Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 10 December

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт үргэлжилнэ: 2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн …

  • 10 December

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: Олон улсын “Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан АИФО Италийн төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар Монголын Аутизмын Холбоотой хамтран уулзалт хэлэлцүүлгийг Улаанбаатар зочид буудлын 6-н давхрын “Өргөө” танхимд зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт ЭМСЯ, ХАХНХЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв зэрэг байгууллагууд оролцоно. …

  • 9 December

    Эрчүүдийн эрүүл мэнд

    Эрчүүдийн хамгийн санааг зовоодог зүйл бол бэлгийн чиг хандлага. Нэг жишээг  татвал бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх явдал. Хөвчирсөн ч удаан барьж чадахгүй байхыг эр бэлэг эрхтэний хөвчрөлттэй холбоотой хямрал гэдэг. Энэхүү хямрал нь эрчүүдийн эрчүүдийн наснаас ихээхэн хамаардаг. Ойролцоогоор 18-24 наснынхы 5,6 хувьд нь дээрх бэрхшээл тохиолдож байсан бол 55-59 насны 20 хувьд тохиолддог гэсэн байдаг байна. Бэлэг эрхтэн хөвчрөхгүй …

  • 9 December

    “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан, хувьчлуулахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд ашиглалтад орсон байна. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд …

  • 9 December

    Лифтний хүчин чадлыг өөрчилдөг зөрчил их байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 2015 оны 6 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд өргөх механизмын /лифт, эскалатор, бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж/ өнөөгийн байдлыг шалгалаа. Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, техникийн аюулгүй байдлыг хангуулах, өргөх механизмтай холбоотой нийтлэг гардаг ослоос урьдчилан сэргийлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор шалгалтыг явуулсан байна. 195 байгууллагын …

  • 9 December

    Л.Гансүхийн шоронгоос бичсэн захидал

    Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял эзэлж буй Л.Гансүх журмын нөхдөдөө хандан шоронгоос захидал илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр захидалдаа: Цагаан морин жил сэвэлзсэн АРДЧИЛЛЫН  цэгээн унага ажнай хөлөг болсон 25 жилийн босгон дээр халуунд халалцаж, хүйтэн хөрөлцөж хамтдаа явсан журмын анд нартаа баярын мэндийг хүргэж,  бүдэг бадаг гэрэлтэй, бор хоног, …

  • 9 December

    “Зүрх судасны төв” төслийг 2017 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнөөдөр Люксембургийн Их Гүнт улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн  Эрхт  Элчин сайд Пол Штайнмэцийг хүлээн авч уулзлаа.  Манай улс Люксембургийн Их Гүнт Улсын эрүүл мэндийн салбарынхантай 2001-2016 онд хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Зүрх судасны төв” нэртэй төслийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан хоёр тал …

  • 9 December

    Баян-Өлгийгөөс сонгогдсон түшээд хэрэгт холбогдвол Казахстан руу зугтдаг жишиг тогтох нь

    -Казак үндэстнийг гадуурхсан зүйл огт байхгүй болно. Цөөн хэдэн хүн бүх Казак үндэстнийг төлөөлөхгүй – Сүүлийн үед нэг иймэрхүү зүйл бодогдох боллоо. Уг нь гэмт хэрэг хийсэн эсвэл гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хэмээн шалгагдаж буй этгээд Монгол Улсын хуулиар мөрдөн байцаалт өгөх ёстой. Энэ үеэр мөрдөн байцаалтаас зугтах, оргон зайлахыг хатуу хориглосон байдаг. Гэвч улс төрийн нэр нөлөө бүхий эрхмүүд гэмт …

  • 9 December

    Уран барималч, зураач Намдагийн Дашнямд Төрийн соёрхол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-д 2015 оны Төрийн соёрхлыг хүртээв. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн соёрхлыг Намдагийн Дашнямд  гардуулан өгөв. Төрийн соёрхол хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын …

  • 9 December

    Батлан хамгаалахын сайн “баттай” баригдав уу

    Ц.Цолмон сайд авгайгаа төсвийн мөнгөөр зугаалуулсан нь тогтоогджээ. Хамгийн сүүлд Батлан хамгаалахын яамны “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдийн тив дэлхийд гаргасан амжилтыг урамшуулж өгсөн хоёр өрөө байраа нэг өрөө болгож, сайд болохдоо дагуулж ирсэн өөрийнхөө хүмүүст байр өгсөн асуудал нь нотлох баримттай дэлгэгдэж, “булайгаа чирсэн”. Тэгвэл түүнтэй холбоотой дахиад нэг асуудал үүслээ. Тодруулбал, БХЯ-ны сайд Ц.Цолмон энэ сарын 23-26-ны өдрүүдэд Франц улсад …

  • 9 December

    Дунд сургуулийн сурагчид хар тамхи хэрэглэж байсныг илрүүлжээ

    ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийг шалгахад 12-р ангийн сурагч “Г”, “Т”, “Х” нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисийг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсан болох нь тогтоогджээ. Эдгээр сурагчид нь 17-18 насных байсан байна. Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт …

  • 9 December

    Монгол туургатаны боксын анхдугаар наадмын тамирчид маргааш Улаанбаатарт ирнэ

    “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” нь 2015 онд бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа “Монгол туургатаны боксын анхдугаар их наадам”-ыг Улаанбаатар хотноо энэ сарын 12,13,14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байгаа билээ. Тэгвэл тэмцээнд оролцох Монгол туургатан боксчид маргааш Улаанбаатар хотноо ирэх нь ээ. Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин …

  • 9 December

    Төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргасан 6 сая төгрөгийг буцаан төлүүлэв

    Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамны удирдлагуудтай холбоотой иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулав. Тус яамны удирдлагууд нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг дагуулан явж, нислэгийн тийзний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн нь Дипломат байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр …

  • 9 December

    Хятадын тагнуулууд Монголын консулыг гишгэх газаргүй болгожээ

    Төрийн хамгаалалтын машинд гар буу сумны хамтаар нууж хил гарах гэж байгаад баригдсан А.Баярсайханыг ГХЯ-аас эргүүлэн татсан хэмээн мэдээлж байсан ч тэрбээр БНХАУ-ын Эрээн хотын консулын газар албан үүргээ гүйцэтгэсээр байгаа. Түүнчлэн түүний оронд шинээр томилогдон очсон. н.Золзаяад албан тушаалаа өгөхгүй байгаагаас зочид буудалд хоног төөрүүлж, төлбөрийг нь Эрээний консулын газраас төлж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл эх сурвалжаас …

  • 9 December

    Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна

    Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 29-нийг бүх нийтээр амрах баярын өдөр болгохыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас дэмжлээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Д.Загджав нар энэхүү түүхэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хууль санаачилсан байна. Харин Засгийн газрын  хуралдаанаар хуулийн эл төслийг дэмжих боломжгүй, их тэгш ой тохиож …