадна” “Бид хамтдаа чадна” уриатайгаар 2010 онд Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд нээлтээ хийж байв. Гадаадын хөрөнгө оруулагчид, Монголын бизнесийн салбарын акулууд, улстөрчид эдийн засгийн чуулганд өндөр ач холбогдол өгч, заал дүүртэл цугласан байв. Монголын эрх баригчид эдийн засгаа сайжруулахын тулд бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хөрөнгө оруулагчид чих тавин хүлээж байв. Анхны эдийн …

  • 31 March

    Доналд Трамп: Хууль бусаар үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг шийтгэх хэрэгтэй

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Доналд Трамп өчигдөр хууль бусаар үр хөндөлт хийсэн эмэгтэйчүүдийг шийтгэх хэрэгтэй гэж хэлжээ. Улмаар түүний хэлсэн энэ үг олны дургүйцлийг төрүүлээд буй аж. АНУ-ын MSNBC телевизэд ярилцлага өгөх үедээ Трамп “Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг шийтгэх хэрэгтэй гэсэн бодолтой байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ямар нэг хэлбэрээр заавал шийтгэх хэрэгтэй” гэж хариулжээ. …

  • 31 March

    А.Гансүхийн Хятад гэрээ

    УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн байгуулсан нэгэн гэрээг нийгмийн сүлжээнд нэлээд олон хүн шейрлэжээ. Уг гэрээ ийнхүү олон нийтийн сүлжээнийнхний анхаарлыг татах болсон нь ч учиртай. Учир нь, Тавантолгойн гэрээнээс улбаатайгаар төмөр замыг хятадуудаар бариулахгүй хэмээн өнгөрсөн найман жил Засгийн газрын бодлогыг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хүмүүс “бойкотолсоор” ирсэн юм. Болсон явдлыг эргэн сануулбал, Монголын парламент 2010 онд Төрөөс баримтлах төмөр …