Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 7 December

    Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахыг хориглолоо

    Манай улсад малын гоц халдварт өвчин, шүлхийгийн гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахыг хориглосон байна. Тодруулбал, манай улсад сүүлийн үед малын халдварт өвчин шүлхий гарсантай холбоотойгоор ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахаа түр зуур зогсоосноо мэдэгдлээ. Мөн энэ үеэр ОХУ-ын Засгийн газраас манай улсад долоон сая вакцин үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэрлэсэн байна. …

  • 7 December

    УИХ-ын гишүүн Г.Уянга нам байгуулна

    УИХ-ын гишүүн МАН Шудрага ёс эвсэлийн тэргүүн  Г.Уянга нам байгуулахаар болжээ. Парламиентын таван гишүүдийн хамт нам бүртгүүлэхээр дээд шүүхэд мэдэгдсэн ажээ. Дээд шүүх тодорхойгүй шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. “Хүмүүсийн өмнө сонголт дэлгэж тавих хэрэгтэй, шинэ сонголт шинэ итгэл хэрэгтэй “байгааг Уянга гишүүн онцоллоо.

  • 7 December

    Газар тариалан эрхлэгчдэд хандсан зөвлөмж гаргана

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар тариалангийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалд тандалт судалгаа хийж Дэд даргын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцлээ. Судалгааг Дархан-Уул, Хөвсгөл, Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Өвөрхангай, Төв, Увс, Говьсүмбэр, Завхан, Орхон, Сэлэнгэ, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод аймагт 2015 оны 07 дугаар сараас 10 дугаар сарын хооронд анх удаа хийсэн байна. Хөдөлмөрийн гэрээ, …

  • 7 December

    Эмч, ажиллагсдын эрүүл мэндэд анхаарах шаардлагатай болжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлд тандалт судалгаа хийлээ. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын мэдээллийн сан бүрдүүлэх, эрсдлийн үнэлгээнд хамруулах зорилготой энэ тандалт судалгааг энэ оны наймдугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийсэн байна. Судалгаанд бүсийн оношлогоо, эмчилгээний төв, 14 аймгийн эмнэлгийн мэс засал, төрөх эмэгтэйчүүд, халдвартын тасгийн 537, …

  • 7 December

    15 сая төгрөгийн шагналын сантай ”Караоке Стар”Шоуны бүртгэл эхэллээ

    BreakingNews.mn сайт олон нийтэд чиглэсэн төслүүдээ хэрэгжүүлж эхэллээ. WECAN GROUP-тэй хамтран 15 сая төгрөгийн шагналын сантай “Караоке Стар” МультиМедиа уралдаант шоу зарлаж байна. Дуулах дуртай хүн бүхний өмнө энэхүү шоуны үүд хаалга нээлттэй бөгөөд бүртгэл өнөөдрөөс бүртгэл эхэлж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 99181267, 80030480

  • 7 December

    16 настнууд “Иргэний андгай” өргөн, үнэмлэхээ гардлаа

    Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол” өнөөдөр буюу 11 сарын 14-нд Төрийн ордны ёслолын их танхимд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэхүү ёслолын үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа …

  • 7 December

    Нийслэл хотын албан татвараар 193,177.0 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ

    Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд 2 сар гаруй болж байна. Энэ хугацаанд нийслэл хотын албан татварын төрлөөр193,177.0 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Нийслэл хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг нэг хувиар …

  • 7 December

    Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд албан үүрэг өглөө

    Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн автобуснуудтай холбоотой хэд хэдэн томоохон авто осол гарч хүний амь эрсдсэн үйл явдал болсон. Үүсээд байгаа нөхцөл байдалтай  холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн  асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр  “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээ тухай” албан даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өгсөн ба нийтийн …

  • 7 December

    “Авьяаслаг монголчууд” алсын хараатай бол бүр сайхан

    Монгол HD телевиз дэлхийд алдартай шоуны монгол хувилбарыг бүтээж, үзэгчдийг байлдан дагуулж байна. Үүний цаана ямар их хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү, хичээл зүтгэл байгаа нь ойлгомжтой. Энэ шоу нэвтрүүлэг гарах үеэр монгол үзэгчид зурагтын дэлгэц рүүгээ ойртож, дараа нь цахим орчин тухайн нэвтрүүлэг ямар болсон тухай чөлөөт хэлэлцүүлгээр дүүрч байгаа нь нийгмийн анхаарлыг татсан нэвтрүүлэг болж чадаж байгааг харуулж байна. …

  • 7 December

    Мисс А.Баярцэцэг ТОП-16-д багтлаа

    Австрийн Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр боллоо. Дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүд титмийн төлөө өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн А.Баярцэцэг амжилттай оролцож, ТОП-16 ялагчийн нэг боллоо. Түүний хувьд явцын шалгаруулалтад амжилттай оролцож, гурван алт, нэг хүрэл медалийг цуглуулсан юм. Мөн Монголынхоо тухай танилцуулсан видео 160 мянган хандалтыг авч тэргүүлсэн. Финалын шалгаруулалтын ТОП 16-д Унгар, …

  • 7 December

    Засгийн газрын ээлжит хуралдаан болно

    Монгол Улсын Засгийн газрын 69 дэх ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 07-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.  Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

  • 7 December

    АН-ын PR ард түмнийг бухимдуулав

    Ойрын үед хотын төвийн  рекламны томоохон самбарууд дээр гарсан асуулт болон түүний тайлал ард түмний “амыг ангайлгав”. Цагаан дээр цэнхэрээр бичсэн асуултууд “их өвөрмөц”. Ардчилсан нам өнгөрсөн 4 жилд төр барих хугацаандаа хийж хэрэгжүүлсэн гол ажлаа ард түмэнд сануулж, асуулт асуун, хариултаа  ч өөрсдөө өгчээ. Эхлээд  АН хотын төвийн  самбаруудаар дамжуулж ард түмнээс ийн асуув. – “ТҮЦ” машин нэвтрүүлж, төрийн …

  • 5 December

    Дайнаас өмнөх Сири улс /фото/

    Өдгөө бараг өдөр бүр Сирийн бөмбөгдүүлсэн газар нутаг, эвдэрч сүйдсэн барилга байгууламж,  цус нулимстайгаа холилдсон Сирийн ард түмэн, үй олон дүрсэгсэд, амь насаа алдсан иргэдийн  тухай мэдээллийг  харахад “зүрх шимшрэм”. Үнэндээ Сири улс ийм байгаагүй. 4 жилийн өмнөөс “Исламын улс”  хэмээх  алан хядагчдын бүлэглэл энэ улсад хяналтаа тогтоосноос эхлэн эмх замбараагүй байдал газар авч улмаар өнөөгийн нөхцөлд хүрчээ. Тэгвэл 2010 оноос өмнөх Сири …

  • 5 December

    Хасын Ганхуяг Абдул Каримд хариу өгөв

    “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудаснаа Абдул Каримын үйлдлийг шүүмжилжээ. Тэрбээр “За, энэ бол буруу. Юу вэ? Хугацаа хаагдахаас өмнө нэг минутын өмнө дэнчингээ тушаагаад хувьчилж авч байгаа мөнгөний эх үүсвэрийг, авч байгаа эзнийг шалгаад цэвэр мөнгө гэдгийг баталгаажуулах ёстой гэснээс болоод ингээгүй гэж найднам.” гэж өгүүлээд өөрийн бодлыг ийн илэрхийлжээ. Абдул Каримгуайд, Эрхэм ах таны захидлыг …

  • 5 December

    Ирэх онд 20 мянган иргэнийг ажилтай болгоно

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2015 оны эдийн засаг нийгмийн зорилтыг бүрэн хангалттай биелүүлсэн гэж дүгнэж, 2016 оны эдийн засаг нийгмийн зорилтыг хэлэлцэн баталсан байна. Шинээр 15 мянган  ажлын байр бий болгож,  20 мянган  иргэнийг байнгын болон түр  ажлын байраар хангана гэж заажээ. Ажил, мэргэжилгүй 12 мянган иргэнийг мэргэжлийн болон давтан сургалтад хамруулж, “Гэрээт цэрэг-Ажлын байр“-ны хүрээнд цэргийн жинхэнэ алба …